УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан. АН-ын бүлэг завсарлага авах шалтгаана “Уг хуулийг хүчингүй болгосноор Засгийн газар томоохон ордуудыг бие даан шийддэг болно. Тиймээс уг хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай” хэмээн тайлбарласан юм.
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаалаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
За ашгүй дээ зөв шийджээ. Монголыг хэдэн үеээрээ идэх баялгийг ЗГ ын хэдхэн гишүүний эрх мэдлээр шийддэг байж яасан ч болохгүй. Заавал УИХ аар хэлэлцэж шийдэх нь зөв. Эрдэнэтийн 49% ийн асуудлыг хулгайч Сайханбилэгийн ЗГ болон Элбэгдорж луйварчингийн бүлэглэл УИХ аар хэлэлцэлгүйгээр дээрэмдсэн. Энэ дээрмийг зогсоож атигар мангасыг огцруулаач ээ гишүүд ээ. MCS гэдэг дампуурсан компанийг Таван толгойгоос хол байлгах юмсан.
Эрдэнэтийн 49% хууль бусаар авсан бол төр хурааж авах ёстой шүү