sonin.mn
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2460.00-2482.11 төгрөгийн ханшаар 42.55 сая ам.доллар, 356.12-360.11 төгрөгийн ханшаар 76.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. 
 
Монголбанк 2473.00 төгрөгийн нэг ханшаар 22.7 сая ам.доллар нийлүүллээ. Харин Своп, форвард арилжаанд банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Монголбанк уг саналыг биелүүлсэнгүй.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг