sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Калифорни муж улсын Окленд хотын агуулахад гал гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 36 болж нэмэгдсэн байна.
 
Хууль сахиулах байгууллагынхан уг хэргийг гэмт хэргийн сэдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Баасан гарагийн орой гал гарах үед 50 гаруй залуус үдэшлэгт оролцож байжээ. Амиа алдсан хүмүүс 17-35 насныхан байсан бөгөөд тэдний дунд гадаадын гурван иргэн байв.
Дотоод засал чимэглэл нь эмх замбараагүй энэ агуулахыг “сүнстэй хөлөг онгоц” гэж нэрлэдэг аж.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, агуулахын барилгын зарим хэсгийг хэсэг уран бүтээлчид студи болгон ашигладаг байсан бол зарим хэсгийг нь орон сууц болгожээ.
Хотын эрх баригчид өнгөрсөн сард уг агуулахад шалгалт хийх үеэрээ уг барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь хууль бус бөгөөд засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн байна.
 
Мөрдөн байцаагчид агуулахын эздэд эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг