Далай ламтай нягт холбоотой Монгол Улс түүнээс нүүр буруулж Хятадтай дотносов

Нийтэлсэн: 2017-01-05 09:01:00

“The New York Times” сонины шинэ оны анхны дугаарт ийм нийтлэл хэвлэгджээ.
 
Олон зууны тэртээ удирдагчид нь Далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урьж залахгүй гэв.
 
Тус улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн үг Түвдийн шашны тэргүүн Далай ламын амаргүй асуудлаас үүдэн дахин нэг улс Хятадын дарамт шахалтад өртсөнийг харууллаа.
 
Ц.Мөнх-Оргил сайд ярихдаа тус улсын Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламд Монголд айлчлах боломж олгосонд уучлал хүсч, тус Засгийн газрын үед түүнийг дахиж айлчлахгүй гэсэн тухай “The Associated Press” уламжилжээ.
 
Монголын хариу үйлдэл зарим судлаачдыг гайхшруулсны учир гэвэл тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Далай лам гэдэг хүртэл монгол үг аж. Хятадын Засгийн газар хэдий эсэргүүцсэн ч Монголын Засгийн газрын урилгаар бус, дан ганц шашны шинж чанартай хэмээгдсэн Далай ламын айлчлал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхлэн дөрвөн хоног үргэлжилжээ. Үүний хариуд Хятадын тал Монголын дээгүүр албан тушаалтнуудтай хийх уулзалтуудаа цуцалсан юм.
 
Хятад Энэтхэгт дүрвэн амьдарч буй Далай ламын айлчлалуудыг цуцлахыг шаардан дэлхийн бүх улс, үүний дотор өрнөдийн орнуудад ч дарамт шахалт үзүүлсээр иржээ. Хятадын коммунист намын удирдагчид түүнийг Хятадаас Түвдийг салан тусгаарлахыг санаашрагч дайсан гэж тодорхойлдог ч Далай лам өөрөө Түвдэд илүү өргөн цар хүрээтэй автономит эрхийг л хүсдэг гэдгээ хэлсээр ирсэн юм.
 
Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэнд гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлжбайгаа. Уг нь сүүлийн уналтын өмнө Монголын эдийн засаг уул уурхайн олборлолтын ачаар хурдан өсч байсан билээ.
 
 Үүний сацуу тус улс Хятад, Оросоос ямар нэг хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болжээ.
 
 
 
Уламжлалт буддын шашинтай, Түвдийн буддизм болон Далай ламын түүхтэй эртний холбоотой тус улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл түүхчид болон Түвдийг өмгөөлөгчдийг түгшээсэн байна.
 
Колумбийн их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт, “Энэ үйл явдал Хятадын зүгээс үзүүлэх тодорхой дарамт шахалтыг дипломат аргаар барин тогтоох боломж дэлхий даяар улам бүр хумигдаж буй үйл явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол жижигхэн, далайд гарцгүй Хятадын хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” гэжээ.   
 
Сөүлийн Ёнсей их сургуулийн хятад судлаач Жон Делури өөрийн “Twitter”-тээ, Монгол хаан Далай ламын тогтолцоог зохиосныг бодолцвол Монголын энэхүү хариу үйлдэл туйлын ёжтой гэдгийг тэмдэглэсэн байна.
 
XVI зуунд Хан үндэстний Мин удмынхны удирдаж байсан хойд Хятадтай залгаа нутгийг хянаж байсан Монголын удирдагч Алтан хан Далай ламын тогтолцоог анх үүсгэжээ.
 
Үүнээс гурван зууны өмнө Хятадыг монголчууд захирах эринийг эхлүүлсэн Юань гүрнийг үүсгэн байгуулагч Хубилай хаан Түвдийн буддизмыг сонирхон түвд багш залж байсан түүхтэй.  
 
Чухам Алтан хан Түвдийн буддизмыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлж, албан ёсны шашнаар зарлажээ. Түвдийн буддизмын шар малгайт гэгддэг Гелүгба урсгалын тэргүүн 1577 онд айлчлан ирэхэд түүнд анх Далай лам цол өгсөн түүхтэй. Монголын далай, түвдийн оюуны удирдагчийг нэрлэдэг лам гэсэн үг нийлээд “оюун далай” гэсэн утга агуулдаг ажээ. 
 
Энэ үйл явдал монголчуудыг түвдүүдтэй ойртуулан Монголын удирдагчдыг Гелүгба урсгалтай холбож өгсөн байна. Тэр цагаас хойш Далай лам нар Азийн ээдрээтэй улс төртэй холбогдох болжээ. Алтан хан түүнд бараалхсан ламд төдийгүй түүний өмнөх Гелүгба урсгалын хоёр удирдагчид Далай лам цолыг нөхөн олгосон байдаг.
 
Алтан ханаас Далай лам цол хүртсэн гурав дахь Сономжамц 1588 онд Монголын нутагт өөд болжээ. Алтан ханы гуч Ёндонжамцыг Түвдийн дээд лам нар Сономжамцийн хойд дүрээр тодруулж, дөрөв дэх Далай ламаар залсан билээ. (Далай лам бүрийг өмнөхийнхөө хойд дүр гэж үздэг.) Ёндонжамц нь Далай ламаар тодорсон цорын ганц монгол хүн билээ.
 
Далай ламын Монголд хийсэн айлчлал түүнчлэн өөр нэг асуудлыг гаргаж ирэв. Олон хүн одоогийн буюу XIV Далай ламыг өөд болсны дараа түүний хойд дүрийг хаана, хэзээ тодруулах талаар ярилцаж, хэлэлцэж эхэлсэн. 81 настай Далай лам өөрийгөө сүүлчийн Далай лам байж болзошгүй гэсэн ч хойд дүр нь тодрохыг, бүр Түвдээс өөр газарт тодорч болохыг ч үгүйсгээгүй. Тийм тохиолдолд Хятадын коммунист удирдагчид дүр тодрох явдлыг хянахыг эрмэлзэх нь тодорхой.
 
Зарим хүн түүний хойд дүр зургаа дахь Далай ламын төрсөн Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Таванг мужид тодорно гэж таамаглаж байгаа. Хималайн нуруунд орших Таванг нь маргаантай газар нутаг бөгөөд Хятад өөрийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж мэдэгддэг юм.
 
Харин Далай лам сүүлийн айлчлал зарим эрдэмтэн, судлаачдыг гурав, дөрөв дэх Далай лам нарын түүхийг бодолцон Монголд илүүтэй анхаарал хандуулахад хүргэжээ. 
 
Энэ талаар Р.Барнетт, “Далай ламын айлчлал түүний хойд дүр Монголд тодорч болзошгүй гэдгийн дохио байж болох юм” гэжээ. Тэрээр түүнчлэн үүнд хятад дайсагнадгийг бодолцвол энэ үйл явдал Монголд сүйрлийн гэмээр үр дүн авчирч болохыг тэмдэглэсэн юм.
 
Б.Барс
Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин
СУРТАЛЧИЛГАА :

37 сэтгэгдэл харуулж байна        

  1. sain baitsgaana uu? HEHEHE, Humuun geech hichneen mundag geh, nertei geh surguuli duurgeed ch, alivaa negen ulsiin heliig ni yarianii ni ch, bichgiinh ch gedgeer ni sain suraad ch suraltsaad ch HUN GEGDEHIIN UHAANGUI BOL HUNTSEL-HOR L BOLDOGIIG MGIMO-g ch, HARWARD-iig ch duurgeed HUNTSELEEREE ULDDEGIIG Monch-Orgil geech etgeed ch amidaaraa uzuulj haruulj bainadaa. enehuu etgeediin helseng sanahaar YOSTOI SHAL DURGUI HUREED BAIH YUM. Jich: HUNTSEL gej hamgiin aimshigtai hor gedgiig humuus sonsson duulsan meddeg bolvuu. Tegvel, MONGOLIIN ZASAGT CH TER, TORD CH TER AMILSAN HUNTSELUUD ARZAGNALDAAD BII BAIJ BAIDAG YUM BISHUU.

    YUM-UZ, 2017-01-05 10:50:43, 216.240.89.20Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-01-05 14:00:36, 202.179.29.39

    TUVDIIN HUJAA BEJINGIIN HUJAA 2 YER NI YALGAA YU BAINAA

    Зочин, 2017-01-05 15:59:33, 202.179.23.250

    Улаан залаатай монгол хүн. Ойлголцход дөхөм боловуу гэж олны мэдэх Цогт тайж киноноос эхэлэе. ЦОГТ ТАЙЖ Буддын шашны улааны урсгалыг хамгаалан Шарын шашин, Манжийн хааны эсрэг тэмцэн 43 настайдаа \1634онд\нас барсан Их Монгол улсын хаан ширээнд\ 1604-1634\суусан Чингис хааны удам, Боржигин овгийн Монголын хаадын Боржигин овгийн сүүлчийн хаан Лигдэн хааны \1588-1634\ хамтран зүтгэгч, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, цэргийн зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч, их соён гэгээрүүлэгч , Чингис хааны алтан ургийн Жалайр- Үйзэн- Баарайн хүү Цогт тайж \1581- 1637\ ямар муухай заль залхай, урвалт шарвалтын гайгаар нас барж , олон эх орончдын амь нас золиослогдож , урвагчид 5-р Далай лам, 4-р Банчин богдод мөргөснөөр шарын шашинд эзлэгдсэн түүхээ билгүүн номч их Ринчиний бичсэн ЦОГТ ТАЙЖ киноноос эргэн санахад хүрэлцээтэй гэж бодно. 1641-42 онуудад Улааны урсгалыг үндсэндээ бүрэн дарж авсан байдаг. Ингэж монголчууд бид оюун санааны хувьд Түвдээс хараат болхи дорой болсноос хойш 380-аад жил өнгөрчээ. Энэ хооронд Монголоо гэсэн эх оронч сэтгэлгээтэй хичнээн олон сайхан билгэ танхай хутагт хувилгаадууд Түвдэд маш харгис хэрцгийгээр хөнөөгдсөн билээ? Гэсэн хэдийч Улаан залаатай монголчууд улааны урсгалаа хамгаалан тэмцсээр л ирснийг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн замнал харуулна. Аливаа шашин бол тэр ард түмний оюун сэтгэлгээг хөтлөгч хүч нь байдаг, монголчуудын оюун санааг заавал Түвд хүн хөтлөн залж байх ёстой юу, бусдад оюун санаагаа , сэтгэхүйгээ 380-аад жил хөтлүүлээд бид юу хожиж, юу алдав? Монголчуудын билиг оюуны охь болж дагуулах монгол хутагт хувилгаад байх боломжгүй юу, би тэгж бодохгүй байна.

    Зочин, 2017-01-05 22:08:01, 202.179.26.196

    Таны нэр:

    Тайлбар:

  3. хүн амьтай Мөнхоргил үнэн баартай байнадаа. Очиж жангаа иддээ

    Зочин, 2017-01-05 10:53:21, 103.229.121.118Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Дэлхий алдартай том сэтгүүлд ингэж бичсэн юм чинь баримттай байгаа

    Зочин, 2017-01-05 12:20:25, 182.160.36.66Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ДАЛАЙ ЛАМЫГ УРЬД НЬ МОНГОЛД АЙЛЧЛАН ИРЖ БАЙХАД ХЯТАДЫН ТАЛААС МОНГОЛД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ ТАВЬЖ БАЙГААГҮЙ ЮМ. ХАРИН ЭНЭ УДАА ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД АЙЛЧИЛСАНД ХЯТАДЫН ТАЛ ДУРГҮЙЦСАНЫ ГОЛ НУУЦ НЬ ДАЛАЙ ЛАМЫГ ОРЛОХ ДАРААЧИЙН ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛООС ТОДРУУЛАХ БОЛСОНД ХЯТАДУУД ДУРГҮЙЦСАН ЮМ.

    Зочин, 2017-01-05 12:47:30, 202.9.40.61Хариу бичих

  8. тэнэг малаа чи юу мэднээ, өчнөөн сар хилээ хааж, чи турж үхэх дээрээ тулж байснаа мартаа юу.

    Зочин, 2017-01-05 20:03:13, 202.9.41.174

    Браво

    Зочин, 2017-01-05 21:44:07, 202.21.106.143

    Таны нэр:

    Тайлбар:

  9. мөнхоргил гэж луухааныг чад хийхэд хятадууд ирж ямар ном сонин толгой дээр нь уншиж хонхны оронд юу дуугаргах юм бол мэдэх хүн амьтан байнаа.луухаанууд үхсэн хүндээ зориулж задгай мөнгө цацаад байдаг.далай ламыг хөөсөн гэж багагүй мөнгө луухаануудаас авсануу яасан.

    Зочин, 2017-01-05 12:59:16, 202.21.106.124Хариу бичих

  10. Толгой дээр нь ном уншиж хонх дуугаргахгүй харин дуу дуулна Мэ овогтны өвөө өндөр хяталыг 1980 -аад оны дунд үед нас барахад нь хятадууд толгрй дээр дуу дуулж байсан тэр давтагдах биз

    Зочин, 2017-01-05 15:29:32, 103.57.94.211

    Таны нэр:

    Тайлбар:

  11. ХОЙЯАА ӨНӨДӨЛ ХЭЛЭГЛЭВАА МИРГАШО ХАЯАСААН ШООО.

    ХОЙЯАА, 2017-01-05 13:01:54, 202.55.191.76Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Явж явж эдийн засгийн хувьд сул дорой, хятадааас шууд хамааралтай учраас л ийм байдал үүсч байна.Өөрөө өөрийгөө аваад явчих эдийн засгийн суурийг яаралтай байгуулахгүй бол хоосон ардчилал чалчаад ч хол явахгүй нь дээ.Ардчилал гэдэг үгийг идэж болохгүй, өмсч болохгүй, дотор нь ороод амьдарч боллохгүй нь үнэн юм.Одоо МАН-Ан гэгч үндэсний заналт дайснуудыг бүрмөсөн устгаад үндэстнээрээ нэгдэн нэгэн зүгт зориглон хөдлөх цаг болсон.

    зочин, 2017-01-05 13:02:26, 103.229.123.105Хариу бичих

  14. Зөв хөө. 3 сая хүн амтай, уудам их нутагтай, байгалын баялаг ихтэй Монгол улсыг олигтой аавын хүү гараад ирвэл 10 жилийн дотор босгож чадна. Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол тун горьгүй нь. Учир юу гэвээс 76 санаатангууд, 3 төрийн өндөрлөгө хэзээч эвлэлдэж нэгдэхгүйн тодорхой. Бөөн амбиц, фракц, дов жалганы шахаа, наймаа. Иймд Ерөнхийлөгчийн засаглалтай болоод нэг гар дор бүхнийг зангидаад явбал дотроо ч тэр гаднаа ч тэр илүү ойлгомжтой болно. Муу хэлээд бсан Назарбаевыг харалдаа, түүхэнд бгаагүй Казахстан улсыг бгуулаад төвхнүүлээд бас болоогүй ээ, Монголын түүхийг өөрсөддөө наахыг оролдож байх жишээтэй. Путин жилд 5 удаа айлчилан асуудлаа хамтдаа шийдэж байх жишээтэй. Ийм л юм болоод бндаа Монголчууд минь

    Монгол, 2017-01-05 14:56:47, 59.153.113.24

    Саяхан л нэг хүний хяналтанд байж үзээ биздээ.2000 он гараад саяханы зүйл биздээ энхбаярын өөдөөс дуугарах зоригтой сонин хэвлэл хүн гэж байснуу

    Jj, 2017-01-05 20:50:08, 119.206.141.207

    Таны нэр:

    Тайлбар:

  15. ЗАЛЬТ ӨВГӨНИЙ САЯЫН АЙЛЧЛАЛААР ТӨРИЙН БАРАГ БҮХ ТОМЧУУЛ МАНАЙ ХҮҮХДҮҮД ДОТРООС ТЭР ХОЙД ДҮР ЧИНЬ ТОДРОХ НУУ? ХЭМЭЭН АСУУЖЭЭ. ХАХАХА М.ЭНХБОЛДЫН АЧ НЬ ТОДРОХ ШАХСАН Ч НЭГ ЮМНААС БОЛООД ӨВГӨН ИНЭЭГЭЭД ӨНГӨРӨВ. ҮЕИЙН ҮЕД ЭНЭ МУУСАЙН ХУВАЛЗНУУД АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ БҮХИЙ АРГЫГ СЭДЭЖ, АЙМШИГТАЙ ДҮРТЭЙ ДҮРСТЭЙ БУРХАД ГЭЖ БАРИМАЛ БҮТЭЭЖ, НӨГӨӨ ТӨВДИЙН БАЙГАЛИЙГ МАГТСАН ЯРУУ НАЙРАГЛАЛЫГ НОМ СУДАР БОЛГОН АШИГЛАВ. БУЗАРУУД ӨӨР ХООРОНДОО ЯВАЛДАЖ, ГАХАЙ НОХОЙ ШИГ АМЬДАРЧ БАЙХАД ЭЭ ГЭЭД ТЭДЭНД ХАМАГ ЮМАА БАРЬЖ, УЛАМ ИХ ЗОВЛОН ХУРААХ ХҮМҮҮС ХӨӨРХИЙ. БУРХАН ЭНЭ ЕРТӨНЦӨД ГАНЦХАН БАЙДГИЙГ ЭНЭ ӨВГӨН ХҮРТЭЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ.

    Зочин, 2017-01-05 13:18:23, 202.9.40.166Хариу бичих

  16. УДАХГҮЙ МАН-ЫН ХЯТАДУУД ДОТРООСОО МОНГОЛ УЛСЫН ХААНЫГ ТОДРУУЛНА.

    Зочин, 2017-01-05 13:29:21, 202.55.191.76

    чи муу хүүр шарил шүтэгч христ үү. Тэр Европ руугаа өгөр царайтнууд руугаа тонил цаашаа

    Зочин, 2017-01-05 17:25:24, 202.70.34.70

    Таны нэр:

    Тайлбар:

  17. yug ni uuchlal guigaad tenegteed bgaa yum be. bid mongolooroo baimaar bn. ter teneg Monkh -orgil hyatad ruugaa tonilj uz . bidend hyatadtai dolignood bh shaardlagagui shuuu.

    z, 2017-01-05 13:43:32, 202.179.31.78Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Монхоргил Ор ширтэй Монголоо л бодсон Далай ламынн хойд дурийг Монголд тодруулвал Монголд суйрлийн ур дун авчирч болзошгуй гэж америкийн эрдэмтэн бичжээ Элбэгдоржоо М Энхболдоо Чойжамцаа Хятад манай бурэн эрхт байдалд заналхийлж байна гээд цэрэг оруулвал АНУ хамгаалах уу Угуй л байхгуй юу Орос хамгаалах уу Хэлэхэд хэцуу Тэд туншууд болсон НУБ хамгаалах уу Сирийг хамгаалж чадаж байна уу Тогтоол л гаргах биз Монголыг оорийнх гэж уздэг Хятадын цэргийн бодлого хэвээрээ ш дээЭнийг МаНАН ард тумнээсээ олон жил нууж нуурс зарж баяжсан даа

    Зочин, 2017-01-05 13:48:26, 182.160.36.90Хариу бичих

  20. Харин тиймээ хөө. Ертөнц тэр аяаараа өөрчлөгдөөд бна. Өмнө нь ирээд явжил бсан Хятууд дургүйцлээ илэрхийлээд өөр яадагчгүй бсан гэж бодож, бичиж бгаа нөхдүүд хоцрогдсон бна. Наад зах нь тэр үед Хятад улс ийм их эдийн засаг, зэр зэвсэг болон улс төрийн нөлөөгүй бсан. Одоо Орсууд олгитой арга хэмжээ авч чадахгүй байхад Хятадууд Амеркийн өөдөөс "Чи аятайхан байгаарай" гээд шууд дугарч байх жишээтэй. Үндэслэл бна. Хятадын Засгийн газар, бизнесүүд Амеркийн маш их хэмжээний ЗГ өрийн бичгийг худалдаж авсан бгаа. Мөнгөө буцааж авьяа гээд шахалт үзүүлхэд Дэлхийн санхүүгийн зах зээл дээр маш их савалгаа үүсэж, Америк маш их санхүүгийн дарамтанд орхоор бгаа. Байдал ийм л бна Хүмүүсээ.

    Монгол, 2017-01-05 15:08:46, 59.153.113.24

    Таны нэр:

    Тайлбар:

  21. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-01-05 14:00:43, 202.179.29.39Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Үгүй шүү Далай багшаасаа нүүр буруулахгүй шүү. Та минь манайд оронд дахин дахин зочилж сүсэгтэн олноо баясгаарай.

    Зочин, 2017-01-05 14:29:01, 202.9.40.37Хариу бичих

  24. omhii yher chi ter lamiinhaa sheesiig uuj Heden zuunii tursh duhaa tsoortol motgoloo. mal chi ene hugatsaand malaasaa door mankuur bool bolov. chinii ter shytdeg gazar chini olsgolon guilalnchlaldaa barigdsan gazar baisniig hiatad hymyys ood ni tataj iar tembyygees ni salgaj baasaa archij boldgiig zaasan. hiatadiin achaar tyvd torol ariljij baina

    Зочин, 2017-01-05 15:15:08, 188.63.13.9

    Нүүр буруулсан юм алга. Монгол улс төдийгүй бусад улсууд Далай ламтай холбоотойгоор маш хүнд улс төрийн дарамтанд орчихоод бна. Улс эх орон, эдийн засгаа аварч үлдэхүү эсвэл шарын шашнаа шүтээд хоригт ороод байхуу гэдэг сонголтон дээр ирчхээд бна. Технологи хөгжсөн өнөө үед интернет ашиглан яагаад шашны зан үйлээ хийж болохгүй гэж. Эхлээд улс эх орноо төвхнүүлж эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй бна.

    Монгол, 2017-01-05 15:15:56, 59.153.113.24

    Таны нэр:

    Тайлбар:

  25. одоо далай ламын тухай бичихээ больчих.ирэх үедээ ирнэ биз.мэдэн будилаад илүү дутуу юм бичихээ больчих за

    РАХ, 2017-01-05 14:50:14, 139.5.217.166Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Zaa ta buhend amjilt husehiin hajuugar gertee suuj bgad uhaalag utasniiha app r togloom toglood huurhun hemjeenii mongo olj boloh app helye ene linkeer orood doorh app g tataad app uud tatad eswel dotor n bgaa togloom toglood odort 5-19$ zulgaagad bh hunguhuun arga bnshu turshaad uzhed yuch aldahgu bas Mgl d bgaa humuusd hoolnii mongo shu #1 Make money Game!Download from http://i.gaincash.co/mm?code=3jdux6y amjilt

    Urjih, 2017-01-05 15:18:18, 208.54.4.174Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Үүнийг бичгчийн шашины талаархи тэр дундаа төвдөөс хөөгдсөн өвгөний шашины бодлого яг ямар шашин бэ гэдэг талаар маш бага ойлголтой юм байна

    цэцэг, 2017-01-05 18:21:44, 112.72.12.91Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. МАН д нөлөөтэй нэгэн этгээд мөнхийн эрх мэдэл мөнгөнд шуналтаж шар шашныг ашиглаж өөрийн зулзагаа 10 р богдод залсан

    Зочин, 2017-01-05 18:30:18, 103.229.123.251Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Малнуудаа та нар бараг бүгд хүртсэн биз дээ. Нөгөө жижигхээн бор үрэл шиг юм тараагаад байдаг энэ лаларын өвгөний баас юм шүү дээ. Усанд уусгаад химийн лаборторид өгөөд үз. Хариу нь маш хурдан гарна. Баас идэгч мутамбууд

    Зочин, 2017-01-05 20:05:15, 202.9.41.174Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. 10 дугаар Богдоор монгол улсын аль нэг ерөнхийлөгчййн үр ач тодорч байгааг ойлгохгүй байнаадаа. Хааны ач тодорч байсан уламжлал сэргэж байна.

    Зочин, 2017-01-05 21:40:55, 122.201.24.5Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Асуудал Далай ламын ирсэн явсанд байгаа юм биш! Монголын тер еерийн мэдэлгуй болсонд, хятадууд монголчууд яаж амьдрахыг зааж эхэлж байгаад оршиж байна Монголд терийн эрх мэдэл ард тумний гарт байдаг Ундсэн хуулиар олгогдсон эрх! Ард тумэн тэр эрхээ итгэлт хумуустээ шилжуулж терее бариулсан Гэтэл тэд нь эргээд ард тумнээ ямар ч эрхгуй Бид л бухнийг мэднэ гэж хэлж байна! Ард тумэн шутэх эрхтэй Бас л ундсэн хуулиар олгогдсон эрх! Ард тумэн багштай байх эрхтэй Манайд шашин терийн хэрэг тус тусдаа Тер ард тумнийхээ эрх ашгийг хамгаалах уурэгтэй Хятад хилээ хаагаад, Орос хилээ хаагаад ч монголчууд турж ухэхгуй! Юмтай хун шиг бардам байж сурцгаая! Гагцхуу шоргоолж шиг ажилсаг байя Менге зээлж ард тумэндээ хуулэх, хуний хийсэн дээр хэдэн тегрег нэмж наймаа хийх зэрэг чуганц байдлаасаа салая Тэнэгтэж хамаг баялагаа бусдад алддагаа, чадвар дутан буруу гэрээ хийж телберт унадагаа зогсоое Тэнэг мулгуудаа алдсан менгее тоолж узэх цаг болсон Ард тумнээ битгий шул! Терийн эрхийг менхед зайдагнана гэж буу эндуур!

    Зочин, 2017-01-05 21:46:51, 103.229.120.218Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Dalai bagsh mongold irsen ni sain hereg bolson uul me noen ur udmaa dalai lamaar bogdod todoruulah gesen bolovch buteegui dalai lam irsenii huchind man zadigaa aldsan me noen terguutei luivarchid haytadaas mongo zeelj ideh mon offshortoo hiih gej baisan buzariin sanaag nomiin hucheer zogsooloo mongolchuud bas neg aimaar yum medej avsan ni an elbegdorj terguutei gaminguud monfoliig haytadiin amand lavhan hiisniig monhorgil gedeg hosrii zaraitai aluurchingiin medegdlees medej avlaa ta muusain lalaruudtai tolgoigoo tavij baigaad suulchiin zusaa duustal temzej baigaad uhne shuuuuu

    Зочин, 2017-01-05 23:58:57, 213.162.68.13Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутан болдог байгаль, нийгмийн хуулийн дагуу Монгол хүчгүйдэв шив дээ. Монголын тусгаар тогтнол тун эгзэгтэй болсны нэг илрэл. Монголын ард түмэн сонор сэрэмжтэй байх цаг иржээ. Монголын ард түмнийг минь Бурхан ивээх болтугай.

    USA, 2017-01-06 01:45:25, 207.237.211.20Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 08:57:19, 99.226.97.200Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 08:57:28, 99.226.97.200Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 08:57:37, 99.226.97.200Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: