Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо хуралдлаа

Нийтэлсэн: 2017-01-12 18:00:00

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарлаж, Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо байгуулсан билээ.
 
Тус хорооны ээлжит хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги хэрэгжүүлэх зорилтоо танилцууллаа. 
 
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү хороог ахладаг бөгөөд тэрээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар гишүүдтэй санал солилцлоо. Тэрээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг өдийг хүртэл зөвхөн замын хөдөлгөөнд оролцогч, цагдаагийн байгууллагын  үйл ажиллагаатай холбож ирсэн байдаг. Энэ нь ХҮН-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ-ЗАМ-ОРЧИН гэсэн 4 элементийн аюулгүй байдлыг цогц асуудал учраас стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ энэхүү бодлогыг баримтална” хэмээн хэллээ. 
 
 
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги хэрэгжүүлэхэд хэд хэдэн зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагууд буюу Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн, Барилга хот байгуулалтын, олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар мэдээллээ. 
Энэ хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, байгууллагуудын уялдаа холбоог хангаж, тээврийн хэрэгслийн ослын өмнөх, ослын дараах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, тэр дундаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа буруу талдаа жолооны хүрдний асуудлыг шийдвэрлэх юм. Мөн хот төлөвлөлтийг замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээвэр төлөвлөлттэй уялдуулах, хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох замаар хөдөлгөөний түгжрэл саатал, осол гэмтлийг бууруулахаар төлөвлөжээ.
 
 
Зам тээврийн осол, зөрчлийн мэдээг үнэн зөв нэгтгэх, мэдээллийг зүй зохистой ашиглахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд замын хөдөлгөөнд оролцогч, зам, тээврийн хэрэгсэл, орчны багц судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахын тулд цахим сүлжээ бий болгох, ажиглах нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогч, жолоочийн зөрчилд оноо тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсбн байна. 
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЗТХЯ ИНЕГ Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын захиргаа гэдэг байхгүй албыг шинээр бий болгож 200-д хүн ажилд авсан сураг байна.Ажилд орсон зарим нэг хүн 3-4 сая төгрөгний хахууль төлсөн гэдэг яриа ч гадуур хүчтэй тархаж байгаа.

    Зочин, 2017-01-13 10:16:53, 202.55.191.76Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Дарваан хар энэ тал дээр ус балгасан юм шиг чимээгүй суугаад байдаг нь ямар учиртай юм бэ?

    Зочин, 2017-01-13 10:24:37, 202.55.191.76Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. “МИАТ” хувьцаат компанийн үе үеийн удирдлагууд их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан, авлига авсан хэргээр шалгагдаж, ял хүртсэн билээ. Үүнээс гадна“МИАТ” хувьцаат компани жил болгон агаарын хөлгийн их бие, хариуцлагын даатгал хийлгэх тендер зарладаг байна. Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендерт “Монгол даатгал” компани шалгарсан юм байна. Гэхдээ “МИАТ” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн хямд үнийн санал өгсөн даатгалын компанийг сонгох ёстой аж. Ийм байтал хамгийн өндөр буюу 2.1 сая ам.долларын үнийн санал өгсөн “Монгол даатгал”-ыг сонгочихсон байгаа юм. Уг нь “Бодь даатгал” компани“Монгол даатгал”-аас 750 сая орчим төгрөгөөр хямд буюу 1.8 сая ам.долларын үнийн санал өгсөн тендерт оролцогч байж. Тийм болохоор “Бодь даатгал”-ынхан уг тендерийг хуульд заасны дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсныг шалгаж үзээд тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер зарлахыг “МИАТ”ХК-д мэдэгдсэн байна. Ингээд “Монгол даатгал”-ын өндөр үнэтэй хэдий ч ялалт байгуулсан тендер хүчингүй болсон аж. “Монгол даатгал” компани“МИАТ” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай тохиролцоо хийсэн байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад авлига, нөлөөлөлд автсан удирдлагуудын ашиг сонирхол хүчтэй байгаа учраас дөрвөн ч удаа сонгон шалгаруулалт зарлаад даатгагчаа сонгож чадаагүй төдийгүй даатгалын хураамжаа одоогийн үнээсээ бууруулж, төрийн хөрөнгөнөөс 750 сая гаруй төгрөгийн хэмнэлт хийх сонирхолгүй байгаа нь анхааралт татсаар байгаа юм. Г.Наран

    Зочин, 2017-01-13 12:52:22, 202.55.191.76Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: