sonin.mn
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн 88 жилийн ойн өдөр СУИС-ын "Оюутан театр"-т зохион байгуулав.
 
Тус наадам нь яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл гэсэн есөн төрлөөр шилдгүүдээ тодруулдаг билээ. Мөнхүү шилдэг бүтээл туурвисан залуу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар яруу найрагч Б.Урангоо, С.Начин, Я.Баяраа, Т.Есөн-Эрдэнэ нар шагнагджээ.
 
"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд
1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, Шоовдор"
2. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - зохиолч Д.Жамъянгийн " "Сарны шувуу"
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэнийн -"Дотроосоо"
4. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл- зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
5. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр- судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
6. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
7. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр -зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
8. Жүжиг, киноны шилдэг зохиолоор -Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
9. Яруу найргийн шилдэг бүтээлээр -яруу найрагч Я.Баяраагийн "Таслал". 
 
Б.Алтанхуяг