sonin.mn
МОСКВА./Pravda.ru/. Хөгшрөлтийн үйл явцыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг нэгэн төрлийн уургийг АНУ-ын Скриппсийн хүрээлэнгийн /The Scripps Research Institute, TSRI/ судлаачид нээн илрүүлжээ. TZAP гэдэг энэ уураг нь теломер/хромосомын төгсгөл хэсгүүдийн давтагдсан дараалалтай хэлхээ/-ийн уртыг хязгаарласнаар эс хөгширдөг аж.
 
Өмнө нь, шелтерин гэдэг уургийн иж бүрдэл нь хромосомын төгсгөл хэсгүүдийг хянаснаар хүний эсийг хөгшрүүлдэг гэж сүүлийн хэдэн арван жилийн турш эрдэмтэд үзсээр иржээ.
 
Теломер нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг аж. Хүн нялх байх үеэс л теломерийн  хэмжээ аажмаар багассаар, насанд хүрэх үед 2 дахин, ахимаг настай болох үед 4 дахин багасдаг байна. Энэ бол хөгшрөлтийн үндсэн шалтгаануудын нэг юм. Хромосомын төгсгөл урт байх нь эсийн амьдрах хугацааг уртасгадаг боловч хэт урт байх нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг бий болгодог. 
 
TZAP уургийг нээснээр хөгшрөлтийн механизмыг илүү нухацтай судалж, хүний амьдралыг уртасгах, насжилттай холбоотой өвчнүүдийг анагаах үр дүнтэй аргуудыг боловсруулах боломж нээгдэнэ хэмээн эрдэмтэд найдаж байна. 
Судалгааны дүнг "Science" сэтгүүлд нийтэлжээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг