sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар болов.
 
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан. Энэ зарим талаараа учир дутагдалтай байна хэмээн үзэж, одоо явуулах Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахаар болж нэр бүхий гишүүдээс хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтдаа хэрхэн хүчингүй болгох асуудлыг нарийвчлан тусгаагүй, хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гарсан, хуулийг баталсан ч цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй боллоо хэмээн үзжээ.
 
Иймд байнгын хороо эл асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ. 
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг