sonin.mn
ЧИКАГО./TheWeek/. Удахгүй халаагаа өгөх гэж буй Барак Обама мягмар гарагт Чикаго хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ.
 
Түүний хэлсэн үгнээс онцлох 10 эшлэл
 
Би өдөр бүр та бүхнээс суралцсан. Та бүхний ачаар би илүү сайн ерөнхийлөгч, илүү сайн хүн болж чадсан.
 
Миний засаг захиргааны үед авсан арга хэмжээнүүд бараг бүгд Америкийг найман жилийн өмнөхөөс  илүү сайн, илүү хүчирхэг улс болгоход нөлөөлсөн.
 
Хоёр алхмаар урагшлаад нэг алхмаар ухарсан юм шиг санагдах үе бий. Гэхдээ америкчууд зогсолтгүйгээр урагшилсаар байна. Хэсэг бүлгээрээ бус бүгдээрээ хөгжин цэцэглэх гэсэн бидний хүчин чармайлт ямагт өргөжсөөр ирсэн.
 
Хүн бүрт эдийн засгийн боломж бий гэдгийг мэдрэхгүйгээр ардчилал урагш гишгэхгүй.
 
Манай залуус, бидний давшилт, бидний олон талт бөгөөд нээлттэй байдал, эрсдэлд бэлэн, аливаа юмыг зохион бүтээх гэсэн бидний хязгааргүй хүсэл эрмэлзэл, хүчин чадал нь ирээдүй биднийх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
 
Ардчиллыг ойлгоход нэгэн хэвийн байдал хэрэггүй. Манай улс орныг үүсгэн байгуулагчид маргалдаж, хэрэлдэж ч байсан. Гэхдээ тэд эцсийн дүнд буулт хийсэн. Бид ч мөн энэ замаар явж байна.
 
Хар арьстнууд ба цагаан арьстнуудын хоорондын харилцааны талаар би 10, 20 эсвэл 30 жилийн өмнөхөөс илүү их мэдлэгтэй болсон. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй.
Бидэнтэй адил биш учраас цагаачдын хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй байгаа бол бид өөрсдийн хүүхдүүдийн ирээдүйг баллаж байгаа хэрэг. Энэ бор хүүхдүүд Америкийн ажиллах хүчний багагүй хувийг эзэлдэг билээ.
 
Тийм учраас бид өөрсдийн олж авсан байр сууриас үл хамааран илүү шаргуу хөдөлмөрлөж, иргэн бүр улс орныхоо төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй.
Хэнээр ч гуйлгалгүйгээр үүрэг хариуцлагаа чи минь өөртөө хүлээсэн. Үүргээ өөрийнхөөрөө гайхалтай сайн гүйцэтгэсэн гэж Б.Обама гэргийгээ магтан сайшаажээ.
 
Г.Доржханд