sonin.mn
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” тогтоолын төслийг батлав.
 
Өмнөх УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан. Хуулиар төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулах болсон. Хуулийн дагуу сонсголыг зохион байгуулах дэг шаардлагатай болсон тул дээрх хууль, тогтоолын төслийг боловсруулсан байна.
 
Хуулийн төслийн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбоотой санал дүгнэлт гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны саналын дагуу анхны хэлэлцүүлгээр батлах санал хураалт явуулахад гишүүдийн 79.1 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг