Судлаач, профессор Д.Чулуунжав: Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөөний тухайд

Нийтэлсэн: 2017-01-11 00:22:37

Профессор Чулуунжав шинээр хэвлэгдэн буй номондоо буй бас нэг өгүүллийг блогтоо тавьж өгөөч гэж хүсэв. Ингээд эрхэм найзын “хүсэлт-тушаалыг” биелүүлж байна. Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…
 
Судлаач Д.Ганхуяг
 
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү?
Орчин цаг, XXI зууны өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах, сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ. Учир нь шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр өвч бүрэн зэвсэглэсэн хомосапиенсын өнөө үеийнхнийг шашин, мухар сүсэг шившиглэж эхэлж байна. Харь гаригаас оюунлаг хүмүүс ирэх ахул тэд бидэнд яг л ингэж хэлэх болно. Үнэхээр ч бүх шашны тар нь танигдлаа. Тэд үнэнд гүйцэгдлээ. Бурханы шашны хувьд гэхэд л диваажин, хойд нас, бурханы хутгийг олж мөнхрөх, чөтгөр шуламд хувирах, тэнгэрийн орон руу ид шид, увдисыг олон нисэн одох зэрэг олон зүйл санаа нь нотлогдсонгүй. Бурхан, номын орон гэх Төвдөд мөнхүү шашны урсгалууд хооронд дайн болж олон арван мянган хүний цус урслаа. Удаах том шашин болох христийн ертөнцөд гол онол, сургаалын нь амладаг бүхэн 2000 жилийн туршид хоосон горьдлого үүрсээр өдий хүрлээ. Энэ шашны томоохон урсгал хоорондын зөрчлийн үндсэн дээр Европ тив бүхэлдээ дайн дажинд автаж 40 шахам жил цус, нулимсанд живж байв. Лалын шашны урсгалууд хооронд, мөн бусад шашинтнуудтай дэгдсэн дайн, самууны хөлд олон зуун мянган хүн амь насаа алдаж, тахир дутуу боллоо. Ингэж шашин бүр л дайн самуун, аллага хядлагын шалтгаан болсоор 2500 жил улиран одлоо. Энэ урт хугацааны туршид шашин бүр л мөнхөд оршихын тулд, бүр дангаараа жанжлан үлдэхийн тулд заль, мэх, луйвар, худал хуурмаг бүхнийг сүйхээчлэн ашигласаар иржээ. Дээд тэнгэрээс илгээгдсэн бурхад, ертөнцийн эзний хөвгүүн, өнгөрсөн одоо ирээдүй цагийг эрхшээх учиртай тус тус бурхад, бурхдын хувилгаан дүр, хойд дүрүүд гэхчилэн байхгүйг байлгаж, боломжгүйг болгож ч үзэж байв. Бурхдын гэх хэдэн зуун дүрийг ч хуурамчлан бүтээцгээжээ.
Сүсэгтэн олны итгэл, сэтгэлийг байнгын, мөнхийн нэгэн шүтээнд уяж олзлох, өвөрчлөхийн тулд хутагт, хувилгаад, гэгээнтнүүдийн хойд дүрүүдийг тодруулж, тусгайлан бэлтгэж, бурханчлан шүтүүлсээр байлаа. Энэ хэрэгт төвдүүд онцгой их гаршжээ.
XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн бурханы шашин дэлгэрснээр олон олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Гэхдээ тэд жирийн л хүний адилаар төрж, хүний эдэлдэг бүхнийг эдэлж, зарим нь зуурдаар үрэгдэж, зарим нь архинд донтож, зарим нь бусдад хорлогдон амь үрэгджээ. Монголын Түмэд аймгийн Алтан ноёны төвд ламд анх олгосон “Далай лам” гэх цолтнуудын удаах 11 дүрийн амьдрал, үйл ажиллагаа ч мөн жирийн хүнийхтэй адилхан байжээ. Тэд өвдөж, бэртэж, зуурдаар үрэгдэж, хавчигдаж, хэлмэгдэж, шаналж, оргож, дайжиж, өөр орон руу цагаачлан гарч ч байв. Далай ламын сүүлийн 12 дүр гэхэд л дундаж нас нь 38 орчим байжээ. Амьд бурхан гэгдэгсдийн нас ийм богинохон байгаа нь хачирхмаар биш гэжүү?… Монголын Төрбайх (Гүүш хаан) ноёны төвд ламд анх олгосон “Банчэн эрдэнэ” хэмээх цолтнуудын удаах дүрүүдийн амьдрал ч гэсэн жирийн хүний л адил бэрхшээл, зовлон, хагацал, баясал хослон өнгөрчээ. Эдгээр цолтныг удаа дараа тодруулж байсан арга, хэлбэр нь ч, болзол, шаардлага нь ч эргэлзэхээр зүйл ихтэй, учир битүүлэг байв. Тэднийг амьд бурхан мэт шүтэж байсан хэдий ч тэд өөрсдөө амьд бурханы хэр чинээнд хүрч амьдарч, насалж чадаагүй байна…
Далайн ламын нэг л дүр (IV Далай лам) Монголоос тодорч бусад 13 нь Төвдөөс тодорчээ. Богд Гэгээний хоёр л дүр Монголоос тодорчээ. Бусад 7 нь Төвдөөс тодорчээ. Энэний наад, цаад учрыг тодруулж үнэнийг олсон хүн одоогоор алга байна. Яахлаараа амьд бурхдын олонх нь зөвхөн Төвдөөс тодордог билээ? Хутагт, хувилгаадын хойд дүрийг юуны учир, ямар зорилгоор Төвдүүд анх эрж хайх, тодруулах болов оо? Өмнө нь ийм жишээ, уламжлал ер байгаагүй билээ. Ер тэгээд хойд дүр төрдөг, тодордог нь үнэн гэж үү? Урьдаас таньдаг, мэддэг байнгын нэгэн шүтээнтэй байлгах гэсэн заль, мэх арай биш байгаа? Амьд бурханы хойд дүр гэгдсэн балчир хүүхдийг урдаа тэврээд түүнээр түрий барьж томордог эрхмүүдийн тухай хошин шог яриа бас байжээ. Энэнд шүүмжилтэй ханддаг том лам нар ч мөн байсан гэгддэг билээ…
Буддагийн сургаал, номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир аацааг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ бол шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл мөн байв. Гэвч тэр үеийн уламжлалт нийгмүүдийн боловсронгуй бусын хэр хэмжээнээс үүдэлтэйгээр аажмаар шашинжиж, бүр мухар сүсэгт, шашныг ашигладаг бизнест үйлчлэх хүчин зүйл болж хувирчээ. Ихэд шашинжсан хэлбэрээр нь Төвдийн хаад хүлээн авч дэлгэрүүлэхдээ мөнхүү сургаал, номлолыг төрийн засаглалын нэгэн хэрэгсэл, туслагч болгон ашиглаж “Хос ёсны” гэгдэгч удирдлага, жолоодлогыг буй болгожээ. Төрийн албадлага, хүчирхийллийг нэг талаас, нөгөө талаас шашны суртал, ёс зүйг нийт хүн амдаа дээр дооргүй тулган хүлээлгэж тэднийг номхон хүлцэнгүй байхад сургаж, хүргэж байв. Аажимдаа Төвдийн хаадуудын намтар, түүхийг бурханы шашны суртал, номлолын үүднээс бичиж, тэднийг Жагар, Энэтхэгийн хаадаас угсаа гарвалтай болгож харуулах, сурталчлах болжээ.
Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, түүний шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байв. XVI зууны дунд үе гэхэд энэ шашин, түүний үйл ажиллагаа нь бараг л ашгийн төлөөх шинжийг олж сүм хийдүүд нь өргөл, барьцад шунах, бүр өрсөлдөн булаацалдах болов. XIV-XV зуунд Зонхоба Лувсандагвын (1357-1419) хийсэн шинэчлэлтээс үүдсэн зөрчил нь хуучин ба шинэ урсгалуудын хооронд сөргөлдөөн, дайсагналыг буй болгожээ. Ийм байдал ужигран гүнзгийрсээр Төвд даяарт иргэний дайныг дэгдээсэн байна. Дайны явцад олон арван мянган төвд хүн, лам нар алагдаж, хэлмэгджээ. Төвдөд шашин суртлын үндсэн дээр суурилан дэгдсэн энэ дайнд монголчууд мөн хоёр тал болон оролцож, хоорондоо тулалдаж гучин мянга орчим цэрэг эрсийн амь хохирчээ.
Лигдэн хаан, Цахарын ноёд хооронд, Цогт тайж Түмэдийн ноёдын хооронд, Ойрдын ноёд Халхын ноёдын хооронд өш хонзон, өрсөлдөөн, мөчөөрхөл XVI, XVII зууны туршид зангидагдан ужгирсаар эцэс сүүлдээ монголчууд бүгдээрээ бусдын идэш болж уруудах, доройтох замдаа оржээ. Ихэд төвдөчлөгдөж хиртсэн тэр хувилбараараа Бурханы шашин, түүний шар малгайтны урсгал Монголын уламжлалт нийгмийг доройтуулж мөхөхөд хүргэсэн гол хүчин зүйл болсон байна.
Хүннүгийн эзэнт гүрэн болон түүний задралын үр дүнд Ойрх дорнод, Зүүн өмнөд Ази, Хятадын хойд бүс нутгуудад буй болсон Монгол угсааны хаад, жанждаар толгойлуулсан их, бага улсуудад Энэтхэгээс Ойрх дорнодоор дамжин орж ирсэн Бурханы шашин монгол, түрэг угсаатны дотор 200 орчим жил оршин байсан хэдий ч Бөө мөргөлийн байр суурийг ганхуулж чадаагүй ба зөвхөн язгууртны давхрааны хүрээнд л нэр нөлөөтэй байжээ. Тиймийн учир тэрхүү тархалтын ул мөр, үлдэгдэл, дурсамж ховор юм. Бурханы алтадмал дүрийг хүннүчүүдээс булаан авсан гэх мэдээ Хятадын сурвалжид буй нь энэ талаар ихийг өгүүлэхгүй байна. Гэхдээ Бурханы сургаал, номлолын анхдагч дэлгэрэлт монголчуудын хувьд Хүннүгийн эзэнт гүрний сүүл үед Төвдөөс өөр замаар орж ирсэн нь үнэн юм. Уг дэлгэрэлт нутагшин үлдэж чадаагүй болно. Түүний нөлөө, үр дагаврыг ч бид өдий хэр мэдэхгүй байна. XIV зуунд бичигдсэн Гунгаадоржийн Улаан дэвтэр, XX зууны эхээр туурвигдсан Зава Дамдины Алтан дэвтэрт (Хор Чойнжүн) ч энэ талаар ноттой мэдээ, баримт үгүй болно.
Бурханы шашны удаах дэлгэрэлт Годан хааны үед (1247 оны үеэс) эхэлж Сажа бандидагаас Жамчэн цоржийн зам, мөрийг хамран мөн л 200 орчим жил үргэлжилжээ. Энэ нь XIII зууны дундаас XV зууны дунд үе юм. Удаах зуун жилийн туршид Бурханы шашин Төвд даяарт доройтсоны учир түүний гадагшаа түгэн дэлгэрэх үйл явц ч тасалджээ. Гэвч Зонхоба Лувсандагвын (1357-1419) үед өмнөх доройтлыг туулах шинэтгэл хийгдэж шар малгайтны гэгдэх урсгал хүчээ авч нэр нөлөө нь Монгол ба Хятадад өсөж, үеэ өнгөрөөн моралийн элэгдэлд ороод байсан Бөөгийн ертөнцийг түрж, бүр үгүйсгэхэд хүргэжээ.
Чингэж Бурханы шашин ихэд төвдөчлөгдсөн хувилбараараа Монгол руу орж иржээ. Энэ гуравдахь дэлгэрэлт нь XVI зууны хоёр дахь хагасаас XX зууны эх хүртэл 400 гаруй жил үргэлжилжээ. Эхэн, дунд, сүүлчийн дэлгэрэлт нийлээд ойролцоогоор мянга орчим жилийг хамарч байна. Орчин үеийн монголчууд шарын шашныг манай үндэсний шашин гэж нэрлэх, бичих болжээ. Энэ байдалтай холбогдуулан дараах зүйлүүдийг авч үзэх ёстой.
Бурханы шашны үзэл санааны үндэс, суурь анх Жагарт үүсчээ. Бодох, бясалгах, таних, тодруулах, ном судар туурвих нөр их оюуны хөдөлмөрийн үр дүнд буй болсон үзэл, сургаал аажимдаа шашинжиж, тахин шүтэх, үл ойлгон сүсэглэх, бурханчлах буруу арга, замруу гулсан оржээ. Уг үзэл, сургаалыг сэтгэж бүтээсэн хүн нь бурхан гэгдэж, мөнхүү үзэл, сургаал нь ид шидтэй, увдистай мэтээр сурталчлагдах болжээ. Мянга илүү жилийн туршид ийнхүү шашинчлагдан гуйвуулагдсан тэр байдлаараа л Төвдөд дэлгэрчээ. Дэлгэрүүлсэн зорилго, арга зам, үр нөлөө нь мөнхүү онол, сургаалын эхэн үеийн шинж, чанарыг сөрөг тал руу нь урвуулан төрөл арилжуулжээ. Төвдөчлөгдсөн буддизм нь өөрийгөө хувааригүй тахин шүтүүлэхийг л зорилго болгожээ. Сүсэг бишрэл төрүүлэх, тахин шүтэх, мухар сохроор дээр дооргүй мөргөн залбирч, өргөл барьц барьж байхын оньс, технологийг буй болгон мөрдүүлж, заншуулахыг сүм хийдийн удирдлагууд хүсэх, оролдох болов. Бурхан болгож хувиргасан Буддаг олон олон дүрээр бүтээж тахиулах нь багадаад шинэ шинэ шүтээнийг төрүүлэх ажлыг самбаачлан, уралдан хийх болжээ.
Урьд нь буддизм дэлгэрсэн аль ч оронд дээд эрдэмт хүмүүн хийгээд ижилгүй их ачтаны удаах төрөл, хойд дүрийг эрж хайдаг, тодруулдаг ёс байсангүй. Энэнийг Төвдийн сүм хийдийн удирдлага бодож олжээ. Төдхөн л хойд дүр, хувилгаад олширч тахигддаг, шүтэгддэг дээдэс “махан биеэ солиод мөнхөд байж сүсэгтэн олноо нар, сар мэт гийгүүлж байх болов.” Энэ бол Буддагийн онол, сургаалд нэмэрлэсэн шинэ сонин хачир байлаа. Нялх хүүхдийг хэн нэгний хойд дүрээр тодруулж өөрийн нь хувьд ямарч сонголтгүйгээр албадан “гэгээрүүлж” ирсэн түүхийг судлах аваас энэ хэргийн хөшиг сөхөгдөж үнэнгүй үйлийн үнэн царай илчлэгдэх болно. Монголын сүсэгтэн олны хувьд шүтээнүүдийг буй болгох, ихэд шүтэгдсэн ихэс дээдсийн хойд дүрүүдийг тодруулж улам бүр лавшруулан шүтүүлэхийн хувьд Төвдийн том толгой лам нар тун ч гарамгай ажиллажээ. Энэний далд нэгэн зорилго бол Монголын сүсэгтэн олны гар дээр байгаа үнэт баялгийг сүм хийдүүд болон хутагт, хувилгаадын нэгдсэн сүлжээгээр дамжуулан хурааж төвлөрүүлээд улмаар Лхасын ихэс дээдэсрүү шилжүүлэн авах эдийн засгийн сонирхол байжээ. XVI зууны дундаас хойших хэдхэн арван жилд л өргөл, барьцын хэлбэрээр Монголоос Төвд рүү шилжсэн алт, мөнгө, үнэт эдлэлийн хэмжээ гайхшрал төрүүлэм их байсныг холбогдох баримтууд гэрчилж байна. Борооны дараах мөөг мэт түргэнээр, олноороо буй болж асан сүм хийдүүдийн эдлэл хэрэглэл, хурал номын хэрэгцээт эд зүйлс, лам нарын хувийн ном судар, хонх, дамар, эрих, бусад зүйлсийг Төвдөөс импортлон авч ирэхэд гарсан зардал мөн санаанд багтамгүй их байв.
Бурханы шашныг бусад орон руу экспортлохын ашиг, тусыг хэдүйн танин мэдэж, энэ хэрэгт мэргэжиж завдсан Төвдийн төр-шашны удирдлага Монгол ба Хятадыг “идэж үл барах хоол” хэмээн тооцох болжээ. Төвдөөс тодорч Монголд гэгээрээд 39 насыг зооглох хүртлээ IV Богд гэгээний Төвдийн ихэс дээдэс, сүм хийдүүдэд өргөсөн хөрөнгө, мөнгөний жагсаалтыг харахад хэний ч нүд орой дээрээ гарахаар ажээ. Дүрслэн хэлэх аваас Монголын татвар төлөгчдийн буй болгосон хөрөнгийн ихэнх хагасыг хэн нэгэн том дарга зөвхөн ганц оронд хийсэн айлчлалынхаа зардалд зориулчихсан мэт санагдахаар их байв.
Түмэдийн Алтан ноён III Далай лам болон түүний шадруудад удаа дараа өгсөн их бэлгийн жагсаалтаас эхлээд 1904 онд XIII Далай ламд түүний Монголд байх хугацаанд сүсэгтэн олноос өгсөн өргөл, барьцын жагсаалт хүртэлх Төвд рүү гарсан бүх эд баялгийг XVI-XX зууныг дамнуулан бүгдийг нь тооцох аваас хэмжээ нь хүн төрөлхтний мэддэг тооноос ч хальж мэдэхээр их ажээ.
Одоо арай өөр талд анхаарлаа хандуулья. Чухамхүү юуны учраас монголчуудын оюун санааны амьдралд Бурханы шашин орж ирэв ээ? Тэгэхдээ яагаад заавал Төвдөөс орж ирдэг билээ? Монголчууд өөрсдөө л энэ шашныг сонгосон уу?, эсвээс Төвдийн удирдлага санаа, зорилготойгоор энэ шашныг Монгол руу экспортолсон уу? Аль эсвэл энэ нь Хятад, Манж мэтийнхний захиалга байв уу?
Бурханы шашныг Монгол даяарт дээр дооргүй, хол ойргүй, эр, эм, хүүхэд хөгшидгүй шүтсэнээр гарах үр дагавар нь Манж, Хятад, Төвд гурвууланд нь ашигтай, сайн үр дагавартай, бүр хүсмээр, юугаар ч хамаагүй тусалж дэмжмээр тийм үйл хэрэг байжээ.
Гүнзгий сүсэгтэн болцгоосон Монголын ноёдуудын өгөөмөр их бэлэг, сэлт, сүсэгтнүүдээс барих өргөл барьцыг том лам нар, ихэс дээдэс нь байнгад шахам аваад дээр нь шашны холбогдолтой судар ном, эд зүйлс, эрих, сахиус, хонх, дамар, хадаг зэргийг Монголруу байнгад экспортлох нь Төвдүүдийн хувьд олз ашгийн дээд байв. Бэлэг сэлт, өргөл барьцад алт, мөнгө, үнэт чулуу, ховор нандин эд зүйлс, булга, суусрын арьс, агт морьд, атан тэмээд, эмийн ховор нандин ургамал тэргүүтэн байсан нь бүр ч гайхалтай байжээ. 60 жил, 100 жилийн дүнгээр үзэх ахул авсан, өгсөн аль аль нь санаанд багтамгүй их баялаг байлаа. Энэнийг төвдүүд урьдчилан харж, сайтар тооцоолжээ.
Хятадууд хошуу бүхэнд олноор нь барих болсон сүм хийдүүдийн барилгыг барилцаж, барилгын материал, будаг маажин тэргүүтнийг ихээр нийлүүлж, дээр нь ганзагын наймаагаа өргөжүүлж, бараа таваар зээлээр олгож, мөнгө хүүлж, Монголын түүхий эдийг хямд төсрөөр цөлмөн авахын ашиг, хожоог мөн тооцоолж, хорхойсож байжээ.
Монгол даяарыг номхотгох, хүлцэнгүй болгох, эрчүүдийг нь лам хувраг болгож цэргийн эрдмээс хөндийрүүлэх, лам нар эхнэр авахгүй болсноор өрхийн тоо цөөрч, төрөлт буурч, хүн ам нь цөөрөхөд хүргэх, Манжийн төрийн засаглах хүчийг шашны мунхруулгын хүчээр сэлбэн чангатгах, тэг тэгсээр монголчуудыг шашны манкурт боол болгоход Манжийн хаад сонирхож төвдүүдийг ил, далд дэмжиж, урамшуулж, удирдах бүлэглэлтэй нь нууцаар сүлбэлдэх болжээ. Монголчуудаас алба, гувчуур аваад, өртөөний алба ба цэрэгт дайчлаад, Хятадад бослого гарвал монгол цэргүүдээр даруулаад, цэргийн агт морьд, төрийн цөм сүргээ монголын малчдаар өсгүүлээд, Чингисийн удмын эрчүүдийг төрийн хэргээс хөндийрүүлж шашин руу түлхэн оруулсаар байх нь Манжийн төрд хэрэгтэй байлаа. Чингэж Төвд, Хятад, Манж гурав хамтран хүчин зүтгэл гаргаснаар монголчууд ламын шашнаар гипнозлогдож зуунаас зуунд улам л уруудсаар, доройтсоор, ядуурсаар, цөөрсөөр байжээ.
14 дүрийн Далай лам нарт, мөн 8 дүрийн Богд гэгээн нарт өргөн барьсан бэлэг сэлт, 8 дүрийн Богд гэгээн нарыг өсгөж, сургасан зардал, Төвдөөс тодорсон дүрүүд нь байн байн Төвдөд айлчилж тэндэхийн томчууд, сүм хийдүүд, бас садан төрлийн хүмүүсдээ өгсөн бэлэг сэлт, өргөл барьц нийлээд өнгөрсөн таван зууны нэгдсэн дүнгээр бол маш их хөрөнгө Монголоос урсан гарчээ. Бурханы шашинтай холбоотой элдэв сувгаар дамжин Монголын бүх баялаг Төвд, Хятад руу гарч эцсийн дүндээ монголчуудын хөрөнгө зоорь нь зөвхөн л эсгий гэр ба таван хошуу мал болсон байна. Доор ганцхан жишээ дурдья.
Төвдийн Лхаст Далай ламын (Жамбалжамц) ах Содномдаш болон эх Янжинбалму нарын хүү болж 1775 онд төрсөн төвд хөвгүүнийг долоон настайд нь Жавзандамба хутагтын дөрөвдүгээр дүр мөн хэмээн тодруулж Монголд залжээ. Гэвш Агваанпэрэнлэйг багш болгож 16 нас хүртэл нь өсгөж, боловсрол олгожээ. Тэрээр хэд хэдэн удаа олон тооны дагалдагсдын хамтаар Төвдөд айлчилж, Төвд орноор аялжээ. 1790 онд айлчлахдаа Төвдийн ихэс дээдэс бүрт мандал хийгээд бодит өргөл (алт, мөнгө, үнэт зүйлс) агуу ихийг барьжээ. Далай ламтай уулзахдаа эд мал ч олныг өргөжээ. Тэрээр нэг хоёр жил болоод л Төвд рүү элч илгээж дээдэс болон эцэг, эхдээ амар мэндийг айлтгасан мандал, бат оршлыг өргөж, лам нарт амрыг айлтгасан захиа, их бага хүрээ хийдүүдэд цай, идээний түгээл илгээж байжээ. Жанжаа гэгээн, Гандан ширээт, Раху хутагт тэргүүтэнд нандин эд зүйл, мөнгө, адуу, тэмээ тэргүүтнийг олноор хайрлажээ. Шэхор болон Долоон нуурын хийдүүдэд өргөл, олны цай, түгээлд зориулж гурван мянга гаруй лан мөнгө өргөжээ. Мөн өөртөө зориулж тахилын эд, мутрын тэмдэг, авшигийн эд тэргүүтэнг захиалж мянга найман зуун ная гаруй лан мөнгө гаргажээ. Гэгээнтэн ижийгээ таалал төгссөний ерөөл буяныг Төвд, Монгол хоёуланд агуу ихээр бүтээжээ. 1795, 1802 онд Төвдөд залрах замдаа Манжийн хаантай уулзаж бат оршлын мандлыг мөн агуу ихээр үйлджээ. 1803 онд Төвдөд айлчлахдаа Бодалад Далай ламтай уулзаж мандал хийгээд ерөөл агуу ихийг өргөжээ. Гэгээнтэн бээр Гандан ширээт Гэндэнцүлтэмтэй уулзаж 14, 15-ны хурлыг ивээн тэтгэж, 15-нд Далай ламд нэг түм таван мянган лан мөнгөний даншиг өргөжээ. Мөн төр түшигч Жэдүн хутагтад мандал өргөж хуралд оролцсон 40 мянга шахам лам, хувраг нэг бүрт нэг лан долоон цэн мөнгө түгээжээ. Мөн Лхасын Цогчэн, дацан, хамцангуудад морилж мандал, шүтээн, алт мөнгө тэргүүтэн бодит өргөл арвин ихийг хайрлажээ. Бас чуулганы тахил, их ерөөлд Манж ба Балбын зоосоор түгээл өргөжээ.
Гэгээн гэрлийн агуйд Гандан ширээтээс айлдсан номыг таалж нэг зуун лан мөнгө тэргүүтэн бодит өргөл агуу ихийг өгчээ.
Олон бурхдын их бага лагшин дүрүүдийг шинээр бүтээлгэхэд зориулж нэг мянган лан мөнгө, тааллын шүтээнд зуун жаран гурван лан мөнгө, буман зарлигийг алтаар бүтээхэд долоон зуун лан мөнгө, Бодалын хийгээд бусад шүтээнүүдэд нигуурын алт, чимэг, эрих, хувцас, чихний унжлага тэргүүтнийг өргөжээ. Их хийд Сэр-Брай-Гэ гурав тус бүрт нэгэн зуун тавин өдрийн манз өргөхдөө нийт нэг түм зургаан зуу гаруй лан мөнгө, Жүд дацан Дод Мад хоёрт, мөн Намжал дацанд манз зутан, лам нэг бүрт таван цэн мөнгөний түгээл, Лхасын дөрвөн дацан, Павонха, Ерва лха, Самяа, Табрүг тэргүүтэй зуу гаруй их бага хийд оронд тахил өргөж, унд түгээл сэлтийг барьжээ.
Хутагт бээр 1804-1806 оны гурван жилийн туршид Далай лам, Банчэн богд тэргүүтэй шашныг баригч дээдэс нарын өлмийг бататгахын тухайд нийт 30 гаруй хийдэд өдөр бүр манз зутан тэргүүтний зардалд таван мянга найман зуу гаруй лан мөнгө соёрхжээ. Бас тэнгэр лусын шүтээний дэргэд сар бүрийн шинийн наймны өдөр “Оточ”-ийн зан үйлийг хуруулахын тухайд 235 лан, “Лха-лү-гүн”-ийн буяны бүтээлд 5000 лан, чуулганы тахил, ерөөлийн хандивт 1500 лан өргөжээ. Дараа нь зангийн Нятанд буужээ. Шүтээнд мөргөөд энэ бол эрт цагийн шашны эзэн Жово Атиша богдын хийд билээ. Цагийн эрхээр элэгдэж хуучирчээ. Миний сангаас хөрөнгө авч сэргээхтүн! гэж шанзав Да Ламд зарлигджээ…
Дашилхүмбэд заларч Банчэн эрдэнэд мандал, гурван шүтээн тэргүүтнийг өргөжээ. Банчэн ламаас зарлиг, ном сонсох үедээ алтан мандал нэг, 150 лан мөнгө, тахилын үед чуулганы хүрд лүгээ барилдуулан 1500 лан мөнгөний даншиг, төгсгөл хэрд том мөнгөн мандлыг 6000 лан мөнгө, асар их бодит өргөлийн хамт барьжээ. Ёнзин Номун хаанд ч зарлиг, номыг сонсон таалсны ачлал тэргүүтэн өргөл агуу ихийг өргөжээ. Тахилын сүмүүд хийгээд Цогчэн, дацангуудын санд 100 лангийн мөнгө бусад зохистойг барьжээ. Олон хуврагт нь манз, түгээл хүртээжээ. Дагданпунцоглингийн шүтээнүүдэд чихний унжлага, нигуурын алт, Цогчэнд манз зутан зургаан удаа, 320 лан мөнгө өргөжээ. Нартанд айлчлахдаа Махагалын сүмд тахил өргөж, угаал соёрхож, олон чимэг тэргүүтнийг өргөөд хуврагуудад манз, түгээл хайрлажээ…
Нян мөрнийг гаталж Бэнса хийдэд залран тахилгыг дэлгэрэнгүй сайнаар үйлджээ.
Далай ламын үдээчид болон Нагчүгийн хамба, нансо тэргүүтэнд ч агуу их хишгийг хайрлажээ. Тэр үеийн бүдүүвч тооцоогоор бодоход сүүлчийн ганц айлчлалын зардал 400.000 лан орчим байжээ.
Гүмбүмээс ирж уулзсан хэргэмтнүүд, мөн Амдуу зүгийн хийдүүд, шавь нарт ч түгээл агуу ихийг тараажээ.
1809 онд хутагт бээр Шэхорт морилж Их хаан лугаа уулзан ёсыг үйлдэж сахил хүртсэний баярт зуун лан алтаар бүтээсэн Аюуш бурхан, 156 лан мөнгөн арслант ширээ, түшлэг, 600 лан мөнгөний титэм сэлтийг өргөжээ.
Дөрөвдүгээр богд Жавзандамба бээр 1813 онд 39 сүүдэртэйдээ таалал төгсөх хүртлээ дээрх мэтчилэн аялан явж Төвд даяарт буян хишгээ хайрласаар байжээ.
7 настайдаа гэгээнээр тодорч Монголд ирсэн хөвүүн өсөж, суралцаж, хүндлэл, дээдлэлийг амссаар дээрх мэт зардлыг гаргасан нь угтаа бүгд л сүсэгтэн олны хөрөнгө, Монголын баялаг билээ.
Дээрх мэт зардал, сүйтгэлийг 1000 жилийн дүнгээр нэгтгэн тооцож гаргаагүй, цөөхөн монголчууд Бурханы шашныг элдэв хувилбараар нь гурван удаа дэлгэрүүлэн авахдаа тухай бүрт нь түүнд хэрхэн, яаж нөлөөлөгдсөнөө өдий хэр тодруулан ойлгож завдаагүй яваа нь монголчууд бидний л буруу бизээ… Өмнөө тодорхой зорилго тавиад түүнээ өнө удтал амжилттай хэрэгжүүлж, хожиж чадсан, одоо XXI зуунд болбол л өмнөхөө давтчих санаархал өвөртлөн буй мөнхүү шашны ихэс дээдэс ч гэсэн аливаа зүйлд цаг хугацаа, хэмжээ гэж байдгийг тооцож, ёс жудаг сахиж сүсэгтэн олны ядуу зүдүү хэсгийг нь өрөвдөж, тусгайлан үзэж, тэдний хувьд аливаа үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгоосой. Үйлчилгээ бүхэндээ хатуу үнэ тогтоогоод сүсэгтэн нэг бүрээс урт урт дарааллын дагуу мөнгө хурааж байдгаа эргэж нэг хараасай. Буруу үйл бүхэн муу үрийг төрүүлдгийг тооцож алс хойчоо бодоосой…
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
СУРТАЛЧИЛГАА :

63 сэтгэгдэл харуулж байна        

  1. Богд хаан Оросын эзэн хаанаас зээлээр авсан монгониихээ талаар суварга мэт шашны уйл хэрэгт зарсан байдаг ш дээ ? Дарамсала дахь Далай ламд Энхбаяр гуай уеэс эхлэн монголчуудын оргосон долларын дун нь 67 сая доллар буюу 120 тэрбум тогрог монголоос энэтхэгт амьдарч буй тувдын толоо явжээ Одоо бол тоо хэдэн их наядаар нэмэгдээ байлгуй дээ ?энэ их монгоор гэр хороололоо багасгасан бол дээр байсан байхаа ? Одоо жаахан шинжлэх ухаан техник технологииг дэмжсэн дээр байх даа ? Ялангуяа монголын улс торчид нь хэтэрхии мухар сусэг бишрэлтэй юм ? Ялангуяа МАН хан Энхбаяр гуайгаас эхлээд , М Энхболдоор удаалуулаад Бадамжунайгаар зуучлуулаад их догь юм . Дэндуу гэхэд арай л юм даа ? М Энхболдыг лав дэмжихгуй дээ ? Яагаад гэвэл хэтэрхии сусэгтэй ? Еронхиилогч байх хамгиин том зорчил

    Зочин, 2017-01-11 01:43:45, 122.201.22.130Хариу бичих

  2. TEGEED SAIHAN PAGMAADATSGAAGAAD DUUSATSGAANA BIZ

    Зочин, 2017-01-11 12:58:35, 202.179.23.179

    Ер нь профессороо Тэр хомосапиенс чинь яаж энэ махан биеэс хараат бус байх вэ??? Хэмээн олон мянган жил хайсан хайлтын нэгээхэн хэсэг бол Жагарын хойд хэсэгт байх 10000 багштай 100000 шавьтай Наландарын сургуулиас эхтэй юм. 543 жилийн дараа Иесус тэгээд Аллах гээд л хамгийн сvvлд Хvнийг емчеес салгавал яах бол гээд Коммунизм гэж нэрийдсэн туршилтанд нь бид ороод, Дэлхий нийтээрээ саллаа бус уу?? Тэр олон мянган жилийн хайлтын vр дvнд Хvний амьдрал ганц махан биеийн хэрэгцээ бус оюун санааны хэрэгцээ гэж байдгийг??? Арга билэг 2 зэрэгцэн оршдогыг сургадаг Гэлэгва урсгалын шашин манай лусад vндэслэн цэцэглэж ургсан тvvхтэй!! Одооний ярих энэ шинжлэх ухаан гээч Хэрэглээний эдээс арай еер шvv!! Тэр Хомосапиенс чинь тэгээд Хэрэлэх хэрглээнээсээ еер юуг еерчилж чадсан юм бэ??? Зевхен махан биеийнхээ хэрэлээг яаж ханга вэ гэдгээс еер??? Гар утас интернет гээд одоо бvр хиймэл орчинд бусдаас ангид орчинд амьдрах Хиймэл амьдралыг бий болгож байгааг юу гэх вэ?? Тvvнд сайн тал бий гэхдээ л негее тал нь дийлэх гээд байгаа юм бишvv??? Амьд жишээ Орос улс байна!!! Яаж мэдээллээр бvхэл бvтэн Ард тvмнийг мунхруулж 86% болгож эрх мэдлээ дан ганцаараа хэрэгжvvлж бодлгийг харуулж байгаа бус уу?? Тэгэхлээр бидний эцэг евгедийн бvтээж тойрон амьдарч байсан 1000 орчим сvм хийд, соёл, боловсрол бvгд устсан ч! Дахин сэргэж байгаад баяртай байдаг))) Сайны хажуугаар Саар юм бий!! гэхдээ л Сумогоор бол хангалттай 50% буюу Качикоши хийгээд л явж байгаа шvv))

    Зочин, 2017-01-12 01:18:14, 27.123.214.89

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Оортоо итгэлгуй хумуус л шашин шутдэг ?

    Зочин, 2017-01-11 01:45:15, 122.201.22.130Хариу бичих

  4. Хех Тvрэгvvд хvртэл терийн шашнаар Бvддизмыг сонгож бсийм бнлээ. Тэхээр бурхны шашин Монгол нутагт маш эрт нэвтэрсэн болтой

    Зочин, 2017-01-11 18:17:59, 27.123.214.120

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Бурханы сургаал нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм байна лээ. Харин манайд Бурханы сургаал мухар сүсэг дээр дулдуйдан явж ирсэн нь үнэн. Одоо Бурханы сургаалийг шинжлэх ухаанч мэдлэг тулгуурлан хөгжүүлэх шалтгаан нөхцөл, цаг нь ирсэн гэж үзэж байна.

    USA, 2017-01-11 02:15:44, 207.237.211.20Хариу бичих

  6. Sanal neg bainaa, hamgiin gol no zuv es surtahuuntai bolgoh gesen Onol surgaali yum bilee

    Zuv hun boloh, 2017-01-11 04:26:40, 184.182.183.20

    Teneg mal ve chi.Shingleh uhaan chini bodit zuiliig sudaldag yum

    Baagii, 2017-01-11 07:53:31, 24.188.155.160

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Бурхангүйчүүд л хамгийн аюултай.Айх эмээх,ичиж цээрлэх юмгүй туйлж байсан биз дээ?

    Зочин, 2017-01-11 02:40:40, 172.56.13.164Хариу бичих

  8. Hiii hooson yumand itgeed hagas galzuu yavj baival l chamd saihan baih oo

    Baagii, 2017-01-11 07:50:53, 24.188.155.160

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Монгол даяарыг номхотгох, хүлцэнгүй болгох, эрчүүдийг нь лам хувраг болгож цэргийн эрдмээс хөндийрүүлэх, лам нар эхнэр авахгүй болсноор өрхийн тоо цөөрч, төрөлт буурч, хүн ам нь цөөрөхөд хүргэх, Манжийн төрийн засаглах хүчийг шашны мунхруулгын хүчээр сэлбэн чангатгах, тэг тэгсээр монголчуудыг шашны манкурт боол болгоход Манжийн хаад сонирхож төвдүүдийг ил, далд дэмжиж, урамшуулж, удирдах бүлэглэлтэй нь нууцаар сүлбэлдэх болжээ. Монголчуудаас алба, гувчуур аваад, өртөөний алба ба цэрэгт дайчлаад, Хятадад бослого гарвал монгол цэргүүдээр даруулаад, цэргийн агт морьд, төрийн цөм сүргээ монголын малчдаар өсгүүлээд, Чингисийн удмын эрчүүдийг төрийн хэргээс хөндийрүүлж шашин руу түлхэн оруулсаар байх нь Манжийн төрд хэрэгтэй байлаа. Чингэж Төвд, Хятад, Манж гурав хамтран хүчин зүтгэл гаргаснаар монголчууд ламын шашнаар гипнозлогдож зуунаас зуунд улам л уруудсаар, доройтсоор, ядуурсаар, цөөрсөөр байжээ.

    Hamgiin unen shaltgaan, 2017-01-11 04:04:08, 157.150.193.3Хариу бичих

  10. Hultsengyi bolsonii buruu yuu ba baildaj uhej baisnaas. Avgaigui lam ba uudaa odoo. Manj heden huntei bilee manaih heden huntei bilee. Yuun baildah gazar nutagtaa tarhaj suuhad l hureltseh hun am niit baisan. Yaduursan yum baihgui. Tusgaar togtnoson uls bolood bugd l huleen zuvshuuruud baigaa bizdee.

    T, 2017-01-11 15:52:02, 202.70.46.207

    Энэ төв азийн хахир улиралтай газар хэдэн мянган жилд төдийлөн хүн ам өсч олон болоогүй нь тодорхой байдаг Хүннүгийн үе,Чингэс хааны үе ардын засгын өмнөх үеч гэсэн цөөхөн хүнтэй байсан Харин халуун дулаан орон байртай болсоны дараа овоо өсөх хандлагтай байна Тайланд мэт 90гаран хувийн бурханы шашинтай 300 гаран мянган ламтай 40гаран мянган хийдтэй боловч хүн ам нь өссөөр байдаг юм үүнээс харахад. Коммунистуудын ганц шашинтай хүн амын өсөлтийг холбодог нь гоомой нотолгоо доо

    Зочин, 2017-01-20 19:03:30, 103.229.120.143

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Erhem professor uneheer unen zuil bichjee. Shashin bol ard tumniig horduulagch har tamhi mon gj K.Marks zugeer neg heleegui yum. Shariin shashiniig zugeer mongonii erh medliin tolooh shashin gj helj bolno. Aluurchin,avilgalch hulgaich nar mongoor Burhaniig hahuuldaj bna.

    Irgen, 2017-01-11 06:00:22, 174.198.6.104Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Odoo Christ-n shashnii ner zuusen gadniihan Mongol zaluusiig herhen tarhiig n ugaaj huch hodolmoriig n shulj bgaag bas bicheh heregtei.

    Bold, 2017-01-11 07:42:07, 69.143.22.135Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Шарын шашин бол тэр чигээрээ чөтгөрийн ертөнц. Үнэхээр та нарыг бузарлана шүү.

    Зочин, 2017-01-11 07:47:10, 202.55.191.130Хариу бичих

  16. Shinjleh uhaan huleen zuvshuruud ba shude. Ene shahsniig . Chutguriin bol medguim ba.

    T , 2017-01-11 15:53:02, 202.70.46.207

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Монглчуудын итгэл унэмшил: дээд тэнгэрээ шутэх ( од эрхэсийг судлах, хэрэглэх ШУ ); байгаль дэлхийгээ хайрлах, хундлэх ( экологич, био, нано технологич ШУ) ; лус савдагаа хайрлах, аргадах ( эко- эруул амьдрарлын ШУ) тухай уламжлагдсан ахуй, зан заншил нь ажээ. Тийм чучраас энэ нь эх оронч узэл, газар шорооныхоо толоо тэмцэл, удам ургаа хамгаалах удамшил болон яс, цусанд нь нэвчин шингэсэн ажгуу ( байжээ) . Тийм ч учраас Чигис хаан: " омно зугт тангуд ... Байгааг оглоо бур нанад сануулж бай " хэмээн сургасан бус уу?! Гэтэл шалиг завхай ховгууд , тэдний хойч уе бидний энэ гунигт уед авч ирж дээ... Уг нь монголчуудын зан заншил ( боо моргол ч бур биш ) л шутэх " шашин" нь юмсан даа?! Тэр чигээрээ шинжлэх ухаан!

    Зочин, 2017-01-11 10:31:34, 122.201.22.22Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Их хаадын маань хураасан эд агуурсыг товдруу зоогоод дуусгасан нь унэн.товдиин ихэс дээдэс халхын буян их гэж ярьдаг нь орлогоо хэлж байж.товдиин сум хиидуудиин асар том ,хэдэн тонн хунд алтан бурхад суваргууд монголоос эхтэйг оорсдоо хэлдэг гэсэн.Одоо товд лам нар юу нь мэдэгдэхгуй ном уншчихаад оргол барьц цуглуулах гэж л монголд ирдэг,манай лам нарын санаа зорилго монго эд агуурс л цуглуулах сонирхолтой нь уйлдэлээс нь харагддагаа

    мгл, 2017-01-11 10:35:14, 103.229.121.111Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. unen...

    Зочин, 2017-01-11 11:06:19, 202.179.27.92Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Dundad zuunii ued bolson shashintai hobootooi zuiliig mash unen heljee

    Зочин, 2017-01-11 12:29:41, 103.10.20.34Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. dalai lam en tend uumzalt hiihdee mongolchuudiig urd suulga gedeg, mongolchuud bid tovd, nipal...-iin omno hamgiin urd egneend suudag. gadniihan harin dalai lam ruu manaihan shig dairaad baidaggui. daruu baidgiin bilee.

    Зочин, 2017-01-11 12:49:40, 109.130.38.21Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. чулуунжав гэж өөрийгөө доктор гээд өргөмжилчихсөн адгуус минь ээ далай лам бурханы шашныг хүчээр шүт гэж хэнийг ч албадаж болохгүй зөвхөн тэр хүний эрхийн асуудал гэсэн байх юм.

    Зочин, 2017-01-11 13:06:03, 202.21.106.125Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Хадаг худалдаж авахад нэг уилд гурван сая доллар одоо боль! Сарантуяа шүүгч гэж нэг юм мухар сүсэгтэн толгойгүй хүмүүс лөм гэж гүйлдэж байна.Хөдөлмөр хий .Хийдэд суугаад моннолыг мөхөөсөн.Түшх ийм л байсан.Хамгийн арчаагүй хүмүүс лам болж жүжиг тоглож байна.Архангай Өвөрхангайн багш нар хамгийн их мухар сүсэгтэн байдаг.Энэ аймгийн хүн дүрстэй малууд монголд олон жил гай тарьж ыайна.

    Зочин, 2017-01-11 13:26:48, 95.85.69.82Хариу бичих

  30. Энэ хазгай хэлтэй мудак оворхангай архангай хавьд нууж ирж амьдраад,сурсан хулгайгаа хиигээд баригдаж хэцуудэж байгаа бололтой

    Зочин, 2017-01-11 15:38:01, 103.229.121.111

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Ганхуяг доктор Чулуунжавын бичсэн нийтлэлийг үнэн зөвөөр сайхан илэрхийлжээ.Зөвөө зөв бид шашинаа хүндэтгэнэ ээ тэхдээ цаад учир утгыг нь ойлгохгүй,мэдэхгүй байж сохороор дагана гэдэг бол туйлын гутамшиг,аюул.Шашин анх үүссэнээсээ үнэхээр зорилго,чиглэл үйл ажиллагаагаараа эдүгээ төрөл арилжих хэмжээнд хүрсэн нь туйлын үнэн.Монголчуудын жаахан ухаантай бүхэн нь хэлнэ,мэдэж байгаа.Одоо үүнийг жинхэнэ ёс дэг жаягаар хөгжүүлэх явуулах асуудал Гандан дэгтчлэн хийдээс эхлэн хэрэгжүүлэх,соён гэгээрүүлэх дэс дараатай их ажил хийж байж засаж залруулах шаардлагатай болжээ.

    Зочин, 2017-01-11 13:27:17, 202.179.31.20Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Доктор Чулуунжав маш зов ундэслэлтэй бичжээ Яахав шутэх эс шутэхийг хучээр тулгахгуй Гэхдээ шашныг тороос хол байлгах хэрэгтэй Торийн албан хаагчид шашны уйл хийж болохгуй Залуу лам нарын асуудлыг Боловсролын яамнаас тусгайлан судлах хэрэгтэй Тэд еронхий боловсрол эзэмшиж байна уу угуй юу Нийгмийн даатгал энээ тэрээ яадаг юм Тэнд бэлгийн хучирхийлэл байгаа эсэх Лам биш боллоо гэхэд бие дааж амьдрах чадвар эзэмшиж байгаа эсэх Цэргийн албыг яах юм

    Зочин, 2017-01-11 13:31:56, 182.160.35.179Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. дилав хутагт оссендовскийд "ид шид"н аргаар ТВ үзүүлж байгаа юм шиг орон гэр авгай хүүхдийг нь харуулдаг.дилав хутагт энэ "ид шид"г хаанаас олж авсан байх уу чулуунжаваа.эсвэл оссендовский мөнгө олох гэж худлаа зүйл бичэв үү.аливаа асуудалд авах гээхийн ухаанаар хандах нь тэр тусмаа судлаач хүний хувьд гол барих зарчим болов уу.Далай лам хорвоод сайн муу өдөр гэж байхгүй гэж ярьж байхыг сонссон.Гэтэл манайд үс засдаг засдаггүй өдөр гээд ахуй амьдралыг хуваачихсан байдал газар авсан.Харин манайд бурханы шашны гол мөн чанар хэт алдагдаж гуйвуулагдаж зах зээлд бизнес болчихоод байна.Шударга бай сайн үйл хий бусдад муу юм хийж болохгүй г.м сургаж байгаа нь яав ч буруу зүйл биш байх л даа.Чулуунжав та Далай ламыг ирээд буцсаны дараа айхтар сүрхий Үндэсний шашин руу довтлох болов.Өмнө нь энэ зүйлээ бичиж болоогүй юм уу.Эндээс харахад захиалагтай биш биз дээ.Одоо ч мөнгөөр юу ч бичиж болдог цаг л даа.

    Зочин, 2017-01-11 14:00:35, 202.21.106.125Хариу бичих

  36. Бурхны шашинд ид шид огт байхгуй гэж далай лам айлдсан,2500 жилиин омно будда зов амьдрахын сургааль айлдсанаас оориигоо бурхан гээгуй.Суулд л зальтай шуналтай лам нар хэдэн мянган бурхан гээд юмнууд бутээсэн.жнь: товдиин соронзонгомбо хаан хятадаас авсан эхнэрээ ногоон дарь эх болгосон

    Зочин, 2017-01-11 15:42:55, 103.229.121.111

    Таны нэр:

    Тайлбар:

  37. одоо монгол хэлээр бурханы шашин хөгжих зам байна ӨӨР АРГА БАЙХГҮЙ ОДООНЫ ЭНЭ МОНГОЛЫН ЛАМ НАРААС БУРХАД ХҮРТЭЛ ЗУГТАЖ БАЙГАА ШҮҮ ХА ХА ХА

    МОНГОЛ УЛААН САХИУС, 2017-01-11 14:07:20, 202.179.31.98Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. ГАНДАНГИЙН ХАШААНД, НЭГ СҮМИЙНХ НЬ ОРОЙ ДЭЭР МОНГОЛ ТӨРИЙН ДАЛБАА НАМИРЧ БАЙХ ЮМ. НҮДЭНДЭЭ ИТГЭСЭНГҮЙ. ҮҮНИЙ ЦААНА ТӨР, ШАШИН ХОЁР ЦУС ОЙРТОН ДОРОЙТОЖ, ТӨВДИЙН БУЗАР ШАШИН НЬ МОНГОЛ ТӨРИЙГ ДАРАНГУЙЛЖ БАЙГААГ Л ХАРУУЛЖ БАЙНА ДАА. ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ, ХАРААМААР!!!

    ШАШИНД БУЗАРТСАН НТӨР , 2017-01-11 14:10:28, 202.9.43.3Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. шүтлэг гэдэг чинь заавал мэдэж ойлгож байх албагүй.зүгээр шүтэх?

    зочин, 2017-01-11 14:16:37, 59.153.87.45Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. БИБЛИ МОНГОЛ ХЭЛЭЭР МОНГОЛ ХҮМҮҮС УНШИЖ БАЙНА монголын тэргүүн ХАМБА ЛАМ ЧОЙЖАМЦ ТА МОНГОЛЫН СҮМ ХИЙДИЙГ МОНГОЛ УНШЛАГА ХИЙХ тушаал гаргах буюу шашны тэргүүний ёсоор зарлиг ГАРГА гэж ШААРДАЖ БАЙНА БУРХАН БАГШ энэтхэг хэлээр СУРГААЛ ЗААСАН төвд хүмүүс ЭНЭТХЭГ хэлээр сургаал хүлээж авахгүй байгаа биз САЯХАН чөтгөрийн авшиг олон монголчууд авлаа шүү ингэж мунхруулдаг шүү энэ шуналтай лам хувцас өмссөн буг чөтгөрүүд шүү ха ха ха

    Зочин, 2017-01-11 14:19:43, 202.179.31.98Хариу бичих

  44. Яг үнэн. Лам хувцастай, бурхан ярьсан буг чөтгөрүүд.

    Зочин, 2017-01-11 16:23:42, 103.229.122.182

    edyygee ta eeriigeee tanin medej chadaagyi baij,byrhan ryy ordog chini muugiin yor yy?sainii gerch yy?...dytyy medlegtei bol sasing lam nariig doromjilson syl tolgoitnyyd eersdeen zeerleleen hyleene gedegeen meder!hooson munhag tolgoigoor salgalj yabaag chini tanin mederch bna!

    sasin bol gerelt zam!!!!, 2017-01-11 17:56:51, 148.60.180.115

    Таны нэр:

    Тайлбар:

  45. "...Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, түүний шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байв..."Чулуунжаваа одоо ШУ ч талыг нь бичих нь зөв байхаа.Хир буртаг харанхуй талыг нь бичээд хэрэггүй биз.

    Зочин, 2017-01-11 14:23:02, 202.21.106.125Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Ихэд төвдөчлөгдөж хиртсэн тэр хувилбараараа Бурханы шашин, түүний шар малгайтны урсгал Монголын уламжлалт нийгмийг доройтуулж мөхөхөд хүргэсэн гол хүчин зүйл болсон байна.гэж Чулуунжав дүгнэж.Энэ нь Монголчуудын мөхлийн шалтгаан мөн юм уу.Монголчуудын уруудан доройтол эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл шарын шашин Монголд дэлгэрээгүй байх Чингис хааны хүүхдүүдийн үеэс эхтэй бус уу.Өгөдэй хаан нас барснаас хойш 5-6 жил Монголын төр эзэн байхгүй 1 бэлбэсэн авгайн гарт орж дампуурч байснаас эхтэй шүү дээ.Энэ хүний бичсэн зүйлд авах ч юм байна хаях ч юм байна.Бичлэгийн санаа нь шашныг л харлуулахад чиглэгдэж.

    Зочин, 2017-01-11 14:31:31, 202.21.106.125Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Та заавал шашин шүтэх албагүй.Өөрөө дотоод сэтгэлээрээ гэгээн тунгалаг байхыг хичээ, хүн та санамсаргүйгээр ,хүссэн,эс хүслээр нүгэл хийчихдэг юм. тэр болгонд ламд очсоор,өөр нэгнээс аврал эрсээр шашны эрхшээлд орж, түүнээс хамааралтай болчихдог.Ухааны энэ их өгөгдлөө зөв ашигла,өөрөө өөртөө эзэн бай.Бурхан гээд байгаа чинь--ТАөөрөө шүү дээ

    шар, 2017-01-11 14:42:28, 103.9.90.229Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Gaihaad baih uym?Uyn burhan?Uyn shashin? Tiim uym baihgui gedeg ni hediine shinjleh uhaanaar batlagdchihaad baihad tenegteed l urgul urguud,zalbiraad l baidag.Humuusee? ter shashin burhan ni baidag baisan bol udiid muu humuus ni alga bolchihson dain tulaan bolohgui amar taivan baina bizdee? Tiim l murguj zalbirmaar baival eejdee l murgu zalbir.Burhan gej baihgui.

    Amon, 2017-01-11 14:54:58, 202.9.40.31Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Уг нь бурханы шашнаас суралцах судлах зүйл маш их . Гэвч Ардчилсан нийгэм гарснаас хойш Монголын бурханы шашныг ялзрал доройтолд оруулж нийгэмд үнэ цэнэгүй болгосон гол буруутан нь Д.Чойжамц. Энэ нөхөр саналаараа огцорч Монголын бурханы шашныг цэвэрлэх хөгжүүлэх боломжыг бусдадаа тэр тусмаа залуу үедээ өгөх хэрэгтэй.

    Зочин, 2017-01-11 15:15:19, 210.164.9.14Хариу бичих

  54. Чойжамц мигалкатай бандгар жип уначихсан явж байсан.Яг дээрэмчин шиг харагдсан.

    Зочин, 2017-01-11 15:46:02, 103.229.121.197

    Таны нэр:

    Тайлбар:

  55. ГАЙ БОЛСОН НЬ ҮНЭН ЮМАА

    ИРГЭН, 2017-01-11 15:22:27, 202.179.29.206Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Будда гэж уймараа нөхөр ууланд гарч үхэхээсээ өмнө хэдэн Төвдийн байгалийг магтсан яруу найраг бичснийг нь ашигч дагалдан баясагч нар бизнэс болгож, амар хялбар аргаар хэдэн зууны турш амьдарч болох юм байна гээд байдгаараа л хичээж гоёж гангалж, бурхан нэртэй бузар дүртэй хиймэл шүтээн бүтээв. Бөөсөө ч алж болохгүй гэж номолдог сургадаг урвасан хулгай Занбазар хүртэл төвдийн чарлабаануудтайгаа нийлж Хааны алтан урагт үйлчилж ирсэн 7000 бөө зайранг нэг дор нүхэнд шидэн овоолж байгаад шатааж алав. Хараал идсэн муу новш Бээжин рүү зугтан хаалттай хотын хашаанд нохойноос илүүгээр зовж үхэв. Далай лам гэж долларт дуртай, шуналтай өвгөн Монголын чаднаааааааааааа гээд явчихсан.

    Зочин, 2017-01-11 15:29:13, 202.9.41.234Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Бурханы шашин маань хүн зонд ямар ч хор хүргэж байгаагүй.Харин нүгэл,буян хоёрыг ялгаж өгсөн юм шүү.

    Балдан, 2017-01-11 15:36:53, 103.57.95.197Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Ашгүй ингээд чулуунжав гэгч нохой Мүүний угаадас иддэг новш болохоо баталсан нь сайн боллоо.Ийм золбирсоэн хог шаарнууд наанадаж үндэсний эв нэгдэлд цаашлаад тусгаар тогтнолд маш ноцтой хортой үр дагавартай болохыг энэ сэжгийн новш олж уншаагүй гэхэд барууны хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд нотолчихсон байгаа.Хантингтоны судалгааг манай улсад хэдэн жилийн өмнө хэвлэчихсэн.Хэн ч гэсэн хүсвэл олоод уншиж болно.Шашин шүтэх хүний эрх юм шиг боловч үр дагавар нь маш ноцтой гэдгийг тэндээс олоод үзэж болно.

    зочин, 2017-01-11 15:59:04, 150.129.143.152Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. наланда гэж АЛДАРТ ХИЙД байсан тэр НОМЫН дамжлага энэтэг хэл ДЭЭР байсан энэ уламжлал МОНГОЛД таарна гэж ДАЛАЙ лам АЙЛДСАН энийгМОНГОЛд хэрэгжүүлсэн дээр

    Зочин, 2017-01-11 16:05:51, 202.179.31.98Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. түвд оронд бурханы шашинг ГҮРҮ бадамжунай багш ДЭЛГЭРҮҮЛСЭН нь түүхэн ҮНЭН юм энэ цагийн төвд лам нар ЭНЭ ГҮРҮ БАГШИЙН ХӨРӨГ ШҮТЭЭНИЙГ ЭВДЭЖ СҮЙТГЭЖ БАЙГААГ ДАЛАЙ ЛАМ ярьсан БАЙНА шалтгаан нь ШАРЫН ШАШИНААС өөр урсгал БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ МУНХАРЧ БАЙНА ТИЙМЭЭС монголын ЛАМ НАР монгол хэлээр шашинаа хамгаалах ЦАГ болсон

    Зочин, 2017-01-11 16:16:08, 202.179.31.98Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. ДАЛАЙ ЛАМ 1951-1970 ОН хүртэл 19 жил тангаргын буг шүтсэн юм ЭНЭ БУРУУГАА ухаарч хориглож эхэлсэн ОДОО Ч ТЭМЦЭЖ БАЙГАА ҮЙЛИЙН үрийг нь ЭРГЭЖ ХАРАХАД 1959 Онд хятадууд цэргээ бүрэн оруулж ТӨВДИЙГ өөрийн муж болгосон төвд орны бүх хийд сүм суварга эвдэрч тоногдож лам нар алагдаж шоронд муугаа үзэж зовсон юм даа 1970 оноос гайгүй болсон ЯАГААД ДОГШИН БУРХАД энэ орныг хамгаалж чадаагүй гэвэл ШАШНЫ ЭЗЭН НЬ БУГ ШҮТЭЖ БАЙСАН ЮМ 14- ДАЛАЙ ЛАМ энийгээ өөрийн том алдаа гэж ХҮЛЭЭН зөвшөөрсөн юм ОДОО МОНГОЛД ЭНЭ БУГИЙГ ШҮТДЭГ ОЛОН ТЭНЭГҮҮД БАЙНА ДАА ха ха ха

    МОНГОЛ УЛААН САХИУС, 2017-01-11 16:32:20, 202.179.31.98Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Далайн ламын нэг л дүр (IV Далай лам) Монголоос тодорч бусад 13 нь Төвдөөс тодорчээ. Богд Гэгээний хоёр л дүр Монголоос тодорчээ. Бусад 7 нь Төвдөөс тодорчээ. Энэний наад, цаад учрыг тодруулж үнэнийг олсон хүн одоогоор алга байна. Яахлаараа амьд бурхдын олонх нь зөвхөн Төвдөөс тодордог билээ? -Ойлгохгүй байна уу Яагаад гэвэл Монголчууд Шашныхаа нөлөөн дор нэг оюун санааны хүчин дор нэгдчихгээд байсан одоо ч Чулуунжав та нэгтгэх сонирхолгүй хүмүүсийн нэг аж

    Зочин, 2017-01-11 16:33:33, 202.126.91.90Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. tailand, bolon urd zugiin shashniihan budaahan mudaahan avaad,ideed hunii toloo zutgej bhad manaihan mongo avch bna gedeg utgagui sanagddag buyangaa hezeenees hiih yum bol...

    zochin, 2017-01-11 16:52:24, 182.160.3.160Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. шашин бол нэгдэл бөөгнөрөл гэсэн утга

    Зочин, 2017-01-11 18:14:04, 202.179.31.98Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Ухаж тунгаан, ухаарч ойлгох аваас шарын шашин үэнэийг номлох. Хар сохроор шүтэн бишрэхэд халтай тал ч байх л байх...

    Зочин, 2017-01-11 18:16:54, 202.131.225.197Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Наад Чулуунжав гэгч тэнэгийгээ битгий өөгшүүлээч. Чи бид хоёрт шашин машин ямар хамаа байна даа. Цаашдынхаа зам мөрийг л сайн бод.

    Зочин, 2017-01-11 18:48:03, 202.9.41.73Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Shar huvalz nar sunutugei

    shar huvalz sunutugei, 2017-01-11 19:35:39, 66.181.185.57Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. Судлаач, профессор Д.Чулуунжав гуай зөв бичжээ Буддын шашин Шар шашин газар тэнгэр ялгаатай өөр шашин юмаа Будда багш өөрийн дүрийг тодруулж байхыг шавь нартаа хэлсэн үү Япон Солонгосын буддын лам нар төвд шиг хойд дүр тодруулдаг байсан уу Орчин цагийн хэлээр бол Будда багш танин мэдэхүйн шинэ арга алгоритмыг бүтээжээ Буддагийн нээсэн алгоритмаар шавь нар программ бүтээж юмсыг танин мэдэж гэгээрч хоцорсон хүндээ тусалж явах ёстой юм байна л даа Харамсалтай нь Буддагийн шашин нь анх үүссэн цагаас хойш 500 жилийн дараа хаант улсууд мөхөж сэргэх бүрт гол утга санаа нь мартагдаж дахиад 500 жил өнгөрөхөд алдагдаж үлдсэн 1500 жил бүр замбараагүй болж иржээ Замбараагүй байдлын дундаас төвдүүд шар шашин гэж харанхуй мухар сүсэгийг гаргаж ирсэн Үүнийг Монголчууд минь ойлгох цаг болсон

    Зочин, 2017-01-11 20:17:54, 103.26.193.83Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Монголын язгуур шашин, Чингэс хааны шашин бол бөөгийн шашин байсан. Харин бурхны шашин бол харийн шашин, чадахгүй ч гэсэн түүнийг дэлгэрүүлэх гэж монгу бид одоо хүртэл ямар их сүйрэлд орж байгаа билээ. Бөөгийн шашин бол хүний төрөлх ид шидийг хөгжүүлдэг, зөн билгийг сэргээдэг өөр шашин шүү. Гэтэл бурхны шашин хоосноос өөр юмгүй шүү

    Зочин, 2017-01-11 20:35:30, 122.201.24.5Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. Аль ч шашинд нэг түгээмэл юм байгаа юм. Бурхан эзэндээ үнэнч бол ямарч гэмт хэрэг хийсэн байж болох бас хийж болохыг ил далд хэлбэрээр номлодогт нь гайхалтай. Дээрэмчид бурхны ивээлээр аз хийморьтой явж байна хэмээн итгэж өргөл барьцаа өгч номоо уншуулаад л гүйж явна шүү дээ. Гэхдээ бид мухар сүсгээс салж чадахгүй. Тийм сэтгэгч чадвар боловсрол бидэнд байхгүй. Тэгээд дэлхийн том том эрх баригчид олон түмнийг номхон хүлцэнгүй шулж идэж байхын тулд шашныг бүх талаар дэвэргэн дэмжиж мунхруулж байна. Шашин шүтдэггүй хүн бол араатан гэдэг үгийг тэд л гаргаж тараасан. Коммунистууд шашингүй үзэл нэвтрүүлсэн нь үнэхээр сайн хэрэг байсан боловч дэлхийг тэр чигээр нь улаан тугаар бүрхэнэ хэмээн түрэмгий лоозон гаргаж тэр нь нэг ёсны харгис шашны мухар сүсэгтэй адил болсонд аюул нь оршив. Хэрэглээ хэв загвар өнгө үзэмж өөрчлөгддөг юм байна харин монгол хүний хоцрогдмол мөн чанар огт өөрчлөгдөхгүй байна. Жип унаж жийнс өмсөөд нэмэргүй аж. Монгол монголоороо үлдэх нь баталгаатай. Хуучин хүү шинэ хүү болсон гэдэг бол худал. Дэлхийн бусад улс үндэстэнтэй жишихэд хоцрогдлын туйл хэвээрээ л байна. Гутаахыг биш ухаарахыг хүсч бичлээ. Омогшмоор биш гутрамаар байна.

    Зочин, 2017-01-11 21:26:22, 202.9.40.202Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. их юм хольж уншаад толгой нь эргэсэн хүн шиг байна. Будда хэлэхдээ нялхаст шашин, мэргэдэд тогтсон тааллаа зориуллаа гэдэг, уншаад ойлгох гээд үз дээ, тэгвэл мухар сүсэг, үйлийн үрийн тухай ялгааг нь ойлгоно.

    999, 2017-01-11 21:31:09, 103.10.23.183Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. Энэ зуд турхан, байгалын гамшиг, гал түймэр болоход шашны байгууллага бүр таг байдгийг ерөөс ойлгохгүй юм.Эд чинь энэрэнгүй санваартнуудуу аль эсвэл юу вэ? Ядарсан нэгч хүнд тусламжийн гараа сунгалуу? Улс төрчдийн увайгүй үйлдлийг хараагүй, сонсоогүй мэт байх юм. Эд ер нь юунд хэрэгтэй юм бэ. Ном уншдаг компьютерийн удирдлагатай робот байсан ч шинийн нэгний дараа заслыг хийчэх юм биш биз. Эдний тоо нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөний талаар дорвитой судалгаа хийх шаардлагатай болж. Үүний дараа үнэлэлт өгөх шаардлагатай. Шашны хуврагууд увайгүй ихээр шунаж сөнөх замруугаа явж байна. Ядахдаа гандангийн эргэн тойрныхоо цасыгч цэвэрлэдгүй залхуу лам нар. Гад нь тарьсан бүх моднууд бүгд хатаж үхсэн. Харгис шард феодалууд юм даа.

    Зочин, 2017-01-11 22:40:49, 59.153.85.124Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. Buddiin surgaali bol unen harin tuuniig damjuulagch lam nar n hunii zuvlungoor ashig olj amidardag saihan hiij buteeh nasnii zaluuchuud yu ch hiihgui ulger yriad zugeer suuj bgaad mungu oloh sanaatai

    Зочин, 2017-01-11 22:52:55, 37.210.253.183Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. bi Ajaa gegeenees ooroos ni asuuj baisan yum , manaihan sain odor muu odor ter yanzan byriin hyzgaarlalt yagaad baidag yum gesen chini bi yostoi tiim yum medehgyi tiim aihtar zyil yer ni baihgyi shdee gej helj baisan deer ni bas ooriinhoo hoid dyr (Bogd Zonhoviin aaviin hoid dyr gegddeg) -iin tuhai damjin ovlogdson bolon urid nasaa sanaad ingedeg baisan tegdeg baisan geh met yamar negen shinj temdeg ilerch baigaagyi gej bilee, manaihan shal hudlaa muhar sysegtei teriigee byr mal shig shytdeg , manaid orshood baigaa shashin yer ni mileen gajig helbertei orson yum shig sanagdaad baidag yum

    Auggdoug, 2017-01-11 23:26:04, 50.205.4.66Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. МОНГОЛЧУУДАА ЦӨМӨӨРӨӨ ЭНЭ ХҮҮР ШҮТЭГЧ ХРИСТОСЫН ШАШИНТНУУДЫГ АЛЖ ХӨӨЖ ГАРГАХГҮЙ БОЛ МӨД ТОЛГОЙ ДЭЭР ГАРАХ НЬ

    Зочин, 2017-01-11 23:57:35, 103.229.120.67Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

  97. Шашны тухай бичхээр яаравчлан орж бурханы шашин руу муу муухайг чиглүүлдэг гадаадын шашны гар хөл болсон хүмүүс байдаг юм ихэнх нь тэд шивдээ 7хоног болгон татвар авч эхэн үедээ жаахан юм өгдөг байснаа одооч болио шивдээ Гэрээс нь идэх юм зөөлөгдөг болж харин хөдөө борцтой будаатай цайгаар. Хуурч цуглуулдаг болсон гэсэн Хаана л бол нүдийг нь аниулчих юм даа

    Зочин , 2017-01-20 19:27:11, 103.229.120.143Хариу бичих

  98. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: