sonin.mn
МАНИЛА./Nikkei/. Жирэмслэхээс хамгаалах эм болон бэлгэвч худалдан авах боломжгүй зургаан сая орчим эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах суулгацыг үнэгүй төлбөргүй суулгаж өгөхийг Филиппиний засгийн газрын агентлагуудад үүрэг болгожээ.
 
Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте хэлэхдээ “хүсээгүй жирэмслэлтийг бууруулахын тулд ийм арга хэмжээ авахаар шийдсэн. Ялангуяа, ядуу эмэгтэйчүүдийн дунд хүсээгүй жирэмслэлтийг багасгахыг хүсч байна” гэсэн байна.
 
Түүний энэ “онцгой” тушаалыг  Ромын католик сүмүүд эсэргүүцэж магадгүй юм. Учир нь, Филиппиний хүн амын 80 гаруй хувийг Ромын католик шашинтнууд эзэлдэг байна.
 
Жирэмлэхээс хамгаалах аргыг өргөтгөх тухай хуулийн төслийг батлуулахаар Р.Дутертегийн өмнөх ерөнхийлөгч олон жилийн турш тэмцэж байжээ.
Гэвч үр хөндүүлэхийг эсэргүүцэгч бүлгүүд гомдол гаргасны дараа 2015 онд баталсан хуулийн хүрээнд жирэмлэхээс хамгаалах суулгац тараахыг тус улсын Дээд шүүх түр хориглосон юм. Уг шийдвэрийг эсэргүүцэн тус улсын Засгийн газар давж заалдаж байсан аж.
 
Хүсээгүй жирэмслэлтийг бууруулах нь Филиппинд ядуурлыг бууруулах төлөвлөгөөний чухал хэсэг юм гэж тус улсын Эдийн засаг, төлөвлөлтийн сайд Эрнесто Перния хэлэв.
 
Өнгөрсөн онд 21.6 хувьтай байсан ядуурлыг түвшнийг 2022 он гэхэд 13 хувь болгон бууруулах зорилтыг тус улсын Засгийн газар тавьжээ.
НҮБ-ын мэдээллээр, Филиппин бол сүүлийн 20 жилийн хугацаанд өсвөр насныхны дунд жирэмслэлт нэмэгдсэн Ази-Номхон далайн бүс нутгийн цорын ганц улс юм.
Тус улс нь 103 сая хүн амтай.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг