sonin.mn
Хүйтний эрч чангарсан, ханиад томууны тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУЯ-ны сайдын тушаалаар сурагчдын амралтыг Нэгдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
 
"Амралт сунгасантай холбоотой зуны амралт хойшлохгүй. Сурагчдын хаврын амралтын 14 хоногийн долоо хоногт нь хичээлээ нөхнө” хэмээн Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг хэлэв.
 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан,
 
"Олон улсын стандартад томуу, томуу туст өвчний амбулторын үзлэг 15 хувиас дээш хүрсэн бол хөл хорио тавьдаг. Манайд өнөөдрийн мэдээгээр үзлэг 8.6 хувьтай байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт нийт нутгийн хэмжээгээр цасаар шуурч, хүйтний эрч эрс чангарна гэсэн мэдээллийн дагуу урьдилан сэргийлэх үүднээс сурагчдын амралтыг сунгасан. Ханиад томууны тархалтыг бууруулахын тулд 23 мянган цэцэрлэгийн хүүхдийг вакцинжуулсан. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв дээр үзлэг хийж хүүхдүүдийг бөөгнөрүүлэхгүйгээр үзлэг хийж байна. АШУИС-ын  төгсөх ангийн эмч, дотор эрхтнээр резиндэнтурт сурч байгаа 700 оюутныг нэмэлтээр ажиллуулан хүний нөөцийн асуудлаа шийдсэн” хэмээн ярив.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг