Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ

Нийтэлсэн: 2017-01-12 12:28:00

АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилсон байна.
 
АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд тэрээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан бөгөөд  УИХ-ын чуулганы хуралдаанаарасуудлыг нь  хэлэлцэх үед “ Хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэсэн  тайлбар өгч байсан.  
 
Харин тодруулахад, Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тагнуулын байгууллага цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү албан тушаалыг Н.Ганболд хашихаар болсон байна.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
 
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. eruul mendee anhaarahiin tyld ene alban tyshaald ochij baigaa yum bizdee. Hiih ajilgui alban tyshaal yum baihaa.

    zochin, 2017-01-12 14:04:02, 97.93.157.242Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ Ц.Элбэгдорж Монгол улсаар сүүлийн хэдэн жил мөн ч их тоглолоо доо. Шударга үнэн юм гэж лав л Монголд алга. Дээхэнэ үедээ улсын хөрөнгийг үрж, авилгал авч, тоглож тоглочихоод МАН-д хандив өгчихөд л ямар нэгэн ял зэмээс ангид байж болдог байсан юм. Ц.Элбэгдоржийн үед авилгагчдын арга арай өөр болсон. /2012-2016/оны, УИХ-д байсан гишүүд дотроо хамгийн их нүгэлтэй хүн нь гэвэл Ш.Түвдэндорж байлаа. Тэрбээр төрсөн ах Ш.Төмөрбаатарыг НӨХГазарт ажиллуулж нийслэлийн өмчийг үнэ үгүйдүүлэн хувьчлах нэрээр дундаас нь бишгүй завшсан этгээд юм. Мөн УИХ-ын гишүүн Портуна гэх Батбаяр ч ижил Чингис, Самурай бондын мөнгөөр зам тавиулах нэрээр дундаас нь нилээ хуссан. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч ижил нийгмийн даатгалын хөрөнгөнөөс бишгүй завшсан. Эдгээр нь АТГ-ын хараанд өртөхгүй байна гэж бол байхгүй. АТГ нь Ц.Элбэгдоржийн даалгавараар улс төрийн сэдэлттэй баривчилгаа хэлмэгдүүлэлтийг хийхдээ эдгээр УИХ-ын гишүүдийг нүглээр нь барьцаалан өөрт ашигтай байх тийм хувилбараар ашиглаж байв. Үүнийхээ хариуд иймэрхүү илэрхий нүгэлтэй хүмүүст ял завших боломжийг олгож байгаа юмаа. Жишээлбэл: УИХ-ын хуульч гишүүдийг бөөнөөрөө гадаадад томилолттой явсан цаг мөчийг тааруулан, Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоор санаачлуулан өргөн бариулж, шуурхай горимоор хэлэлцүүлэн, анхны хэлэлцүүлгээр нь батлуулжээ. Ингэж АТГ- дураараа дургих хуулийн орчноо бүрдүүлжээ. Ингээд АТГ – гэх ямар ч хяналт шалгалт нэвтэрдэггүй байгууллага бий болж, улс төрийн сэдэлттэй баривчилгаа хийхэд нь хэн ч саад болохооргүй болсон. Мөн 2016-онд сонгуулийн хуульд, сонгуулиас 6-сараас бага хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалт байсныг Ш.Түвдэндорж мэтийн этгээдүүд л сэмхэн суглан авч батлуулсан. Цэцийн гишүүн Сугар гэх этгээд бол ТӨХ-ны дарга байхдаа Жастын Батхүүд Эрдэнэтийн 51%-ийг барьцаалан гадаадаас зээл авч болно гэж ГАРЫН ҮСЭГ зурж баталгаа гаргаж өгсөн хүн юм. /2012-2016/-онд УИХ-ын батласан Шүүх, ЦЕГ, АТГ-д хамаарах шинэчлэлийн өнгө үнэртэй бүх хуулиудыг ЦЭЦээр оруулан унагааж байлаа. Санаачлагч сэдэгч нь АТГ буюу Ц.Элбэгдорж харин гүйцэтгэгч нь барьцаалагдсан СУГАР, П.Очирбат мэтийн Цэцийн гишүүд юм. Мөн Н.Алтанхуягийн ЗГ-г огцруулах гэж Х.Тэмүүжин сайдыг хар тамхины хэрэгт хутгахаар ЦЕГ ба АТГ-ын хамтарсан хүч Сарангэрэл гэх охиныг ашиглан нилээ үзэж байсныг та нар санаж байгаа байх. Он жилүүд өнгөрч, Ц.Элбэгдоржийн улс төрийн амьд үхдэл болох цаг мөч ойртсоор байна. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд, Ц.Элбэгдорж АТГ-д ажиллуулан өөрийн гар хөл болгон, ашиглаж байсан бууны ноходынхоо тэдний өөрсдийнх нь хүсэлтээр олны хараанаас холдуулан тараан байрлуулж байна. Бараг тэднийг албан тушаалаар урамшуулж байна ч гэж болох байх. Н.Энхбаярыг баривчлах ажилгаанд сэтгэл зүтгэл гарган эзэндээ үнэн ч гэдгээ харуулсан АТГ-ын Мөрдөн Шалгах хэлстийн дарга Э.Амарбат Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилжээ. Е-сайд Н.Алтанхуягийн эсрэг ажиллаж, түүний охих А.Саранзаяаг нүүрсний хэрэгт холбох гэж улайрч байсан, Ц.Элбэгдоржид үнэн ч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар хурандаа Ө.Энхтөр ЦЕГ-ын даргаар томилжээ. АТГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн үүсгэсэн хонгилын үүдийг гэмгүй хүмүүст нээж өгдөг гэдгээрээ нэрд гарсан Н.Ганболдыг Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ.

    Зочин, 2017-01-12 15:33:44, 183.81.171.134Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Цэргийн байгууллагад энэ тэтгэврийн цагдаа юу хийх болж байнаа. Нас нь болчихоод байхад тэтгэвэртээ гарч чадахгүй ажлаа хийж байсан нэг хэлтэй, мэдлэгтэй чадвартай залууг ажилгүй болгоод томилогдож байгаадаа энэ зөнөг ичихгүй байна уу. Ер нь цагдаа нар БХЯ-ны сайд, цэргийн тагнуулын газрын дарга гээд томилогддоггүй хүн алгаа. Хүний муу цагдаа гэдэг, цагдаа сэтгэхүйтэй хүмүүсийн хүн чанар доод цэгтээ хүрчихсэн байдаг даа.

    Зочин, 2017-01-12 21:04:12, 202.9.42.251Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Энэ одоо зөв гэжүү. Зөвшилцөн томилно гэнүү зөвшилцөл биш хуйвалдаан болвол яахуу.

    Зочин, 2017-01-13 01:44:09, 49.0.206.41Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: