sonin.mn
БЭЭЖИН. /Financial Times/. БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх оны нэгдүгээр сард Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно. Ингэснээр тэрбээр уг форумд оролцсон БНХАУ-ын анхны удирдагч болох юм гэж “Financial Times” сонинд бичжээ.
 
“Си Зиньпиний айлчлалын бэлтгэл ажил амжилттай хийгдэж байгаа. Тэрбээр Швейцарьт хийх төрийн айлчлалынхаа үеэр уг чуулга уулзалтад оролцоно” гэж нэгэн эх сурвалж ярьжээ.
 
Ирэх нэгдүгээр сарын 17-20-нд болох уг арга хэмжээнд Си Зиньпин оролцох эсэх талаар Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Удахгүй болох Давосын форум нь Хятадын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломж гэж тус улс үзэж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг