sonin.mn
Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
 
Авлигын эсрэг олон улсын академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин Мухамед, “Стар санаачилга” байгууллагын ахлах зөвлөх Шервин Мажлеси, БНХАУ-ын Ардын дээд прокурорын Авлигатай тэмцэх товчооны 4 дүгээр товчооны дарга Сон Хансон, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны газрын эдийн засгийн зөвлөх Роел Жансенс, БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн хорооны төлөөлөгч Кёнхи Жу, Си Хи Парк нар өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцсон юм. Харин өнөөдөр  зочид, төлөөлөгчид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойн хүрээнд тус газрын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны холбоо харилцаагаа цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцов.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг