sonin.mn
ДУБАЙ. /PrensaLatina/. Улс орныхоо эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангахад чиглэсэн төслүүдэд Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ 163 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
 
Нефть олборлолтоор дэлхийн тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг Персийн булангийн тус улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтоо 2050 он гэхэд биелүүлэхээр зорьж байгаа ажээ.
 
АНЭУ нарны эрчим хүчийг түлхүү ашиглаж, нүүрсний хэрэглээг багасгахаар төлөвлөж байна.
 
Тус улс Дэлхийн банкнаас гаргасан “нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт” жагсаалтад Катар, Кувейт болон Бахрейны өмнө наймдугаарт бичигджээ.
Дэлхийн бусад улс орон, тухайлбал Марокко, Тунис болон Йемен улс 2050 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчний хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг