sonin.mn
Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 6-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-өөс болон Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/ болон Япон Улсын Гадаад худалдааны байгууллагын хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулж хэлэлцлээ.
 
НҮБ-аас Далайд гарцгүй хөгжиж байгаа 32 улс орон оршдог гэдгийг онцолсон бөгөөд дийлэнх нь буурай хөгжилтэй улс байдаг. Тэдний нэгд Монгол Улс багтдаг. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд /ДГХБО/ нь тээврийн өртөг өндөр байдгаас өрсөлдөх чадвар сул, гадаад  худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц сайн хөгжөөгүй зэрэг харилцан холбоотой саад бэрхшээлтэй учраас ДГХБО-ууд хөгжлийн хувьд үндсэндээ хоцрогдсон байдаг.
 
Газарзүйн тооцооллын загвар нь эдийн засгийн интеграцчиллын үед тухайн бүс нутагт гарч байгаа аж үйлдвэр болон хүн амын шилжилт хөдөлгөөн, уг бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа эсэх, гарах өөрчлөлтийг таамаглан харуулдаг чухал ач холбогдолтой.
 
Улаанбаатар дахь НҮБ-ын байрны хурлын танхимд болсон тус танилцуулах уулзалтанд Сангийн яам, ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, МҮХАҮТ, ҮСХ-ны судлаач, ажилтнууд, Тээвэр, логистикийн байгууллагууд, дотоодын их, дээд сургуулийн багш, оюутнууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
 
“Газарзүйн тооцооллын загвар”-ыг ашиглан Лаос болон Хятадын Янгцэ мөрний дэргэдэх Шанхай хотын “Агаарын чөлөөт худалдааны бүс”-ийг хөгжүүлэх арга замыг судалж бодлогын баримт бичиг гаргажээ. Уг загвар нь эдийн засгийн интеграцчиллын үед тус бүсэд эдийн засгийн үр нөлөөг таамаглан 2 үндсэн чиглэлд тусгагджээ. Тухайлбал, Зүүн Азийн бүсийн хүн ам, аж үйлдвэрийн байршлын динамикийг тодорхойлох, дэд бүтцийн үр нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, худалдааны статистик мэдээ бүхий зардал, цаг хугацааг тодорхойлдог байна.
 
ДГХБО-уудын ОУСТ-өөс өмнө нь ЖЕТРО-гийн Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран 2013 онд “ДГХБО-уудын эдийн засгийн хөгжил: Бүгд найрамдах ардчилсан Лаос Ард Улсын жишээ” сэдэвт уулзалт танилцуулгыг хийж байжээ.
 
Харин энэ удаа “Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэн-газар зүйн тооцооллын загвар:Монгол Улстай хамтран ажиллах хэтийн төлөв ба боломжит үр ашиг” сэдвийн дор болж байгаа юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг