sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
 
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын протокол, Төмөр замын шугамын чиг тогтоох тухай, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг нийт 5 асуудал хэлэлцэх юм.
 
Мөн Баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаарх Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбатын мэдээллийг сонсоно. Түүнчлэн зарим сайд нар гадаад томилолтынхоо талаар танилцуулга хийх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг