sonin.mn
Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн гэнэтийн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 12 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж журамласан байна.
 
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 417 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 363 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн мэдээ байгаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Үйлдвэрлэл урлалын сургуулийн урд замд "H.Elantra" маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 20 настай, Э-г мөргөж гэмтээжээ. Орон нутгийн зам буюу  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн гадна асфальтан замд S.Forester маркийн автомашины жолооч Г нь Соёлын төвийн гадна  зогсож байсан 3 явган зорчигчийг мөргөж 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүнийг гэмтээсэн мэдээг ЗЦА-наас өглөө.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг