sonin.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  алслагдсан 26 дугаар хорооны чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. 
 
Тус хорооны Алтан овооны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр нийслэлийн Нийтийн  тээврийн газраас Ч62 чиглэлийн энэ маршрутыг шинээр нээсэн байна.  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн дэмжлэгээр Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ  хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг  нээж  байна гэдгийг ч нээлтийн үеэр мэдээлэв. Нээлтэд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрөө оролцлоо.
 
Алтан Овоо-Саппоро- Х хороолол” чиглэлд  өнөөдөр   нийтийн тээврийн дунд оврын  есөн автобус үйлчилгээнд гарчээ.  Энэ шинэ чиглэлд   30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх юм байна.  Ялангуяа  нийтийн тээврийн үйлчилгээг  огт авч чаддагүй байсан  26 хорооны  иргэд төдийгүй  2.3.20.18 дугаар  хорооны иргэд ч үйлчлүүлэх боломжтой болжээ. Алслагдсан хорооны иргэд ийнхүү хөл дүүжлэх унаатай болсондоо баяртай байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг