sonin.mn
Гадаадын иргэн, харьяатын газраас виз олгох, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна.
 
Дээрх  ажлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийн судалгааг хийх аж.
 
Түүнчлэн олон улсын эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэл болох Интерполын мэдээллийн ISM системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулахаар төлөвлөжээ.
 
 М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг