sonin.mn
“Централ Тауэр”-т  гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт  гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авч, шуурхай ажилласан . Сэжигтнийг анх данийн иргэн гэж байсан ч шалгалтаар  АНУ-ын иргэн, 51 настай хүн байсныг хуулийнхан тогтоожээ.
 
Харин  хэргийг нь цагдаагийн байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн юм. Цагдаа болон тагнуулын байгууллагын шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх зүйл олдоогүй байна.  АНУ-ын иргэнд "Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны хариуцлага тооцож"  түүнийг сулласан байна.
 
Тэр  “Централ Тауэр”-ын XV давхарт байрлах Дани улсын өргөмжит консул, “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай нартай уулзах хүсэлт тавьсан боловч  “Боломжгүй” гэсэн хариу сонсоод  “Бөмбөг тавина” гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг