Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Малчин" телевизийн "Урилга" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Малчин рояал” телевизийн “Урилга-ярилцлага” нэвтрүүлэгт оролцож өвөлжилтийн бэлтгэл, бичин жилийн илүү сартай өвлийг малчид хэрхэн тарган тавтай давах талаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.
Сэтгүүлч: -Тарган сайхан өвөлжиж байна уу?
Ерөнхийлөгч: -Тарган сайхан өвөлжиж байна.
Сэтгүүлч: --Таны бие лагшин тунгалаг уу?
Ерөнхийлөгч: -Тунгалаг сайхан байна.
Сэтгүүлч: -За ингээд нэвтрүүлгээ эхэлье. Сайн байцгаана уу, эрхэм үзэгчид ээ. Манай “Малчин рояал” телевизийн “Урилга-ярилцлага” нэвтрүүлэг эхэлж байна.
Өнөөдөр манай урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та бидэнтэй хуучлах гэж байна. Манай урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд үзэгчдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.
Ерөнхийлөгч: -Их баярлалаа. Танай урилгын дагуу танай телевизэд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
Сэтгүүлч: -Өнөөдөр бид цаг үеийн сэдвээр ярилцъя гэж бодож байгаа. Бичин жилийн зуд гэж яриад л байна. Сүүлд бас “Зудын эрсдэлтэй” гэж нэр томъёо гараад ирсэн байна. Хөдөө аж ахуй, цаг уурын салбарынхан ургамал, дулаан хангамж , хур тунадасыг харьцуулсан малын тоо толгой, бэлчээрийн даац хүрэлцээтэй хамруулаад, тэгээд цаашаа цаг хатуурвал зуд болох уу, үгүй юү гэдэг шалгуур тогтоосон байдаг юм байна.
Ерөнхийдөө энэ жилийн өвөлжилтийн байдлыг товчхон танд танилцуулчих уу? Ер нь 2016-17 оны өвлийн анхны цас 9 дүгээр сарын 23-нд орсон гэж үзэж байгаа. Өндөр уулсаараа бол тэрнээс өмнө, 7,8 дугаар сард хаялж л байдаг. Ерөнхийдөө ахиухан шиг нутаг хамарсан цас 9 дүгээр сарын 23-нд орсон.
Миний нэг ярьдаг юм бол анхны цасны мөрийг дагадаг. Манай хуучцуул, малчин ардууд тэгж ярьдаг байсан. Анхны цасыг нутаг үзэж явдаг юм гэж. Тэгэхээр энэ жил Монгол орны баруун тал, зүүн тал, хойд тал гурвыг хүрээлээд анхны цас ахиухан орсон. Одоо ч гэсэн тэр янзаараа, дараа дараагийн цас байх шиг байна. Дөнгөж өнөө өглөөний авсан мэдээгээр бол баруун талаас нь яривал Увсын Хяргас, Малчин Завханы Отгон, Баянтэс гээд хуучин цастай л байдаг, хүйтэрч л байдаг газрууд цастайгаа байна.
Орхон Сэлэнгийн сав нутаг, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан гээд энэ жил ахиухан цастай байгаа. Цас эхнийхийгээ дагаад ороод байгаа. Бас нэлээд нягтарчихсан байгаа гэж бодож байна. Хөвсгөлийн нутаг нэлэнхүйдээ цастай, ялангуяа зүүн тал, Эгийн голын сав, Үүрийн голын сав нутаг, Сантын нуруугаар энэ жил харьцангуй их цас орж байгаа.
Дархадын хотгор, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан нуур бол хүйтэн цастай л байдаг. Одоохондоо Өлийн даваа хаагдаагүй сайхан л байж байна. Зүүн тийшээ нэлээн онцлог байгаа. Хэнтийн нуруу, Хэнтийн нурууны өвөр бэл анхны цаснаасаа эхлээд зун нь гандуу байсан учраас анхаарал татаж эхэлсэн.
Зун гандуу байж байгаад 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сардаа бороо их ороод, эргэж ногоо хэнзлээд, араас нь цас болоод, хүйтрээд, одоо бол тэнд жаахан эвгүй. Ерөнхийдөө цаашаа мөс тогтсон гэсэн үг. Нэг онцлог бол огт гайгүй байдаг Ховдын Байтаг уулын тэрүүгээр энэ жил онцгой цастай байгаа. Одоо цаг уурын өртөөний талбай дээр 30 гаруй см байна. Уул сархиагаар бол мэдээж их байгаа.
Зарим газар хонь гэдэсдэж байна. Уул сархиагаар морь гэдэсдэж байна гэж яриад байгаа. Нэг иймэрхүү л байна. Ер нь 40 градус давж хүйтэрч байгаа газар алга байна. Саяын дурдсан нутгуудаар 28-32 градус хүйтэн байгаа. Ойрын хоёр гурван хоногтоо тэнгэр сайхан байна. 12 дугаар сарын 3-4-ний үеэс дахиж тэнгэр муудна гэсэн мэдээлэл өнөөдөр авлаа. Үүнтэй холбогдуулан өвлийн бэлтгэл, анхаарах зүйлүүдийг Ерөнхийлөгч маань малчин түмэндээ хандаж хэлэх байх гэж таныг урьсан юм.
Ерөнхийлөгч: -За их баярлалаа. Цаг уурын мэдээллийн талаар тодорхой мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ер нь бол цаг уур гэдэг бол байгалийн үзэгдэл. Хэдийд ч их цас орж болно. Их хүйтэрч болно. Зарим жил их хүйтэн байдаг. Зарим жил их цастай байдаг. Янз бүр л байдаг. Зун гантай байдаг, ногоо гардаг, гардаггүй гээд.
Тэгэхээр хамгийн гол юм бол хүн зон, малчин түмний минь хувьд, малч удамтай монголчуудын хувьд, нийтдээ төр, засгийн хувьд ч, бүх газраа бодолтой, бэлтгэлтэй л байх ёстой. Байгалийн үзэгдэл, цаг агаарыг бид жолоодохгүй. Харин бид бэлтгэлээ хангах тал дээр сэтгэл гаргаж ажилаж болох юм.
Би хувьдаа аймгаасаа эхлээд ярья. Улсын онцгой комисс ажиллаж байх шиг байна. Аймаг бүр цаг агаарын байдал дээр үнэлэлт дүгнэлт хийж хурал хуйгаа хийх нь зөв байгаа юм. Тэгээд сум бол газар дээрээ хамгийн ойр байгаа засаг захиргааны нэгж шүү дээ. Сумд нь хуралдаад, Иргэдийн Хурал нь хуралдаад, өвөлжилт ямар болох вэ, хаагуур ямар сум хүндрэх нь вэ, айл, өрхийн бэлтгэл ямар байна гээд бүх зүйлээ ярилцаад, нарийвчилсан төлөвлөгөө гаргамаар байгаа юм.
Манай багийн хурал гэж сайхан хурал байдаг. Багийнхан цуглаад, малчид, иргэд цуглаад, багийн дарга нь хурлаа хийгээд, амьдралд хамгийн ойрхон шийдвэр гаргаж чадах хүмүүс бол тэд байдаг. Тэр хүмүүс нийлж хуралдаж ярилцаасай гэж бодож байна.
Энэ үүднээс юу гэж хэлэх гэж байна гэхээр хүн ерөөсөө өөрөөсөө эхлээд бэлтгэлээ хангавал зүгээр байх. Цас зуд их, өвөл хэцүү боллоо гэхэд өглөө босоод л бидний хийдэг галаа асаахаас эхэлнэ шүү дээ. Цайгаа чанахаас эхэлэщнэ. Наад зах нь гал асаах юм чинь бэлэн байх. Миний хэлэх гээд байгаа юм бол цас, зуд болж байгаа энэ үед наад зах нь сарын нөөцтэй байх хэрэгтэй. Дунджаар хоёр сарын, ер нь хэцүүдвэл тэрнээс илүү нөөцтэй байх хэрэгтэй.
Түлээ түлшний нөөц ямар байна. Айл, иргэд, тэнд амьдарч байгаа хүмүүс энэ бэлтгэлээ хангах нь хамгийн чухал. Сумаас, аймгаас, улсаас тодорхой хэмжээнд дэмжлэг байх л байх. Гэхдээ тэр дэмжлэг тэр бүр хүрч чаддаггүй шүү дээ. Тиймээс хамгийн гол шалтгаалах зүйл бол айл өрхийн асуудал. Багийн хурлаас гадна айл өрхөд ахмад байгаа. Үгийг нь сонсдог хүмүүс байгаа. Тэр хүмүүс, айл, өрхийн тэргүүнүүд цуглаад бүгдээрээ ярилцах хэрэгтэй.
Манай түлш түлээ юу билээ, аргал түүдэг газар бол аргал ямар байна. Мод түлдэг газар бол түлээ түлш маань ямар байна, зарим газар нүүрс ч байдаг байж магадгүй. Шатах тослох зүйлүүд ямар байна гээд, эхлээд галаа бодох хэрэгтэй. Гал байх юм бол наад зах нь усаа буцалгаад, цай чанаад ууна шүү дээ. Энэ чиглэлд их бодох шаардлагатай.
Би өөрөө малчин айлын хүүхэд. Малчин гэр бүлд төрсөн учраас цас, борооны дараа гал түлнэ, галын бэлтгэл муутай байна гэдэг ямар байдаг гэдгийг би сайн мэднэ л дээ. Цас орлоо. Хамгийн түрүүнд гараад явахад гутал, хувцаснаас өгсүүлээд хамгийн түрүүн мууддаг юм чинь гутал шүү дээ. Энэ өвлийн хүйтнийг өдөн куртка өмсчихсөн, аль эсвэл бакал гуталтай бол давахгүй ээ.
Наад зах нь тань шиг үстэй дээлтэй, сэлгээд өмсчих хэд хэдэн үстэй дээл, хувцас хунар, гутал ямар байгаа билээ гэдгээ бод. Тэр гэр бүл, хүүхэд, хөгшдийн хувцас ямар байгаа билээ. Ямар ч хүйтэн болсон гэсэн өмсөөд дулаан явж байх, дулаан байдлаа алдахгүй байх, сандрахгүй байх ийм хувцас хунар минь юу байгаа билээ гээд л бодох хэрэгтэй.
Үүнийг хүмүүс мэдээжийн юм ярьж байгаа юм шиг санаж магадгүй. Гэхдээ хүн хэлэхээс наашгүй гэж, хүн бүхэн бэлтгэлтэй байгаа гэж байгаад шөнө цас ороод хаалгыг нь дарчихсан гарч чадахгүй, зарим айл тооноороо гарлаа гээд сууж байдаг шүү дээ. Гараад ирэхэд цас нь хонины гэдсээр биш, хонины нуруугаар татчихсан. Хонь нь цасан дунд умбачихсан. Иймэрхүү байдалтай байдаг.
Хамгийн түрүүнд хонь мал руугаа ороод, гэрийнхээ цасыг холдуулах гээд байдаг. Гэтэл хүрз, жоотуу ямар юм байна гээд, наад зах нь цас орчихсон газар гэрээ тойруулаад, хаанаасаа салхилдаг юм, жаахан цас овоолоод тавьдаг шүү дээ. Цас унагах хүрз, жоотуу, багаж хэрэгсэл ямар байх талаар бодох хэрэгтэй.
Дараагийн нэг зүйл бол мэдээж хүн босож ирээд цайгаа ууна, хоол ундаа иднэ. Мах хүнсний нөөц ямар байна. Цайгаа нүдээд хийхэд хэдэн долоо хоногийн, хэдэн сарын нөөц байна. Ер нь манай хөдөөнийхөн тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс шүү дээ. Ялангуяа баруун аймгийнханд нөгөө замбаа гурил гэж шар тосонд зуурсан арвайн гурил байдаг. Тэр маань одоо ер нь байна уу, үгүй юү. Хэдэн шуудай байна. Байхгүй бол Улаанбаатарын зах, аймгийн зах, суманд ч зарж л байдаг. Энэ бүхнээ яаж татаж авах вэ, яаж ойртуулах вэ гээд бод.
Мах шөлний хувьд миний бодлоор энэ жил манай малчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Цаг ширүүсэж эхлэхэд дээр үед заазлана гэж ярьдаг. Энэ үйл ажиллагааг нэлээн эрчимтэй хийх шаардалагатай л болж байх шиг байна. Цас орчихсон газар бол махаа цасан доогуур тавьчихдаг шүү дээ. Ингээд мах шөлөө их сайн бэлдэж авах хэрэгтэй. Уух ундаа, ус, бүх зүйл нь ойрхон байх хэрэгтэй. Тэр боломжуудаа хармаар байгаа юм. Цайгаа уулаа, хоол ундаа идлээ, одоо ингээд малаа бэлчээх болно.
Малаа бэлчээх гэхээр хаашаа бэлчээх вэ, хонины гэдсээр татсан цастай байвал яах вэ. Нурууг нь давж байгаа цастай байвал яах вэ гээд. Зарим газар, хангайд трактор шиг юмаар чирээд цасыг нь холдуулаад, жаахан газар хонь идээшлэх юм гаргадаг шүү дээ. Мэдээж хол хөлийн бод бол яваад өгдөг. Гэтэл бусад мал маань яах вэ гэдэг иймэрхүү асуудал байдаг.
Хаана нэг жаахан дөрвөлжин газар гаргаад, хаана цасыг нь цэвэрлээд малаа нэг өдөр ч болсон идэшлүүлэх вэ гэж бод. Бэлчээрт нэг өдөр ч гэсэн гаргаад, жаахан өвс хэмлүүлвэл тэр нь малдаа хамаагүй илүү унацтай байдаг. Энэ бүх юмаа төлөвлөөд гаргачихсан, иймэрхүү байдлаар нарийн бодмоор байгаа юм.
Дээр нь цас жаахан ороод хүндрээд ирэхээр хэцүү юм их тохиолддог, наад захын эм тан байдаггүй. Тэр цастай газар долоо хоног явахаар нүд нь бүгдээрээ өвдчихдөг. Нүдээ хамгаалах шил байдаггүй. Нүдээ бүгдээрээ оймсоороо боочихсон явж байдаг шүү дээ. Хаа сайгүй л нүдний шил байна. Нүдний хар шил хэд хэдээр нь запасаар авчих хэрэгтэй. Түүнийгээ нөөцөлчих хэрэгтэй. Хүний санаанд тэгж ордоггүй.
Настай хүмүүс хэд байна, даралттай хүмүүс хэд байна. Жирэмсэн эмэгтэйчүүд байна уу, өвчин хуучтай хүмүүс юу билээ гээд сумын эмнэлэг багийнхантайгаа ярьж байгаад ойрхон дөхүүлээд авах хэрэгтэй. Цас ороод хүндэрчихсэний дараа л манайхан гэнэт сэрсэн юм шиг боддог шүү дээ.
Та сая хэллээ. Саяын тэр эрт цас орж цочир хүйтэрсэн нь байгаль дохио өглөө, энэ дохиог нэгэнт авсан бол дохионы дагуу ажиллах хэрэгтэй. Одоо энэ дохионы дагуу бэлтгэлээ хангах хэрэгтэй гэж би хэлэх гээд байна. За тэгээд жаахан хол явъя гэвэл унаа унашны асуудал байдаг. Нэг морио бариад уячихсан, бусдадаа хүрч чадахгүй л байдаг шүү дээ. Тэгэхээр яаж сэлгэж унах унаагаа ойрхон барих вэ, аргамждаг, чөдөрлөдөг зүйлүүд ойрхон байна уу үгүй юу.
Өөр нэг зүйлийг бас боддог юм. Өвсөө хадаад нэг газар орхичихдог шүү дээ. Гэтэл маш их цас ороод тэр рүүгээ хүрч чаддаггүй. Гэрт нь яваад очихоор “Манайд өвс байна л даа. Татаж авч чадахгүй байна” гэдэг. Үүнийг яаж татах вэ, баг, сумтайгаа ярих хэрэгтэй. Одоо би сумын хурлаа хий, малчдынхаа бэлгэлийг хангахад тусла гэж хэлээд байгаа. Өвс тоос ойрхон хураачихсан байгаа бол айл айл руу нь, дээр үед суурь гэж ярьдаг байсан даа. Суурь, суурь руу нь, хот, хот руу нь татаж өг. Ойртуулж тавь, тэгэхгүй бол болохгүй ээ.
Ер нь өвөл сайхан өнтэй болохоор би боддог юм. Манай малчид жилийн дөрвөн улирал өдөр, шөнөгүй маш их ажилтай байдаг. Өвөл өнтэй үед малчдын нуруу жаахан тэнийдэг, тарган махаа чанаад, малаа хотлуулаад, хадлангаа хийгээд авчихсан байхад нуруу нь тэнийж байдаг.
Энэ жил энэ боломж бага байх нь гэж би хараад байна. Таны хэлж байгаагаар баруун талдаа зарим нутгуудаар, зүүн талд цас их орсон. Энэ газруудаар энэ жил нэлээд хэцүү байх нь. Малчид орой суухдаа хүртэл арьсаа элдээд л сууж байдаг шүү дээ. Одоо арьс үнэд хүрэхгүй байгаа гээд байдаг. Хониныхоо арьсыг элдээд, сайхан үстэй дээл хийж аваад сууж байх хэрэгтэй.
Сэтгүүлч: -Тийм малчид олон болж байна ашгүй. Нэг талаас муу юмны сайн тал байна шүү дээ. Арьс шир үнэгүй болохоор өөрсдөө ашиглаж хэрэглэх боломж нь их олдож байна. Өнгөрсөн зун, 8 дугаар сард Баянхонгор аймгийн Баянлэг сумаар явлаа. Бүр тэр халуун говьд, Гурван тэсийн залгаа нутаг дээр Эрдэнэчулууных гэдэг айлд очсон чинь арьс шир үнэд хүрэхээ больчихсон. Хэдэн сайхан нэхий элдээд энэ жил дээл хийх гэж байгаа. Цагаан сараас өмнө гээд сайхан, бүр нуугисан цагаан юм болгочихсон сууж байна лээ.
Ерөнхийлөгч: -Үхрийн арьс, бодын ширээр чинь сайхан сур хийдэг. Зөвхөн сур биш, сураа бүр томоод сүлжээд аргамж дээс юу байдаг юм, түүгээр хийхгүй юм байхгүй. Тэгэхээр зах зээл нь болохгүй, үнэ нь болохгүй бол өөрсдөө сайхан юмаа хийгээд, бүтээгээд ав, түүнийг заавал үмхийрүүлж муутгаж хаях хэрэггүй. Ер нь ярьдаг шүү дээ, малаас хаях юм байхгүй гэж.
Сэтгүүлч: -Тийм амьсгааг нь хүртэл ашигладаг гэдэг шүү дээ. Баянхонгор аймгийн Баянлэг гэж ярилаа Хөвсгөл аймгийн Эрдэнэбулганы жишээн дээр гэхэд бүсгүйчүүд сайхан дээл хийж байна. Сураараа аргамж, чөдөр, ногт, таны хэлдэг хазаар зангидаж, түүийгээ бүтээгдэхүүн болгож, өртөг шингэнэ гэж яриад байдгаар борлуулж, мөнгө болгож байгаа айлууд их байна.
Ерөнхийлөгч: -Манайхан арьс ширээ тушаадаг гэдэг ойлголттой. Түүнд жаахан гар хүрээд, наад зах нь арьсыг давсалахад л түүнд өртөг шингэж байгаа юм. Бас ингэж хэлдэг шүү дээ, арьс шир зах зээл дээр яагаад үнэ хүрэхгүй байна гэхээр малчид маань наад зах нь малаа гаргаад, хоёр цагийн дотор арьсаа давслах хэрэгтэй.
Хоёр цагийн дотор давслаагүй бол 24 цаг болоход л дулаан улиралд өт цацаад, ямар ч аргагүй болдог юм шүү дээ. Үнэ хүрэхгүй болж байгаа юм. Тэгэхээр түүнд гар хүрч, өртөг шингээдэг тэр сайхан уламжлалаа одоо хажуудаа сууж байгаа залуу хүүхдүүд, залуу малчдадаа харуулах хэрэгтэй. Аав ээж нь арьсаа элддэг, ээж тэнд утас ээрчихсэн сууж байдаг шүү дээ. Түүнийг хараад өсөж байгаа хүүхэд тэрнээс санаа авч хөдөлмөрч болж байдаг.
Ерөөсөө тэр аав ээжийн хийж байгаа сайн үйл, тэр хэлж байгаа сайн үгээс хүн санаа авч байдаг байхгүй юү. Тэгэхээр энэ ажил хөдөөд тасалдах ёсгүй. Би яагаад үүнийг хэлээд байна гэхээр Монголыг Монголоор нь авч явна гээд байдаг уламжлалын амин сүнс нь малчин айлын гэрт тулга тойроод байж байдаг.
Өвөлдөө бэлтгэх талаар сая бид хоёр ярилаа. Цас зуданд бэлтгэх талаар ярилаа. Тэр бэлтгэлийн талаар ярьж байна гэдэг чинь эргээд хүүхдээ хүмүүжүүлэх, амьдрал, малч удмаа яаж хадгалж үлдэх вэ гэдэг бодлого болж хувирч байгаа. Тэрнээс биш үүнийг их том юм болгоод, Ерөнхийлөгч орой бүр телевизэд суугаад яриад байхыг хэлдэггүй. Яг тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн асуудал байгаа юм.
Та бид хоёр яриагаа төлөвлөгөө гаргах талаар эхэлсэн. Одоо 12 дугаар сар гарлаа. Нэг, хоёрдугаар сар бол өвлийн гол хүйтэн. Цагаан сар дөхөөд, өнгөрөнгүүт мал төллөнө. Ингэхээр дахиад өвлийн 3 сарын асуудал байна. Мал төллөх, төл бойжиход дахиад 2 сарын асуудал байна. Энэ бүхнийг тооцоход тэр төлөвлөгөөг ирэх оны 5 дугаар сар хүртэл гаргамаар байгаа юм.
Тэгээд ногоо гараад, мал ногоо үнэрлэнэ. Тамир тэнхээ муутай орсон мал бол ногоо үнэрлээд л унаад өгдөг шүү дээ. Салгалж орж ирээд л унадаг.
Сэтгүүлч: -Бас тийм.
Ерөнхийлөгч: -Тэгэхээр тэр үед малаа яах вэ. Наад зах нь зарим газар шөлөө хаядагүй. Тэжээл рүүгээ хийгээд, замбаа шиг болгодог. Хүн нэг атга замбаа идээд өдөртөө сэг хийж байгаа юм чинь, малд тийм юм өгчихөд зүгээр. Тарвага, туулайныхаа тосыг хүртэл цуглуулчихсан л байдаг шүү дээ.
Сэтгүүлч: -Адууны хомоол...
Ерөнхийлөгч: -Тийм адууны хомоол байна. Тэр бүхнийгээ түүгээд холиход л эргээд малд хүчит тэжээл болдог. Гарын дор хүчит тэжээл бэлтгэх маш олон боломж байна. Энэ боломжуудаа одоо ашиглаж байдаг цаг. Одоо хийж байдаг цаг. Энэ бүхэн аминд орно.
Сэтгүүлч: -Яг болохоо байхаар нь тэвдэхдээ биш...
Ерөнхийлөгч: - Болохоо байхаар нь тэвдэхдээ биш, наана нь бэлдэх хэрэгтэй. Цаг агаар, байгаль орчин өөрийнхөө үзүүлдэг дүрээ үзүүлнэ. Ордог цас ордгоороо орно. Хүйтэрдэг юм хүйтэрдгээрээ л хүйтэрнэ. Хамгийн гол нь бэлтгэлтэй байх.
Би тэр зуд их болсон газраар явж л байсан. Тэгэхэд 10 км-ийн зайтай хоёр айл байхад нэг нь хамаг малаа үхүүлчихсэн байгаа юм. Гэтэл нөгөө айлд нь яваад ороход бэлтгэлтэй айл нэг ч мал үхүүлээгүй. Бүр нэг тос даасан маягтай. Малдаа өвсийг нь тавиад өгчихсөн. Бүх юм нь байгаа. Махаа буцалгасан, цайгаа чанасан. Хөлөрчихсөн сууж байдаг. “Манайх яах вэ. Энэ жил ийм юм боллоо. Зуд ингэлээ. Өмнө нь бэлтгэсний хүчинд ингээд байж байна” гээд байж байдаг. Гэтэл цаад талд нь униа бараг бүгдийг нь буулгаад түлчихсэн. Ханаа түлчихсэн. Гэр нь навсайгаад уначихсан. Ийм байдалтай айл байж байдаг.
Тийм учраас амьдралдаа арчаатай байх, түүгээрээ байгалийн шалгарлыг даваад гарах хэрэгтэй юм. Ер нь байгалийн шалгарал хүнийг амьдрах ухаанд сургаж байгаа юм.
Салан задгай, телевиз үзээд хэвтээд байдаг юмыг бид багасгах хэрэгтэй. Байгалийн шалгарал энэ дохиог бидэнд өгч байдаг.
Тэгэхээр тэр төлөвлөгөөг 5 дугаар сар гартал гаргавал их зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Бүх газраа судалгаа хиймээр байгаа юм. Хүн дээрээ нэгдүгээрт, судалгаа хийе. Өндөр настантай айл хэд байна. Өвчин хуучтай хүмүүстэй айл юу байна. Жирэмсэн эмэгтэйчүүд юу байна. Өвдлөө, зовлоо гэхэд хамгийн гол нь очих зам юу байна. Манайхан судалгаа хийлээ гэхэд яаж очих вэ гэдгээ мартчихдаг.
Одоо нэг сайхан юм юу байна гэхээр холбоо барьдаг болж. Бидний багад юун утас. Сумын төв дээр гурван утас байсан юм уу, үгүй юү. Одоо айл бүхэн утастай. Гарч ирээд утасддаг. Холбоо барьдаг болж. Унаа унашны боломж байдаг болж. Гэхдээ унаа унаш байсан ч тэр нь тосоор явдаг, бензинээр явдаг. Тэр нь гацдаг, хөлддөг гээд янз бүрийн юм бий шүү дээ. Энэ бүхнээ яаж хадгалж үлдэх вэ. Аккумлятор, янз бүрийн зүйлээ гэртээ оруулж хучдаг барьдаг янз бүрийн л арга бий. Энэ бүхнийг дандаа тооцоолсон байх хэрэгтэй.
Сум гэхэд тэр хэдэн хот айлд очиход аль замаар, аль дэнжээр явбал цас шуурсан байх вэ, яавал машинаар дөхөж очиж болох вэ гээд бүх маршрутаа гаргасан. Байгаа нөөц зэргээ судалж гаргах хэрэгтэй юм.
Миний энэ ярьж байгаа яриа зөвхөн малчдад зориулсан юм уу, хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдэд зориулсан яриа биш юм.
Миний хамгийн онцгой хэлэх гэж байгаа зүйл бол хот суурин газар амьдарч байгаа хүмүүсээс хөдөө малчин айл, ах дүүгүй, малчин удмаас гараагүй хүн гэж бараг байдаггүй юм.
Манай малчид сайхан буянтай ажил хийдэг улс. Сумандаа байгаа ах дүүдээ хүнсийг нь бэлдэж өгдөг. Дөхүүлж өгдөг. Аймаг руу, хотод байгаа хүүхэд рүүгээ явуулж л байдаг.
Сэтгүүлч: -Хотынхон 11 дүгээр сард л хамаатан садангаа таньдаг гэж байгаа биз дээ?
Ерөнхийлөгч: -Харин тийм яриа байгаа. Одоо тэр хамаатан садан руугаа холбоо барьдаг цаг. Би тэгж хэлэх гээд байгаа юм. Та нар хотод байгаа бол төрөл садан, таньдаг мэддэг улсууд руугаа холбоо барь. Хотынхон зарим нь хөдөө байгаа айлд хэдэн малтай ч байдаг. Холбоо барь. Ямар байна. Цас зуд нь юу болж байна. Бэлтгэл ямар байна. Тэжээл байна уу. Өвс байна уу. Гал түлдэг, асаадаг зүйл байна уу. Байхгүй бол дэлгүүрээс аваад дөхүүлж өг. Нүдний хар шил хэрэг болдог. Тэр зүйлүүдийг дөхүүлж өг. Дулаан гутал хувцас, илүү дутуу өмсөхгүй зүйл байвал дөхүүлж өг. Одоо явдаг цаг.
Манайхан цас ороод, зуд болсны дараа бүгд хөдөлж байна гээд хөдөлдөг. Жаахан цуглуулсан юм нь сумын төвөөс цааш гарч чаддаггүй. Түүнийгээ тойроод баахан хэрүүл болдог. “Манай суманд баахан тусламжийн бараа ирсэн гэсэн. Надад хүртсэнгүй” гээд түүнээсээ болоод хэрэлдээд, янз бүрийн юм болдог. Тийм учраас одоо ажилладаг цаг. Хэдэн төгрөг хэрэгтэй бол одоо түүнийгээ шилжүүлдэг цаг. Иймэрхүү мяагаар тусалдаг малчин айл өрх рүүгээ хандах хэрэгтэй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Ингэж хүндрэлтэй цагийг давна. Хүндрэл байнга байна шүү. Бүх юм сайхан болчихсон, асуудалгүй болчихсон нийгэм гэж хаана ч байдаггүй. Ямар ч өндөр хөгжилтэй оронд тийм л байна. Тийм учраас үүнд бэлтгэлтэй, бие биедээ тусалдаг сэтгэлтэй, тийм аргатай байх ёстой.
Хамгийн гол нь цагийг нь олох хэрэгтэй,“тэвдэж явахад” гэж ярьдаг шүү дээ. Хүмүүсийг тэвдээд эхлэхийнх нь өмнө биш, цагийг нь олж тусалъя. Энэ жил нэлээд тэвдүү, зүтгүү жил болох нь байна шүү. Та бид нар мэдэж байгаа. Өвөл маань илүү сартай. Өвлийн дунд сар нь илүү байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дахиад нэг сараар илүү зүтгүү байх нь ээ.
Тийм учраас хөдөө орон нутагт байгаа малчин айл, ах дүү нар руугаа одоо холбоо барь. Одоо тэр бүхэндээ тусал. Энэ тухай санал санаачилгыг миний энэ ярианаас санал сэдэл аваад аймгийн дарга нар нь ярь. Хурлын төлөөлөгчид нь ярь. Тойргоороо яв, оч. Сумын иргэдийн ИТХ-ын төлөөлөгчид нь хүмүүс рүүгээ оч. Сонгуулийн үеэр гэр гэр рүү нь гүйж очдог шигээ одоо энэ хэцүү цагт явж оч.
Тэгээд асуу. Хүмүүст ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байна. Тусалж дэмжихээр ямар хүмүүс хот суурин газарт байна. Тэр хүмүүстэй нь холбож өг. Наад зах нь ийм сайн санаа хэлээд өгөхөөр хүмүүс тэр санаанаас санаа аваад хөдөлж эхэлдэг. Ийм байдлаар явах хэрэгтэй.
Өөр нэг хэлэх гэсэн зүйл бол аж ахуйн нэгжүүдийн асуудал байна. Малаа ширвэж нядлах хэрэгтэй байна. Заазлах, нядлах үйл ажиллагаагаа нэлээд ахиухан хийсэн нь дээр гэж хэлээд байгаа. Малтай байна гэж байгаад нэг босоод ирсэн чинь цасанд даруулчихсан. Хоттой хониных нь тал нь зуданд сүйрчихдэг. Ийм юм болдог шүү дээ. Тэгж байснаас одоо мах болгоод, арьс шир болгоод авсан нь дээр. Сумандаа оруулъя гэвэл тэнд хадгалах зоорь, агуулах юу байна. Аймагт нь юу байна.
Би хэлээд байгаа юм. Засгийн газар аймаг, сумдад мах хадгалах боломжтой, зоорьтой газрын тооллогыг одоо хий. “Сааль зэхэхээр сав зэх” гэж. Томоохон зоорьтой газрууд юу байна. Одоо бол махны үнэ багасдаг үе. Энэ жил бага байгаа. Гэлээ ч гэсэн мах нэг төгрөгний ашиггүй, тэр мал нь цас зуданд үхэж үрэгдэж алга болсноос хамгийн бага үнээр ч болов борлож л байвал борлуулахын төлөө явах хэрэгтэй. Мах, шөлийг бэлдэх хэрэгтэй.
Урагш, хойш нь баахан мах гаргана гэж засаг, төрийн байгууллагууд ярьдаг юм. Би урд, хойд талын удирдлага, янз бүрийн улсуудтай уулзаж ярьж л байсан. Тэгэхэд тэр хүмүүсийн хэлдэг нэг үг бол танайхаас бид бодын мах, бодын мах дотроо үхрийн мах л авбал авах юм даа гэж ярьдаг. Тэгэхээр тэр чиглэлийн, бодын мах бэлдээд, засаг, төр ажиллах боломж гарах юм бол таны бэлдсэн зүйл гадагш, дотогш гарна. Монголчуудаас мах иддэггүй хүн гэж байхгүй байх. Тэгэхээр хот суурин руугаа нийлүүлнэ. Бүх талаа бодмоор л байгаа юм.
Манайхан намар махаа бэлдээд сайхан борц хийдэг байсан. Одоо бэлдсэн махаараа борц хиймээр байгаа юм. Дулаан болно. Хавар болно. Мах урь цохино. Янз бүрийн юм болно. Түүнээс урьтаад, болж өгвөл нэлээд хэсэг махаараа борц хиймээр байгаа юм. Ингэж ажиллавал зүгээр. Би хүртэл, манайхан хүртэл жил жилд нэлээд хэдэн хонь аваад, хониныхоо махыг оруулж ирээд, бууз хийгээд, манай буузыг ойр дотнынхон аваад байдаг юм. Тэр хүмүүс цуглаж ирээд, буузаа хийгээд, түүнийгээ худалдаад, амьдралаа авч яваад, тэр айлууд ч хоолтой ундтай болж л байгаа. Дөч, тавиар нь аваад, тэр олон хонины гэдсийг арилгаад, ах дүүстээ хүргээд өгчихдөг. Буузныхаа махыг шулаад, ясыг нь шаардлагатай улсуудад нь өгчихнө. Ингээд л амьдарч байна шүү дээ.
Хот суурин газарт байгаа айл, өрх бүхэн ийм юм хий л дээ. Заавал малчин айл малаа нядлаад махаа гаднаа хадгалдаг биш, тэр малчдаас цуглуулж аваад бүтээгдэхүүн хий л дээ. Бууз хийнэ гэдэг бүтээгдэхүүн болчихож байгаа байхгүй юү. Заавал махаа үйлдвэрт тушаахыг хэлэхгүй байгаа шүү дээ.
Малаас ямар их боломж гардаг юм бэ. Толгой шийрийг нь хуйхлаад, сайхан хярваслаад тавьчих. Дараа нь хүн авахад заавал өндөр үнэ хүрэхгүй байж магадгүй. Тэгвэл болохгүй, чадахгүй байгаа хүмүүст өгчихдөг. Олдож байгаа юмаа хуваалцах тусам үрждэг, өгөх тусам өсдөг гэж би боддог. Миний боддог бодол энэ л байдаг. Тийм учраас хүмүүстээ туслаад, хамтарч ажиллах юм бол айл өрхийн амьдрал, боломж гарч ирнэ. Ингэж л амьдардаг нийгмийг уг нь бид нар сонгосон юм байгаа юм.
Түүнээс биш дээрээс хараад, бүх юм ирнэ гээд суудаг нийгэм биш. Хүн өөрийнхөөрөө амьдардаг, өөрөө өмч хөрөнгөө зарцуулаад явдаг ийм л нийгэм юм гэдгийг би хэлэх гээд байна л даа.
Сэтгүүлч: -Сая таны ярьсан дээр би бас санаа хэлмээр байна л даа. Нутгийн зөвлөл гэж асар их хүч байгаа. Аймаг болгонд, сум болгонд л байх шиг байна. ХАА-н сайд саяхан “Малчдад тусалъя, дэмжие” гэсэн уриалга гаргасан. Түүн дээр Нутгийн зөвлөлийнхөн их хүч, анхаарал хандуулах байх” гэж бодож байна.
Ерөнхийлөгч: -Яг тийм. Өчигдөр би телевизээр харж л байлаа. Баярлаж л суусан. Нэг газрын сургуулийнхан нийлээд малчдадаа тусалъя гээд урилга гаргаад, хамтарч ажиллаад явж байна.
Ер нь хүнд хэрэггүй юм гэж байхгүй. Мал төллөхөд наад зах нь нэмнээ, төлийн уут, элгэвч хэрэгтэй байдаг. Түүнийг хуучин хувцсаар л хийдэг шүү дээ. Хэрэглэхгүй, өмсөхгүй болсон өдөн сөдөн дулаан юмаараа сайхан элгэвч хийх хэрэгтэй шүү дээ. Тэр бэлтгэлийг зөвхөн малчин хангадаг биш, суман дээр байгаа айл бүхэн одооноос хангаж, хэд хэдэн элгэвч хийчихсэн, “Хэцүү болбол тэр малчиндаа, энэ хүндээ өгье” гээд байж байх ёстой.
Хэцүү ядарч явахад нь заавал үнэ, мөнгөөр биш, олны буян дотор оруулаад л өгчих юм бол тэр их сайхан буян болно. Тэр ажлуудаа одооноос хийж байя. Хаях юм байхгүй. Түүгээрээ л бэлтгэлээ хийх юм бол их сайхан болно. Нутгийн зөвлөл нь үйл ажиллагаагаа өрнүүлж ажиллах хэрэгтэй. Ингээд туслаад, хүндрэлээс хамтдаа гардаг сэтгэлгээтэй болчих юм бол бидэнд ямар ч хүндрэл тохиолдсон Монгол Улс гараад л явчих ийм боломж байна.
Нэг үгээр, хүнийхээ боломж дээр, хүнийхээ хамтын ажиллагаан дээр суурилсан, хамтрах сэтгэл, тусч сэтгэл дээр суурилсан тийм л нийгмийг бүтээх гээд яваад байгаа юм шүү дээ. Энэ нь ямар нэртэй ч байж болно.
Сэтгүүлч: -Зарим газар аятайхан л байна. Дээрээс зохион байгуулсан ч газар байна. Дороосоо өөрсдөө ч санаж сэдсэн газар байна. Тав, арвуулаа бүлэг, нөхөрлөл байгуулдаг. Зарим газар болохоор нэгдээд өгөөч, социализмын үеийн нэгдэл байгуулах гэж байгаа юм биш, та нар сэтгэлээрээ хандаад, бие биедээ тус дэмтэй яваач ээ гэхээр итгэлцэл муутай газар их байна.
Ерөнхийлөгч: - Тийм. Тэгэхээр айл, өрхөөс л эхэлмээр байгаа юм. Одоо энэ “Малчин” телевиз үзээд сууж байгаа үзэгчид энэ ярианаас сонсоод, бичиж тэмдэглэж авбал бичиж аваад “Ийм зүйл ярилаа. Одоо хэдүүлээ ярья. Бидний бэлтгэл юу билээ” гээд л тэр хүнээсээ л эхлэх хэрэгтэй. Бидэнд хамгийн ойрхон боломжууд юу байна. Бидний ах дүү юу билээ. Бидэнд хэн туслах билээ. Бидэнд байгаа өөрийн боломж юу байна. Нэмж хангах юм юу байна гэхэд ерөнхийдөө цуглачихна. Тийм үйл ажиллагаа яваад эхлэхээр тэр нийгэм, тэр сум, тэр баг, тэр хамт олон, тэр Нутгийн зөвлөл аяндаа хөдөлж эхэлнэ.
Энэ жил яагаад жаахан зүтгүү, хэцүү жил болох вэ гэхээр өвлийн дунд сар илүү гэдгээс гадна өнгөрсөн 7 дугаар сард нэг их халсан. Би дэлхийн цаг уурын мэдээ харж байсан. CNN, BBC гээд том телевизүүдийн цаг агаарын мэдээгээр анхааруулга яваад, тэр агаар Монголын зүүн талаас орж ирээд Улаанбаатар хүрсэн шүү дээ. Төв суурин газар байсан хүмүүс санаж байгаа бол 7 хоног мөн ч бэрх юм болсон.
Миний ойлгодгоор цаг уурын харьцаа гэж байдаг. Тэгж 7 дугаар сард халсан бол тэр хэмжээний хүйтэн 1 дүгээр сард тохиох ч юм уу. Та ч хэлдэг. Дэлхий тэр үед их халсан бол хөргөж авна ч гэдэг юм уу.
Сэтгүүлч: -Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү, Ерөнхийлөгч өө. Тийм магадлал их өндөр. Дугуй юмыг голоор нь нугалчихаж байгаа юм шиг, 12 цаг, 6 цаг гэдэг шиг.
Ерөнхийлөгч: - Тийм байна. Долоодугаар сар, нэгдүгээр сар гэж таарч байгаа юм байна.
Сэтгүүлч: -Билгийн улирлын тооллоор өвлийн дунд сар нь илүү гэдэг чинь 1 дүгээр сард таарч байгаа. Тэгэхээр тэр илүү сард, 1 дүгээр сарын дундаас ч юм уу, хүйтний эрч мэдэгдэхүйц чангарах боломж, магадлал өндөр байгаа гэж би бодоод байгаа.
Ерөнхийлөгч: -За, их сайхан ярилцлаа. Өвлийн бэлтгэлийн сэдвээр манай “Рояал Малчин” телевизийн хүмүүс “Малчин” телевизээр гаргах юм байна. Хэвлэл, мэдээллийн олон байгууллагатай боллоо гээд янз бүрээр ярьдаг. Гэтэл чиглэл, чиглэлээр мэргэшинэ гэж байдаг. Нийгмийн чиглэлийн мэдээллийг авч, энэ мэдээллийг хүргэнэ гэдэг маш их буянтай ажил л даа. Ийм телевиз гараад, хөдөө орон нутгийн ард иргэд маань мэдээллээ аваад, хоёр талдаа ийм сайхан үйлс бүтээж, ажиллаж байгаа гэж ойлгож байгаа.
Малчин түмэндээ байгаль, цаг уурын байдлыг мэдээлж, хүйтэн болох нь, хэцүү болох нь, бичин жил, илүү сартай гэхгүйгээр ямар хүн сандардаг вэ гэхээр бэлтгэлгүй хүн сандардаг. Морио бариад уячихсан, морины чөдөр нь бөх, аргамжаа нь тасрахгүй хүн бол маргааш би морьтой гэж бодно. Морио барьж уяагүй хүн бол “Маргааш би яаж тэр айл руу явна даа. Хонио яаж хариулна даа” гэж боддог. Яг түүнтэй адилхан. Хүнсээ бэлдчихсэн хүн бол заавал сандраад, стресс аваад байх юм байхгүй. Аргал, түлээгээ бэлдчихсэн улсууд бол сандраад, стресс аваад, бухимдаад байх ямар ч шаардлага байхгүй. Өөртөө тулгамдаж байгаа зовлонгоо бусад руу чихээд, уурлаад байх шаардлага байхгүй. Өвс хадлангаа татаад авчихсан, бүх төлөвлөгөөгөө гаргачихсан айл бол сандраад байх юм байхгүй.
Тусалдаг, дэмждэг улсуудтайгаа ажиллаад бүх бэлтгэлээ хангачих. Одоо жаахан боломж байгаа. 12 дугаар сарын эхээр зарим газар цас орно. Зарим газар дулаан байна. Яг энэ үеэр бэлтгэлээ нэмж хангах ажил хэрэгтэй шүү. Би хувьдаа та бүхэнд үйлчлэх, та бүхний сайн сайхны төлөө зүтгэх хүн гэж боддог. Энэ бүхнийг хэлэх ёстой гэж боддог.
“Малчин” телевиз цагаа олоод, мэдрээд, надад урилга өгсөнд их баярлалаа.
Сэтгүүлч: -За, их баярлалаа. Эрхэм үзэгчид ээ, “Урилга-ярилцлага” нэвтрүүлэг энэ дугаартаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг оролцуулж, үзэгч олондоо энэ өвлийн цаг агаарын нөхцөлийг яаж хохирол багатай даван туулах вэ. Бид юун дээр анхаарах вэ гэдэг талаар ярилцлаа. Хүн хэлэхээс нааш санадаггүй. Цаас чичихээс нааш цоордоггүй гэсэн үг бий. Ярианыхаа эхэнд Ерөнхийлөгч маань хэлсэн.
Мэддэг юм шиг санагдаад байж магадгүй. “Нээрээ тийм шүү дээ. Бид нар тэгдэг шүү дээ” гэж магадгүй. Гэлээ гэхдээ энэ маань байгаа бил үү, нээрээ. Өнөөдөр цас зуд болоход тарган морь байгаа бил үү. Номхон тэмээ байгаа бил үү гэдгээсээ эхэлж бодъё. Дөрөөн сур бүтэн байгаа бил үү. Мордоход дөрөөн сур минь тасарчихгүй байгаа даа гэдэг жижигхэн юм шиг мөртлөө амьдралын үнэн бодитой зүйлийг бид нар, айл болгон, хүн болгон эргэж тооцож, төлөвлөж байх хэрэгтэй болж байна гэж ойлгож байна.
Танд, манай үзэгчдэд хандаж энэ сайхан үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Танд ажлын амжилт, сайн сайхныг бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсэн ерөөе.
Ерөнхийлөгч: -За, их баярлалаа. Өвөл нь өнтэй сайхан байх болтугай гэж ерөөе.
Сэтгүүлч: -Ерөөл оршиг ээ.
Сэтгэгдэл0
Dald op
Ерөнхийлөгч хүн өвлийн бэтгэл, цас зудын талаар засгийн газраар юу хийлгэсэн?Ямар төлөвлөгөө гаргуулсан, одоо яаж ажиллаж байна? гэдэг талаар нэг ч үг хэлсэнгүй. Ах дүүдээ тусал, аргал түлш чинь байна уу? л гээд байх юм даа??
Shorondoo ochood yarival zuitei Ard tumend chinii gainaas bolj yadarch b/na
Heden jiliin omno hytad amerik 2 tom guren uulzalt hiigeed hytad delhiid 2 tom nedegdel hiisen .1t.oiriin 5 jiliin dotor bid 400 say hunee gadagshluulna.2t oiriin 5 jiliin hugatsaand bid ar mongoliig oopiin muj bolgon zarlah bolno gj ....
Hytad yagaad delhii niited ingej zarlah bolov.arai dotoroosoo hytadiin bodlogiig heregjuulegch humuus bgm bish biz
Mglchuud min 8 bogdiin gereesleld tsovuun tsagiig dursleed ene olon erliiz hurliizuudiin dund altan uragiin gants hun bga ter hun garch chadval mgl avragdana gj zahij gereeslesen shu.ta nar AN MAN gj tuilshraad baivaa.nuhatstai l handaarai da
Yun suns ve? Hii hooson yumaar show hiih yumaa. Mongolchuudiin tarhiig bazaad surchihjee.
Бид нэг сэтгүүлч залуугийн үгэнд итгэж 26 жил буруу замаар будаа тээлээ, тэр залууд бүх эрх мэдлийг нь өгсөн одоо ч зүгээргүй төрийн тэргүүн хэвээрээ. Зүгээр сайхан ярьдаг , энгийн л нэг залуу ардчилал гэж юу юм, зах зээл гэж юу юм, эдийн засаг , төр хууль гэж юу юм ямар ч ойлголт байхгүй яг л хэвээрээ, сайхан яриад л сайхан яриад л, бидний амьдрал , Монгол улс улам доошоо орсоор л... Ухаантай хүн бол буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал хүсээд, алдаагаа засч чадахгүйгээ хүлээгээд буумаар юм, чив чимээгүй алга болмоор юмдаа. Өрөвдмөөр ч юм шиг, улс шиг улс байсан одоо харцгаа ямар болгов энэ хэдэн боловсролгүй нөхдүүд...
шүлгээ уншсаар л....
ELBEGDORJIIG SAIN HAR NEEG IH TARGAN DANJAAD ZAGAAN SUIJIN SHIL ZUUCHIHSEN HARAGDAJ BAIGAA BIZDEE
СЭТГЭГДЭЛҮҮД НЭГ Л СЭЖИГТЭЙ БАЙНА ДАА ДАНДАА НЭГ ХҮНИИЙ ГАРААР БИЧСЭН БАЙНА. МАН ий тэнэг өвөөнүүд л юм шиг байна.
MONGOLIG UVUR MONGOLCHUUD L AVARNA.
Уянга-гаас өгсүүлээд бүгд зайл гэд байгаа юм биш үү? Хэл мэддэггүй хүн үү?
Одоо жүжүигчин, шоучин хэрэггүйээ. Амьдрал хэцүү байна аа
Чи монголыг монголоор нь байлгамаар байгаа юм бол төрийн ордноос зайл.
Битгий солиор оо ЭЛбэгдоржоо чамайр малчид заалгахгуй
еронхийлогч Эрдэнэт Оюутологой Тавантолгой уул уурхайг оорсдийн тойрон хурээлэгчидтэйгээ аваад бид малаа маллад байх юм байна л даа
Өнөө цагт малчид нь малчин биш болчихсон,ахмад малчдынхаа үгийг авхаа байчихсан,малаа өсгөж газар билчээрээ хайрлахаа больж малаа зөвхөн зоосны нүхээр харж хайш яйш өсгөдөг, өөрсдийгөө ч бодохгүй харш вакцинаар тарьж нүд хуурдаг,төрөөс малыг нь гадашш экспортлох гэхээр 100% өвчтэй гардаг ийм л мал аж ахуйтай болсон цаг үед маш их зүйтэй юм ярилаа даа. Энд эсэргүү юм бичигсдийг 10 хоног мал дээр гаргаж хонь ямааны арьс элдэхээс эхсүүлээд зуданд төөрсөн малын араас 1 хоног ч болтгоон хөөж явуулахсан.манай мал ариун, эрүүл, органик байхаа аль хэдийнэ болисоныг л хөндөж бараг эхнээс нь төлөвлагөөтэй, бодолтой, шат дараалсан байдлаар л ажиллаач гээд байгааг энд хорлонтой юм бичигсэдийн тахианы тархинаас жижигхэн тархинцартай хүмүүс ойлгоно гэж хол байна даа. ганц тэнэг нь дэндээд алийгаа мэдэхээ байсан улстөрчид биш Та нар ч гэсэн улс монголоо сөнөөхөд оролцож байгаа. Гаднаас дайсан хайх хэрэггүй.
Тийм. Дэмжиж байна. Бид одоо ямар мах идээд байнаа. Бас саяхан уяаач хөдөө аж ахуйн сайд монголоо алдаж баахан адуу гадагш гаргах нэрээр тамлаж алсан байна ш дээ. Уяаач сайдыг цаазал.геноцид маягаар хоморголон аллаа ш дээ. Баруунд амьтан их хайрладаг юм билээ. Аль сайн үнэтэй нохой авахгүй аль өвчтэй, доголон, ядарсан нохой авч баячууд нь асарч эмчилж энэрдэг юм бн лээ. Гэтэл манайд бүр манай үндэсны бахархал адуугаа!!!!
МОНГОЛООС ХУРДАН ЗАЙЛ
Hymyysiin tolgoi ergyylsen ylas tor hiidegeen baij bysyyhan zailahgyi bol tolgoi chini byten yldeh yy?nobs oo!!!adgiin hylgaichaa!!!!chamaig hezeech itgej erenhiilegch gej bodoj yabsangyi ee!!ene ydaa ch zygeer ylas toriin hyyheildei met!!!!
Ухааны философи угуй, учирлын логикгуй хун бураад байх тусмаа балбуулдаг гэсэн уг бий...
Тийм юм бол яах гэж газраа ухаж зарж, мал бэлчээргуй болгож байгаам. Яиар ч байр суурьгуй сонин юм.
Балай юм ярих юм ? Ниигэмд баялаг бутээгч биш хумуус огт хогжиж чаддаггуй юм даа
Ogtsor
Өвөө нь монгол хнл мэдэхгүй хятад байсан шинжаанаас хил давж ирэхэд нь монголын тал та ямар зорилгоор хил давж ирсэн бэ гэхэд монгол монгол гээд цээж, зүрхрүүгээ цохиод байхаар нь монгол гэдэг нэртэй юм байлгүй гээд хил зөрчигч Элбэгдохжийн өвөөг Монгол гэж нэрлэж бүртэгсэн юм гэнэлээ гэж ховдын хөгшчүүл яридаг байсан гэсэн уул нь тэр нөхар би монголд амьдрах гэж ирсэн гэж хэлж байгаа царай нь юм билээ
Oi gutaj bn
Монголыг монголоор нь авч үлдэх ухаан танд л байгаа гэж монголын ард түмэн итгэж найдаж сонгосон. Гэтэл одоо надад байхгүй малчин айлын гэрт байгаа гэж солиороод сууж байдаг. Тэрэндээ тулбал малчин биш монгол айлд ч гэсэн байгаа. Битгий дандаа логикгүй юм ярьж бай.
Icheh nuurgui hulgaich dur isgegch hurdan dald oroosoi
Энэ хулгайч бүр сүнстэй ярьдаг болоо юу, хурдан зайлуулах хэрэгтэй
Ene neg balai yumiig hurdan darj avaasai, ichmeer erunhiilugch, hurdan ogtsorooochee guiy
Zailaach muu pizda
ДАЛД ОР Л АЛАР
Монголыг монголоор нь авч үлдэх амин сүнс малчин айлд бус монгол төрийн бодлогод байх ёстой байдаг юм. Энэ хүн ер нь хэн бэ. Юу ч хамаагүй ярьдаг, тухайн цаг үедээ л таалагдах үг хэлж байвал энэ хүнд болдог юм шиг байна. Харин улс үндэстэнд ийм тэнэг шаар хэрэггүй.
Юу гэж солиороод байгаа мал вэ?Төрийн бодлого зөв байх ёстой!Тэгвэл төр байх хэрэггүй хэдэн малчин архиа уугаад даагаа уралдуулж адуугаа эрээд Украин орж янзан авч жаргаад болох уу?
ogtsor urbagch
zorigiin aluurchin, hyzyygui atigar chotgor, hulgaich hutsaa chi. mongoliig tor shig tor ni avch iavah iostoi. cham shig aluurchin hulgaich nar mongoliin toroor zaidalj toglon munharsan maluudaa harj shoolon ineeldej odor shonogyi husaj hulgailj baina
omhii pizda chi ter hulgain zoosoo nuusan, oron bairtai bolson gadaad ruugaa zailaa. omhii pizdaak chi omhii bahial chirsen guilgachin baisan hyn. odoo chinii idej uuj husaj hulgaisan chini tengeriin odnoos ich bolloo
Ooriigoo reclamdaad ehellee.idej hanasan bol zailah heregtei
Gutsaa guts
Elbegdorj oo, chi buh nasaaraa haraagdana
Угуй ээ Надад бол сайхан ухаалаг хотлогч сэдэв амьдралын Мэддэг аятахан Монгол унэртсэн ярилцлага Байна шуу дээ . Нуудэлчин монгол чинь Талын Монголын суурь . Энэ ярилцлагийг олон мянган хун узэж уншиж байгаа Хэдхэн хун л Энд хараал бичиж юмдаа . Ухаантай коммент бол бас яахав дандаа фашизма ханхлуулсан хуний Улам угасаа руу дайрсан Ул Тэвчих бурангуй узэж шингэсэн харанхуй амьтан-хумуусийн комментуудыг буу ТОО !
EV HAMTIIN UED NEGDLIIN HONI HULGAILJ IDEJ OSSON MUU LALAR YUN MALCHIN ELBEGDORJIIN EZEG JINHENE HUJAA HUN BAISAN ZAHIA TEDNII HONIIG HARIULDAG ZARZ BAIGAAD HUJAAG UHEHEER ENE JIJIGEHEN NOHORIIG HONI MAL HULGAILJ TEJEEDEG BAISIIM GENE LEE HOVDIIN ZEREGIINHEN ANDAHGUI
40 000 uuguul chi bitgii Elbeg doligno ...Elbeg hudalchiin hoshigruulaltiig medehgui yum uu
Ер нь энэ хэн бэ? гэдгээ ард түмэнд аль эрт мэдүүлсэн. Биднийг тэнэг гэж боддог байх. Үгүй дээ! Өөрөө цэргийн сургууль дүүргэсэн юм уу? батлангын сурвалжилагч хийж байсан гэсэн. Улсад бидэн шиг хэдэн жил ажилласан бэ? Төрд гараад Монголын Их Удирдагчидын гаргаж байгаагүй бусармаг, ард түмэн чиний хийсэн бусармаг луйварын хорыг дааж давшгүй лай ланчигт унгасанаа та мэдэх үү? Хоосон амаар чалчигч Бошигтын сургууль гэж хууран мэхлэхийн дамжаа төгссөнийхөө горыг үзэх байлгүй дэ!
Pee bazarvaani hum pad .amilsan chotgor geech n bhaa
Uuchlaarai chamaig demjij chadahguindee
Монголын гутамшиг болсон хужаа Элбэгдорж бидэнд сургах л дутаж гэнэ. Хулхидаж хуурч хулгайлсаар байгаад үнэн худлаа ч ялгахгүй болтлоо бохирдсон Элбэгдорж гэж хүн зүгээр л огцорч монголыг амраагаад өг. Худалч хужаад гишгэх газар бүү үлдээ.
Ene hudalchiig luivarching shorond hiisenh bagadana
Баг өмссөн хужаа минь зайлаач,
Hosgoryylagch hydalch erenhiilegch sanaatai mal ard tymeneer yasan ikhe toglono be?Mongoliin ard tymen yasan ygyigyi ardyyd be?Tyynii hosgoryylaltand bainga belen baidag Mongolchyyd bidnii byryy baijee!!!yyniig yah gej naiman jil oroi deeree tahilaa!daanch heterlee syy!!!yasan muuhai yum hiij muuhai mapijsan ylas oron be?ene Mongoliig yagaad bodsongyi be?Odoo ene ikhe daaj dabasgyi erend oryylaad Nyamdorj gyai helsneer ta bol ene mongoliig satalsan muu neleegeeree doroityyllaa!!hyrdan zailaarai!!chinii hereg alga?yg ni chamaig heregtei gej ard tymen naiman jil tahilaa!!hydal byy chalch!!!
ene khynees yagaad yariltslaga khiigeed baidag yum be
ogtsor
элбэгдоржийн хэрүүлгүй АН хүчирхэг болно
ENE MUU LUIVARCHIN ALI SOLIORHIIG TER GEHEV YU CH HAMAAGUI DONGOSDOG MUU LALAR HULGAICHIIG ZAILUULHIIN TOLOO EH ORON DAYAARAA TEMZEH ZAG BOLJEE
Buzar hudalch Elbegdorj
Ene xun-g songoson xumuus Odoo l neg Chetger gedg-g oilgoj b/na.Balai amitan bolchixson.
Elbeg hudalch aa, bitgii bidnii tarhi dahin ugaa
Энэ хуний улгэрт итгэх хүн олдох уу?
hruchalgaa bvvr malchiddaa tvlhelee, tanii hiideg ajil ? hiisen gawyaa?
hii hooson yvm yarijl iddeg sabaldag mergejil! emchir eriig emer bodbol emolon! vvltai odriig shvner bodbol shvn olon ! gedeg! mongoliig mvheher tvrsen jolig
yarihdaa neg yam yaridag hiihdee dandaa yarisanyhaa esreg hiideg jinhene hudalch myanguujin daa odoo Elbegdorjiig 1 udur ch turd bailgamaargui bna
oodgui zovhon ooriigoo bodson heleh ug ch alga
Ene neg muuhai hun anh garch irehdee Chinggis chinggis...Mongol mongol ...gj hichneen ih orilj bailaa.ard tumnii hairtai hunii neriig barij itgeliig n oloh gj l hashirch bsiim bn da
Хадам уур уцаартай болчихоод түвэгтэй байна, яваад өгөөч
Ene odoo hurdan zailsan na deeree...
ЭНЭ ХҮҮН ЯААЖИЧ ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ АРД ТҮИЭНГ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ АЛДУУЛЖ ИЙМ АРЧААГҮЙ АНГАЛРУУ ОРУУЛСАН БОЛ ЯАЖ ЖҮЖИГЛЭЭД Ч НЭМЭРГҮЭЭ ОДОО ...
Ядаж монгол хэлээрээ зөв бичдэг болоосой. 35 үсгийнх нь тал нь мартагдсан. Тэгээд бас юм болгоныг шүүмжлэх дуртай.
Одоо хөдөө, хот суурингийн иргэдийг талцуулаад эхэллээ.Монголыг зөвхөн малчид авч үлдэх хэрэг үү.Монголд зөвхөн малчид байсан тэр үед хэдэн зууны туршид Монгол яагаад бусдын эрхшээлд байсан бол? Логикгүй юм ярьж байна.Малчид харин малдаа баярлах хэрэгтэй. Мал байгаа учраас тэд байж, өюөлжилт хүндэрсэн үед тэд хот, суурингийн хүмүүсээс туслалцаа, дэмжлэг авч байна. Чмарч ухаан байгаад байгалийн гамшгийг дийлэхгүй. Ийм ч ерөнхийлөгтэй байх гэж ард түмээн
Энэ нээрээ сайхан шоучин нөхөр шүү. Худал хэлэхээс залхдаггүй юм байхдаа. Эх орныхоо төлөө ганц зөв зүйл хийе, ядаж миний нэр сайнаар дурсагдана гэж боддоггүй юм байхдаа.Ичиж үхмээр амьтан шүү.
Хүний сайн сайхан төлөө гэх социализмын үеэс 1989 онд анх "өөрчилөн байгуулалт" гэж эхлүүлсэн хойд хөршийн төрийн бодлогыг судлаад үзэхээр ЗХУ-ын KН-ын XYII их хурал дээр Горбачев "Энэ нийгэмийн хөгжил хүнд суртал, авлиг хээл хахуулаас болж зогсож. Иймд өөрийн болон нөхрийн шүүмжилэл"-г өрнүүлж алдаж, буруудаж яваагаа засъя" гэж эхлэсэн түүхтэй билээ. 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Ельцин-Путинд ажлаа өгөхдөө шинээр томилогдсон залуу ерөнхийлөгч Путинтэй хамт оросын бүх ард түмэндээ хандаж, Үндсэний телевиз (ОРТ)-ээр үг хэлж байсан. Үүнд: миний "оросын ард түмний төлөө, эх орныхоо төлөө хийсэн үйлс од харанхуй болох тусам гэрэлтдэг шиг тодрох болно" гэж хэлж байсан санаанд орчихлоо. Түүхийг эргэн харвал: 1990-оны үед орос Курил, Сахалины аралуудын талаар Японтой маргаантай байсан. Японы талаас оросод энэ асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан боловч энэ уулзалтанд Ельцин очоогүй. Оросын ард түмэн эх орон, газар шороогоо хамгаалаагүй-"Ельцин урвагч, Ельцин тонил" (Долой Ельцину) гэж эсэргүүцэж байсан. Энэ үеэр Японы эзэн хаан түүхэндээ анх удаа Хятадад айлчилж байсан. 1990-д оноос Орос-Хятадын харьцаа сайжирч Оросын Батлан Хамгаалах Яамны сайд Язов тэргүүтэй төлөөлөгчид хятад айлчилж, хамтарсан цэргийн сургууль явуулж байсан (Та бүхэн санаж байгаа байх). Дүгнэлт: Магадгүй гадаад монголыг хятадад шилжүүлсэн ч байж болох юм. Энэ үед Орос орон Чичений дайныг үргэлжилүүлж байгаа нэрээр (хэлбэрээр) ард түмэндээ тайлбарлаж байсан ч мөн чанартаа оросын орчин үеийн зэвсгийг Иран, Ирак, Куйвет зэрэг дэлхийн хаана дайны гал улалзаж байгаа газруудад борлуулж, эх орондоо валют оруулж хуримтлуулах, банк, санхүүг зузаатгах, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай оросын үндэсний хөрөнгөтөн (новороссия)-тэй болох, гадны зах зээлийг орос оронд оруулж ирэх боломжийг бүрдүүлэхгүй байх "төрийн хатуу бодлог"-ыг баримтлаж байсан. Тэр ОРТ-гийн нэвтрүүлгээр: Олигарахууд-та нар идэж, ууж болсон. Урьд нь миний төр барих үед төрийн төсөвөөс 90 хувийг та нар хармаандаа, 10 хувийг төрийн төсөвт хагас дутуу суулгаж байсан бол одоо энэ (эрч, хүчтэй, хуучин НАХЯ-ны боловсон хүчин байсан) залуу (Путин)-гын үед "май, энийг ав!!!" гээд баруун гараараа салаавч үзүүлж байсан. Та нар (төрийн төсөвийг идэгч луйварчидад) хандаж, одоо энэ залуугын үед та нар 90 хувийг төсөвт шууд оруулаад 10 хувийг авч үлдэж байвал аз чинь гэж байсан. Үнэхээр Путин төрийн толгойд гарч ирээд төрийн хатуу бодлого явуулж, авилага хээл хахуултай тууштай тэмцэж, "Татварын алба (Налоговые полиция)" гэж ЦЕГ-аас хүчтэй, асар том байгууллагыг босгож, төрийн (ДУМ) дээд, дунд, доод албаны бүх төрлийн авлигатай цогцоор нь тэмцэж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрийг хүчихэгжүүлж, төр улс орныхоо нутаг дэвсгэр дээрх бүх үйл ажиллагааг хяналтандаа авсан. Тэр үед Путин ард түмэндээ хандаж үг хэлэхдээ: Би Оросын ард түмэнн, газар шорооныхоо төлөө! хилийн чанадад амьдарч байгаа ОХУ-ын 1 иргэн бүрийн төлөө, тэдний аюулгүй байдлыг хангахын төлөө! Оросын Холбооны Улсын төр, засаг ажиллахыг зорьж ажиллана гэж амлаж байсаныг санаж байна. ОХУ-ын энэ төрийн бодлогыг манай Ерөнхийлөгч асан Очирбат, Ерөнхий сайд асан С.Баяр нарын ажлаас эхлээд бүх үе үеийн Төр засгын удирдлагуудын харахаар "Азын бар биш баар болгоно" гэж хэдэн залуучууддаа гадаад паспорт өгч, гадагш гаргачаад, дэлгүүр, худалдаанд хар давс, хатсан манжингаас өөр юмгүй болгоод эзгүй айлын ажлын байруудыг нь хоорондоо хувьчилж баяжсаар, газар шороо, нутаг ус орон гэрээ бүгдийг нь мөнгө болгоод цаашид яах гэсэн төрийн бодлого байдаг юм бол? Манай төрд гарсан УИХ-ын гишүүд, нам бүлэглэлүүд хоосон юмнаас ямарч хөдөлмөр хийгээгүй байж төсөвийн хөрөнгөөс хөрөнгөжидөг зальхай луйвараа хэзээ больж зогсоох юм болоо? Уг нь үе үеийн ахмадууд зүрх сэтгэлээ зориулж хамгаалж өвлүүлсэн энэ газар шороонд нам эвсэлийн бүлэглэлүүд бүү хэл хэн дуртай нь хүрч худалдаад байх эрх хэн ч БАЙХГҮЙ!
элбэгээ тебе конец фильм, шорондоо яв
хэдэн жилийн өмнө яаах гэж чиний төлөө санлаа өгөв, би харамсаж байна
ok
Chinggis chinggis mongol mongol ..gj hamgiin ih opilson hun de
Ц.Элбэгдорж:Монголыг Монголоор нь авч үлдэх амин сүнс малчин айлын гэрт л байгаа.. УГ НЬ МАШ ҮНЭН ҮГ ШҮҮ АРД ТҮМЭЭН.
ELBEGDORJ GEDEG MUU LALAR HULGAICH MONGOLCHUUDAD MAL MALALHIIG ZAA YUM GENE ESTOI HUZVAA ERONHIILOGCHIIN ALBAN TUSHAAL DOOR NUUGDSAN NEG MUU LUIVARCHIN SH DEE ALI AMAARAA INGEJ HUZAJ CHDAj baina ene muu lalar ali ELII BALAI DONGOSHIIG TER GEHEV ELBEGDORJIIG ZAILUULJ SHOROND HIIZGEE
Хамгийн аюултай хараал бол одой хүний үгээр явж үх!
Монголын өнөөгийн аль ч нам эвсэлийн төлөөлгчид улс төрийг огт мэдэхгүй. Зүгээр л эрх мэдэл, албан тушаалын төлөө хэлбэрдэлт явагдаж байна. Эх орон газар шороо гэж юу байдагыг ч мэдэхгүй. Тэд зүгээр наймаа хийж үзээгүй ч луйварын аргаар мөнгө угаах гэсэн луйварчидын цуглуулга. Ийм цөөхөн хүн амтай байЖ, хичнээн хүн, айл гэр, үр хүүхдийг, орон гэргүй болгож, гудамд гаргаж байна вэ? Зөвхөн өөрсдөө л хар толгойгоо бодохоос өөр хэнийг үл хайрлана. Ийм улс төрчид гэж байдаг юм уу?
Элбэгдорж хурдан зайлаа.
Өөрийг нь өсгөж торинуулж хүн болгосон эх орон, улс орноороо тоглож, үгүй хийдэг улс төрчид гэж байдаг юм уу? Та минээ!!!
Elbegee chi dald orood ogoldee .....yamar zoblontoi hunbe....tanguigger baival MGL uls erh bish gaigui bolno baihdaa
гоё ярилцлага байна баярлалаа санаа авах зүйл их байлаа
Sain baitsgaana uu? Hehehe, saihan yaria bainaa.
Noyn uul chn uhagdaad bhiim .saihan hoshgiruukah ch yahv.hen be ene.hen uhuulaad bn mal min
ЧИ ЭХЛЭЭД ЭРДЭНЭТИЙГ ХУЛГАЙЛЖ АВСАНАА БУРУУГАА ХУЛЭЭЖ АРД ТУМЭНД НЬ ЕГЧИХ!!!!!!! ДАРАА НЬ МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ АВЧ ЯВАХ ХУМУУСИЙН ТООНД БИ Л ЛАВ ОРОХГУЙ ГЭДГЭЭ ХУЛЭЭН ЗЕВШЕЕРЧИХ МУУ БААС ДАРАА НЬ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС САВРАА ТАТЧИХ!!!