Төрийн зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэнэ

Нийтэлсэн: 2017-01-11 16:58:00

БОАЖЯ болон Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) 2017-2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.
 
Гэрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, (МБОИЗ)-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар гарын үсэг зурав. Гэрээний дагуу ТББ-уудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн зарим үйл ажиллагааны чиг үүргийг гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах аж. МБОИЗ нь  байгаль хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн томоохон байгууллага юм.
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт,  хөтөлбөр, 90 арга хэмжээг төлөвлөсөн гэдгийг БОАЖ-ын сайд Д.Овунхорол гарын үсэг зурах үеэр онцлов. Тэрбээр, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлуудад ТББ-уудын төлөөлөл оролцож байгаа. ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагддаг тул эрх мэдэл, ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй. Тиймээс ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэлээ.
 
Байгаль хамгаалах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжиж ажиллахаа  МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ хэлээд, “Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: