sonin.mn
Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд Ардчилсан намын VI их хурал нээлтээ хийлээ.
 
Хурлыг "Хонхны дуу"-аар эхлүүлж, тус намын лидрүүд сонгуульд ялалт байгуулсан орон нутгийн намын хороодод ялалтын тугийг гардууллаа.
Энэ удаагийн хуралд тус намын анхан шатны нэгж, намын дэргэдэх байгууллага болон ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 1210 төлөөлөгч оролцож байгаа. Эдгээр төлөөлөгч Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж батлах бөгөөд намын шинэчлэлийг эхлүүлэх юм.
 
 
 
 
Хуралд тус намын үe үeийн лидрүүд хүрэлцэн ирж оролцож байна.
 
 
 
Хурлын талаар мэдээллийг эргэн хүргэх болно.

Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг