sonin.mn
РОМ. /ВВС/. Италид лхагва гарагт газар хөдөлсний улмаас үүссэн цасан нурангинд нэгэн зочид буудлын барилга дарагдсаны улмаас олон хүн амиа алджээ.
Тус улсын Абруццо мужийн Гран-Сассо уулаас холгүй орших уг зочид буудалд хүрэхийн тулд аврах албаныхан шөнөжингөө зүтгэсэн байна.
 
Уулын аврах багийн ахлагч Антонио Грочетта хэлэхдээ “олон хүн амиа алдсан” гэв.
 
Цасан нуранги үүсэх үед Rigopiano” зочид буудалд 30 орчим хүн байсан бололтой.
 
Италийн төвийн нутагт өчигдөр дөрвөн удаа 5-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт болж, шөнөжингөө газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг