sonin.mn
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байцаагчид зохион байгуулалттайгаар, олуулаа нийлэн бусдын машины толь, их гэрэл гэхчлэн эд зүйлсийг нь тонож, дамлан худалддаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
 
Хулгайн үйлдэл дээрээ баригдсан Б.С нарын зургаан залуу бүхий бүлэг нийт 21 удаа "Приус " машины эд зүйлс хулгайлсныг илрүүллээ . Тэд 2016 оны нэгдүгээр  сарын 14-15-ныг  шилжих шөнөөс эхлээд  Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны гадна байсан 1222 УБӨ  улсын дугаартай Приус-20 маркын автомашины жижиг цонхыг хагалж, иж бүрэн зай хураагуур, мөн сарын 25-26-ныг шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны гадна байсан иргэн С.Тунгалагын эзэмшлийн Приус-20 маркын автомашины жижиг цонхыг хагалж, иж бүрэн зай хураагуур, арванхоёрдугаар сарын 10-11-нийг шилжих шөнө ХУД-ийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа 2” хорооллын 1005 дугаар байрны гадна байсан Приус-20 маркын хоёр автомашины жижиг цонхыг хагалж, иж бүрэн зай хураагуур, мөн  сарын 04-05-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 41 дүгээр байрны гадна байсан 5705 УБЦ улсын дугаартай Приус-20 маркын автомашины жижиг цонхыг хагалж, иж бүрэн зай хураагуур, мөн сарын 25-26-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10  дугаар хороо, Төмөр замын 17 дугаар байрны гадна байсан 6345 УБҮ улсын дугаартай Приус-20 маркын автомашины жижиг цонхыг хагалж, иж бүрэн зай хураагуур, мөн  19-20-ныг шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар байрны гадна байсан 9312 УНЧ улсын дугаартай Приус-20 маркын автомашины  толь зэрэг 21 удаагийн үйлдлээр иргэдийн машины эд зүйлсийг хулгайлснаа мөрдөн байцаалтаар хүлээжээ.
 
Машины эд зүйлсийг хулгайлдаг бүлгийнхний дунд  " Приус" машины засварын газрын хүн ч байсан байна. Хулгайчид бусдын буюу сэлбэгийн наймаачин, засварчны захиалгаар машиныг тонодог гэдгээ мэдүүлжээ.  Хулгайчид голдуу гэрэлтүүлэг муутай, камергүй, хараа хяналт сул орон сууц хороолол дундуур шөнө явж, бусдын машиныг тонодог байна. Тиймээс иргэд цаашид өөрсдийн өмч хөрөнгөө хамгаалж, харуул хамгаалттай газар автомашинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах шаардлагатай болсныг   цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг