Арав гаруй жилийн өмнөөс ард олноо сэрэмжлүүлэх үүднээс “Хаадын хараал” http://sonin.mn/news/blog/44294 , “Хаан хор” http://www.sonin.mn/news/politics-economy/41407, “Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу” http://sonin.mn/news/politics-economy/50268 “Ноён уулыг ухаж болохгүйн учир” http://sonin.mn/news/blog/55910 хэмээх цуврал нийтлэл бичиж, sonin.mn сайт, “Зууны мэдээ” сониноор уламжлан толилуулж байсныг маань уншигч түмэн маань санаж байгаа болов уу.
Их эзэн Чингис хаан цагтаа “Өмнө зүг Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн зарлигдаж байсан шиг Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг хэмээн ойлгодгийн хувьд энэ асуудлыг нухацтай авч үзэх үе дахин тулж ирж буйг та бүхэн ойлгоно буйзаа.
Нэгэн зүйл. Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын асар том овоолго үүсэн байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. “Сентерра гоулд” ХХК-ны Бороогийн ордоос 40 гаруй тонн алтыг аль хэдий нь аваад явчихсан, харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг.
Эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50000мг/кг хүрч байна. Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2820 мг/л буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна. Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ.
Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун “Сентерра Гоулд” компаний гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсан удаатай юм шүү. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурьдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг “мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.
Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын уурхайн хаягдлын нуурын лаг шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно.
ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ. Өнгөрсөн хавар дээрх нийтлэлүүдэд мэдээлэл гарсны дараа намайг худлаа ярьж, сонгуулийн өмнө шуодаад байна гэж бичдэг байсан хүмүүс одоо http://link.springer.com/article/10.1007/s12665-013-3029-0 сайт руу ороод сонирхчиход нэг гэмгүй.
Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв. Мөн хүнцлээр хордлого 1998 онд Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200.000 хүн хордож, үүний дараа Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа. Амьтан ургамлыг үндсээр нь хордуулах хүнцэл гэдэг аймшигт хор Бороо гоулдын ордын хаягдлын санд асар ихээр агуулагдаж байгааг нэн даруй анхаарч, арга хэмжээ авах ёстой байтал нэмэр дээр нэрмээс гэгчээр Гацууртын хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь ариун явдал мөн үү? Та минь ээ.
Нэгэн зүйл. Эх орон ард түмнийхээ эрх ашигийг бүхнээс илүүтэйгээр эрхэмлэнэ гэсэн уриатайгаар өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ “...Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтанд хяналт тавина... “ гэсэн амлалт өгч байгаад АН-ынхныг хиаруулж, олонхиороо төр барих үнэмлэхүй мандатын эзэд болж байснаа өнөөгийн эрхмүүд минь арай мартчихаагүй байгаа гэдэгт найдья.
Нэгэн зүйл. Сентера Гоулдынхан өнөөдөр Гацууртын ордыг ухан алттай хүдрээ “Бороо Гоулдын ашиглаж байсан үйлдвэр рүүгээ зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Тэр үед уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-гаад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 40 тн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлаа зайлуулахаар тооцож барьсан. Одоо дахиад үүнээс хоёр дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианид хэмээх химийн хүчтэй хороор угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт далан ачааллаа дийлэх үү? Энэ талаар хийсэн тооцоог би лав хайгаад хайгаад хаанаас ч олж үзсэнгүй. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон.
Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 300-400 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв? Өвөг дээдсийн сануулснаар “Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү дүр төрхтэй харагдаад байна. Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Үүнээс арав хорь дахин их алтны нөөц Оюутолгойн ордод маань байгаа бөгөөд ийм хэмжээний алтыг тэд өнөөдөр ганц хоёрхон жилд ухаад гаргаж байна.
Мунхаг миний бодлоор Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар уулын мухарт газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн асар их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.
Дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв? Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий 22 гишүүдийг өнгөрсөн хавар ангайтал нь лоббидсон Канадын “Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн тэдэнд Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгосон Улсын их хурал уу? Тэр үед хоёр гараа өргөх шахам “Гаццурт” төслийг дэмжиж байсан одоогийн Байгаль орчны сайд хатагтай Д.Оюунхорол, ноён С.Бямбацогт, Ц.Дашдорж нараас бүрдсэн Засгийн газар уу? Энэ нутгийн уугуул ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уу? Эсвэл энэ молиго Ерөнхийлөгч үү? Бүр цаашилбал болж байгаа үйл явдлыг харсаар байж дуугүй толгой дохин сууж байгаа Монгол түмэн бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон байна. Өнөөдрийн талхаа биш үр ач нарынхаа хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая л даа, Та минь ээ. Тавин тонн алт эндээс зөөлгөөгүйгээсээ болж бид тартагтаа тулах арай ч болоогүй. “Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар дүүрэн мал маань бэлчиж байна.
Нэгэн зүйл. 2012 оны 5 сарын 12-нд УИХ-аар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэрэгжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадлагаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгогдох ёсгүй юм. Мөн “Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан байдаг.
Гэтэл “Сентерра Гоулд” компани нь “Бороо Гоулд” нэрээр зүсээ хувилгаж, Их Даширын нурууг маань тэсэлж дэлбэлж, байдаг алтыг нь татвар төлбөргүйгээр ухаж авчихаад олборлолтынхоо талбайд онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо “Ноён уулыг” чинь ийм болгох эрхтэй хэмээн дайрч байгаатай эвлэрдэг номхон ард түмэн бид нараас өөр энэ хорвоод байдаг юм болов уу? Хөрш зэргэлдээ Киргизүүд байгаль орчноо сүйтгүүлэхгүйн төлөө тэмцэлд дөрвөн жилийн өмнө Тяншаны нуруун дахь Сентерра Гоулдын “Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд яаж цусаа урсган цагдаа цэргийнхэнтэй тэмцэлдэж байлаа? Кумторын ордын маргаанаас үүдэн Кыргизийн анхны Ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Түүний дараа бас л үүнээс үүдэлтэй “өнгөт хувьсгал” гарч, Бакиев гэж дараагийн ерөнхийлөгчөө унагасан. Одоо тэрээр Беларус улсад нилээд айдас хүйдэстэй орогнож байгаа сурагтай.
Сентерра Гоулдынхан минь, та нар ч гэсэн бас жаахан жаахан совесть-той загнаж үзээрэй. Арван хэдэн жилийн өмнө анх амалж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд ядаж тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, уурхайн талбайг нийтийн зориулалтаар малын бэлчээрт ч болов ашиглахад аюулгүй болгоод орхи. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа нэг тийш нь болго. Дараа нь өвөг дээдсийг маань онголсон Ноён уул руу сарвалзацгаа.
Нэгэн зүйл. 2016 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураглалыг авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн “Тасалданги тархалттай” гэсэн ангилалд багтжээ. Энэ нь тэр орчмын уулын ар болоод голын хөндийнүүд тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд үүнтэй хамаагүй оролдвол энэ нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрнэ гэсэн үг. Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнцлийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурьдсан Монгол улсын стандартаас хааяагүй өндөр байгаа нь тогтоогдсон байдаг. Байгальд байх хүнцэл ийм өндөр агууламжтай байгаа нь аливаа ашигт малтмалын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агууламжийг бүр нарийвчлан судлах шаардлагатайг харуулаад байгаа юм.
Ийм нарийвчилсан судалгаа үнэлгээгүйгээр уул уурхайн асар том төсөл хэрэгжүүлнэ гэж муйхарлан зүтгээд суугаа сайд дарга нарт хэлэх хатуухан үг байна. Эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй учир та нар өөрсдөө бүү хэл үр ач нар чинь ч энэ сайхан эх орондоо амар тайван аж төрөх эрхгүй болно шүү, алсдаа. Ноён уулын минь сүлд өршөөг.
Ш.Пүрэвсүрэн
2017-1-5
Сэтгэгдэл0
Ээ бурхан минь! Монголчуудын буян заяа л мэдэж дээ! МАН- ын ШУНАЛТНУУД яахаас ч буцахгуй дээ! Монго улаан, нуд цэхэр!
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Сүхбаатарын Батболдын тарьсан гай.
МОНГОЛ УЛСЫН ӨВӨГ ДЭЭДЭС ХЭДЭН МЯНГАН ЖИЛ ЭНЭ ГАЗАР ОРШИЖ ИРСНИЙ БАТЛАГАА БОЛСОН "НОЁН УУЛ" -АА ОНГИЧВОЛ "МАН" -ЫН УЛАЙ ҮЗСЭН ХЭРЭЭНҮҮД ҮЕИЙН ҮЕДЭЭ ҮГЭЭР ХЭЛШГҮЙ ЗОВЛОНД УНАЖ, ҮР УДАМ НЬ ҮНС ТООС БОЛНО! Энэ бол дээд заяат Монгол орныг хамгаалсан эрхэт тэнгэрийн шийтгэл.
Za hutsaldaa ali hediin Ninjanuud uhaad l zuragtaar garaad bg bizdee kk
Эрүүл ухаан хайрлах болтухай!
Сүхбаатарын Батболдын тарьсан гай.
piz.daa tegeed baylag buteeh chadvargui hulgaich ard tumen gazar uhahgui uuruur yaj amdrah gd baigaambe
Хэнд гэж үлдээх гэж. Одоо ухаж ашиглах нь зөв
neeree tiim shuu odoo Monogl bhaasaa ongorson heden huivaldaanii bulegleluud bgaa
Эргүү малнууд.
Зочин, 2017-01-06 12:22:48, 202.9.41.155-юу вэ чи муу үр хүүхэд ач зээгүй юм бол ганцаараа үхэх мөрөөрөө үх юу гэж гадаадын шуналт луйварчинд зусардаад байгаа хог вэ сү батболд пиииздааааааа
Хамгийн гол нь Монголдоо ямар ч ашиггуй ухалт хийх гээд бга юм. Ядаж олзборлосон алтныхаа 60%-ийг Монголчууд рояльти хэлбэрээр унэ толборгуй авах естой. Ийм гэрээ хийж чадаагуйд л хамаг учир бга юм. Оюутолгой бас яг ийм Монголдоо асар их алдагдалтай , Авилгын гэрээгээр гадагшаа хайран баялагаа алдаад дуусаж бн. Баяр тэргуутэй авилгачдыг цаазаар авч бж энэхуу аймшигийн гэрээнуудийг хучингуй болгож, Монголдоо ашигтай болгон оорчлох естой!!!!
Айлгачих юм байна л даа.Хаанаас шидсэн хэний чулуу вээ?
Өр зүрхнээс шиджээ
АИЛААС ЭРХЭЭР АВДРАА УХ ГЭДЭГ ЮМ? МУХАР СҮШИГ ЯРИАД Л ГОНШИГНООД БАИХ ЮМ? УЛС ОРОН ХҮНД ХЭЦҮҮ ТУЛСАН ӨР ЗЭЭЛ БУДАА ТАРИАГАА ТАРИХ ТҮЛШ ШАТАХУУН ЖААХАН АЛТАА ЧАДДАГААР НЬ УХУУЛЖ МОНГОЛ БАНКИНДАА ТУШААЛГАХАД ЮҮ НЬ БОЛДОГГҮИ ЮМ?НОЁН УУЛ МИНЬ АРД ТҮМЭН БИДЭНДЭЭ ЯДАРСАН ҮЕД ӨГӨӨЖ ХИШГЭЭ ӨГӨХДөө БАЯРЛАХААС БИШ ОГТХОНЧ ХИЛЭГНЭХГҮИ ЮМ?
Uhiigee uhiig hor n' Ulaanbaatar hotiig usand shingg neg hoyor jil bolood Mongolchuud charahaar neg um hiitsgwwyw
Эмчид сэтгэцээ үзүүлмээр
araich de "altaa uh genuu" edgeerig bichsen nuhduud yavch eruul bish esvel shizotoi nuhduud,esvel eh ornoo hudaldagsdin gar hul bolson shunaltnuud.Ene nugeltnuudig Burhan gesgeene de
Байгаль нуур хордох нь ч яамай байна аа. Оросууд тэртээ тэргүй байгаль нуурыг биднээс булаан авч эрхшээгээд олон зуун жил болж байна. Тэд нар өөрсдөө л харж хандана биз. Харин Монголынхоо гол мөрнүүд, ундны усыг хамгаалахад л санаа зовох хэрэгтэй. Одоогийн засаглалын хэлбэр, парламентын тогтолцоо, эрх баригчид, МАН, АН, МАХН-ыг устгаж үгүй болгохгүйгээр Монголд ямар ч зөв шийдэл гарахгүй. Улам л харанхуй ангалруу живсээр л байна.
tiim
Байгал гэж
чи тийм овоо юм бол Оросуудад "булаалгуулахгүй"байх нь яасан юм эсвэл эргүүлээд авах нь яасан юм бөгсөө арчиж чадахгүй байж бусадруу буруугаа мэдлэггүй чадалгүйгээ мэдэхгүй байж чихэх дуртай
ЭЦЭГ ДЭЭДСИЙНХЭЭ ОНГОН ШҮТЭЭН РҮҮ УХАЖ ДАЙРДАГ ЯМАР ЦӨВҮҮН ЦАГ ВЭ? 1917-18 ОНД МАНЛАЙ ВАН ДАМДИН СҮРЭН, ХАНДДОРЖ, НАМНАНСҮРЭН НАР НОЁН УУЛАНД АЛТ УХАХЫГ ЗОГСООЖ БАЙСАН ЮМ. 1800 тонн алттай ОЮУ толгойн алтнаас тэр хэмжээгээр Канадуудад өгөөд явуул.Чаддаг юм бол өндөр технологиор доороос нь ухаад авахгүй юу????Дээд талд нь байгаа Дээдсийн онгон 2000 жилийн өмнөх Монгол улсын Металл боловсруулах үйлдвэрийг бүү онгичоод бай.
Ха ха ха мөнгөний бичээч нар сэтгэгдэл бичицгээгээд үхлээшд. Ухлаа гэхэд та нарт юу ч хүртэхгүй малнуудаа. Та нарын тэжээгч нар хувааж аваад Монголчууд элэгээрээ мөлхөнө.
Мөнгөний бичээч гэж чи өөрийгөө л хэлээд байх шиг байна нинжа нараас хэдийг аваав?
Нинжа чамд мөнгө өгөх үү
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
bogd uuland baishin barilga barisand ih haramsaj yavdag, uldsen heden saihan uulaa uhaj sendiileed baival zurhnii torolhiin gajigtai huuhed shig l bolno doo!
BOGD UULIIG alttai geed uhchihdaggui um baihdaa utaa alga bolno doo
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
Авилгачин сайд, гишүүдэд жижигхэн авилга өгөөд дуусаа. Амархан ш дээ хэдхэн шуналтай эрх мэдэлтэй мөнгө өгөхөд за гээд гүйдэг нөхдүүдэд хүн тус бүрд нэг нэг сая доллар өгөөд л хүссэн бүх шийдвэрээ гаргуулаад авчихна. Дараа нь алтыг нь ухаад гаргасан мөнгөө хэдэн арав дахин үржүүлээд олчихно. Байгаль орчин сүйрэх, бохирдох бол тэдэнд падгүй.Хаяад л яавчихна. Яг олборлолт яавуулж байх үедээ бол ундны ус зэргийг бол зөөврөөр хангаад л хэл амыг нь түр дарж байгаад л ганцхан өдөр хаяад явахад тэр хавийнхан хордож эхэлнэ. Ийм л процесс Гацууртын татваргүй гаргасан 40 тн алтан дээр хийгдсэн, одоо Ноён уулан дээр чинь давтаад өгнө өө хө. Давтаад өгнө өө хө.
Тиймээ. Өлсөөд үхэх гэж байсан ч энэ түүхийн соёлыг хайрлах сэтгэлгүй харалган мухар амьсгалтан гэж байхгүй байлгүй дээ?
Мөнгө хөрөнгө гэдэг цаг зуурын үзэгдэл. Эх ОРНЫ ГАЗАР ШОРОО, ТҮҮНИЙ ЦӨМ БОЛСОН НОЁН УУЛЫН АСУУДЛЫГ АМЬДРАЛЫН ЯМАР Ч НӨХЦӨЛД ХӨНДӨХ ЭРХ БИДНИЙ МОНГОЛ УГСААТНЫ ҮР УДАМД ХЭНД Ч БАЙХ ЁСГҮЙ. Эрүүл ухаантай болгон тунгаах мөлгөө.
Yamar company olborlolt hiih gej bna
Канадын нэр барьсан хулхи Сентерра Гоулд юм шүү
Сая төгрөгний гар утас өгчихлө дээ Юун Ноён уул энээ тэрээ лай лай
Балай өвчин тусчээ
Sain baitsgaana uu? Bi geech etgeed buur gaihaad gaihashraad baih yum, MONGOLIIN ZASAGT CH TER, TORD CH TER OROGNOLTSGOOSON NEMEED, HUMUUND BII BAIDAG MUU MUUHAI GEH BOLGONIIG OORTOO SHINGEESEN, TSAASHLAAD HUND BII BUI BAIH ULSGUI, TORGUI UUDEED, AIMSHIGIIN AMILSAN HORLONTOI HORT HUNTSELUUD BUGDIIN, BUHNII NASNII TOO NI DUUSAASAI.
Мөнгө хөрөнгө гэдэг цаг зуурын үзэгдэл. Эх ОРНЫ ГАЗАР ШОРОО, ТҮҮНИЙ ЦӨМ БОЛСОН НОЁН УУЛЫН АСУУДЛЫГ АМЬДРАЛЫН ЯМАР Ч НӨХЦӨЛД ХӨНДӨХ ЭРХ БИДНИЙ МОНГОЛ УГСААТНЫ ҮР УДАМД ХЭНД Ч БАЙХ ЁСГҮЙ. Эрүүл ухаантай болгон тунгаах мөлгөө.
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
Өлсөөд үхэх гэж байгаа юм шиг Ноён уул руу дайраад байхын хүүрүүд чинь. Хэдхээн онгон дагшин уул, нуруу, нуур, булаг шандыг минь хэвээр нь үлдээчих л дээ. Үүцээ нээсэн Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой гээд бидэнд байна тэд нарыгаа олигтой ашигтай ажлуулах тал дээр ажиллах хэрэгтэй. Түүнээс бус энд эрдэс байна гээд тэр болгон руу хошуураад сэндийчээд байж боломгүй байна.
Үхэр монголчууд ингэж дээрэлхүүлж байхдаа таарсан долдой новшнууд ш дээ. Хармаанд нь хэдэн доллар чихчихвэл хэлгүй дүлий болчино. Ерөнхийлөгч нь ч адилхан арчаагүй. Авах татвараа ч авчиж чадахгүй долдой царайлаад гадаадынхныг харахаараа нугастай пүрштэй юм шиг. Тэр 35 сая доллар хаа байна.
КАЗАХ ТҮРЭГ угсаатнууд ӨВӨГ дээдсээ гээд нотлоод баидаг юм?ҮГҮИСГЭЖ болдоггүи юм шиг билээ? ГҮИ ЯАХАВ 100 мянга орчим үлдэгдэл ХҮННҮ чүүд ЗҮҮН ДҮНХҮҮЧҮҮД ДУН ХУ буюу БИДНИЙ ӨВӨГ ХЯТАН ЗҮРЧИД МЭНГҮ мангуу бидэнтэи нийлсэн гэхээр ТӨРӨЛ САДАН БИШ ГЭХ НЬ ХААШАА ЮМ?ХУ гэхээр зэрлэг гэсэн ХЯТАД доромж нэр юм МАНГУУ ДҮНХҮҮ ч адилхан даа?
Хувьсгал хийж шүүх прокурорыг авч таягдан хаях цаг хэтэрчээ. 24 жилийн өмнөөс эхэлсэн байна ш дээ энэ ажлыг Элбэгдөрж!!!!
Admin
http://www.ugluu.mn/wp-content/uploads/2015/11/elbeg.jpg
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй. Үнэнийг хэлэхэд Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан эмгэнд “эрх чөлөө” яриад хэрэггүй Ясыг нь амраах орон байр л өгч үз Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол Өлссөн хэдэн хүүхдэд нь “ардчилал” чинь хэрэггүй Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй Өөрийн үр шиг санаад эмийг нь олоод өг Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ Барууны эзэддээ л амласнаа эргэж тунгаа Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв О.Дашбалбар
Дээд линкээр нь орохоор яг гар бичмэлээрээ байна, энэ Элбэгдөрж гэж хүнд хүн бүр ам муутай байдаг нь аргагүй л юм байна даа, Монголыг ганц самарсан хүн гэдэг гарцаагүй үнэн юм байна!!!!!
энэ муу “сентерра гоулд”-КИРГИЗийн сайхан байгалийг сүйд хийсэн,татварыг нь үнэндээ маш жоохон нэмэх гэхэд нь золтой л "өнгөт хувьсгал"хийчихээгүй,ёстой голоо зохисон хөгийн компани байдаг ,КИРГИЗүүд заргалдаад барууны шүүх өөрийнхөө талд шиийдвэр гаргаад байгаа,алтны хойноос яахаас ч буцахгүй канадууд байдаг ,эртхэн хөөх л хэрэгтэй сү батболдтой нь
Гацуурт алтны орд чинь Ноен уултай ямар ч хамаагүй, талбайн хэсэг давхцаагүй гээд байхад Ноен уулыг ухна гээд солиороод байх юм. Алт ухаад байгаа хулгайч алтны нинжа нарын захиалгат төлбөртэй нийтлэл.
Noyon uulin alt uhsan Mongol Canadgyi haraal ideesei
Ёстой шал худлаа мэдээлэл байна. Хүнцэл гэдэг бодисоо ч мэдэхгүй байж
УТААНЫ хордлого чамаиг ална ХАА баисан ноён уул тэнд хордоё гээд ч хор баихгүи ? ХҮНЦЭЛ ЧИНЬ УБ-т л АСАР АИМШИГТАИ ТӨВШИНД ЧАМАИГ ӨДӨР БҮР ХОРДУУУЛЖ БАИГАА?
Энэ талаар олон түмэнд баттай зөв ойлголт өгөхийн тулд өргөн хэмжээний баримт дээр сайн цуглуулсан мэдээлэл зураглалтай БАРИМТАТ КИНО хийх ёстой юм шүү дээ! Тэгж байж л 60-70% нь оюуны хоосролд орчихсон ард түмэнд энэ аюулын гүн гүнзгий хор холбогдлыг ойлгож цаашид ямар ШИЙДЭЛ гаргах нь тодорхой болно гэж үзэж бна.
Энэ талаар олон түмэнд баттай зөв ойлголт өгөхийн тулд өргөн хэмжээний баримт дээр сайн цуглуулсан мэдээлэл зураглалтай БАРИМТАТ КИНО хийх ёстой юм шүү дээ! Тэгж байж л 60-70% нь оюуны хоосролд орчихсон ард түмэнд энэ аюулын гүн гүнзгий хор холбогдлыг ойлгож цаашид ямар ШИЙДЭЛ гаргах нь тодорхой болно гэж үзэж бна.
Ухаж болноо. Гэхдээ канадууд биш Шижээравдан нинжа ух.