sonin.mn
МОСКВА. /Xinhua/.  Хоёр улс цэрэг армийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсэд шинэ цэргийн эвслийг байгуулах санаа агуулаагүй гэж Орос болон Филиппиний дипломатчид даваа гарагт мэдэгджээ.
 
“Цэргийн холбоо, цэргийн эвслийн талаарх бидний байр суурь бол Ази-Номхон далайн бүс нутагт үүссэн аюулгүй байдлын асуудлуудыг ямар нэгэн цэргийн эвслийн хүрээнд шийдвэрлэх бус харин бүх нийтийг хамруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Яасаятай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.
 
Харин П. Яасая хэлэхдээ ”Филиппин улсын хувьд ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ажиллаж байна. Цэргийн эвслийн тухайд ямар нэг яриа хэлэлцээр хийгээгүй. Учир нь энэ бол хэрэгжүүлж болохоор санаа биш” гэжээ.
 
Филиппиний Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Делфин Лорензана Москва хотод ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчидтэй уулзах юм.  Мөн Филиппиний Батлан хамгаалах яамны албаны хүмүүс хэд хэдэн удаа Оросын цэргийн үзүүлэх тоглолтуудыг үзэж, Оросын цоо шинэ зэвсгүүдтэй танилцсан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг