Ирэх дөрвөн жилд 260 хууль батална

Нийтэлсэн: 2017-01-12 13:45:00

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг батлав.
 
Уг тогтоолын төслийг боловсруулахад УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох 43 байгууллагын саналыг авч, нэгтгэжээ. Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл боловсруулж батлахаар тусгасан. Үүнээс 2016 онд -31, 2017 онд- 131, 2018 онд-71, 2019 онд-24, 2020 онд 3 хууль боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан байна. Хуулийн төслүүдийн 75 нь анхдагч буюу шинээр өргөн мэдүүлсэн байх бол 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байх юм. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг боловсронгуй болгосноор хуулийн давхардал арилж, уялдаа холбоо сайжирна хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь тогтоолын төслийг дэмжиж, батлав.
 
Дашрамд дурьдахад УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж байсан. Тухайлбал, 1996-2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62, 2000-2004 онд 138 хууль зааснаас 96 баталжээ. Харин 2004-2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96, 2008-2012 онд 174 хуулиас 93-ыг нь тус тус баталсан. Харин 2012-2016 онд Хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлаагүй юм. 
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: