УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮН Ч.УЛААНД
“Ч.Улаан, Д.Тэрбишдавга нар МАХН-аас гарч МАН-д орсон гэнээ” гэсэн мэдээг сонсоод миний хувьд нэг их санаа зовоогүй юм. Ар өврөөс нь элдэв үг ч дайя гэж бодсонгүй. Нам маань цэвэршиж, тэд маань бохирдож байна даа гэж л бодож байлаа.
Ер нь хүн өөрийн араншингаа гаргаж, тооцоон дээр суурилсан сонголт хийж байгааг нь хорьж болохгүй, харж дүгнэхээс өөр гарц үгүй. Хүмүүн ерөөс чанар, чадал, чансаагаараа харилцан адилгүй байдаг хойно. Харин та хоёрын хийсэн үйл бол үнэнийг худал, худлыг үнэн болгосон хэрэг байв. Мөн очсон газраа “идээшиж” дасахыг оролдохын оронд ардаа үлдсэнд шүлсээ үсчүүлээд байгаа нь буруугаа зөвтгөх гэж будилж байгаа хэрэг юм.
Гэмт хүн гилбэлзэнэ гэдэгсэн, зарим хүн тэгдэггүй юм байна. Та хэдхэн хоногийн өмнө “Үндэсний шуудан” сонинд “Би зургаан Засгийн газарт ажиллаж сайн, мууг нь үүрч их л нүгэл хураасан хүн” гарчгийн дор томоохон ярилцлага өгчээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр санаж бодож яваагаа хэлсэн шиг байна. Тэгвэл би ч гэсэн хэдэн үг хэлье.
Таныг зургаан Засгийн газарт ажиллаж, тэр болгондоо Сангийн сайдын өндөр албан тушаалд ажиллахад МАХН-ын итгэл зүтгэл байсныг үгүйсгэхгүй биз. Дараа нь нам хоёр хуваагдсан үед бас л намын ачаар МАХН-д хуваарилагдсан албан тушаалын өрмийг нь танд барьж билээ. Гэтэл Та намдаа хусмыг нь ч өгөөгүй юмдаг. Ийнхүү, Таныг хайрлаж, танд итгэсэн журмын нөхөд чинь горьдож, гундаж, бас гомдож байсан юм. Үгүй ядахад Та нар төр барилцан даналзаж байхдаа, намын дарга чинь эзгүй, хүнд хэцүү үед муу намдаа нэг удаа гар сунгаж байсан уу. Монгол эр хүний ёс жудаг байдаггүй юмаа гэхэд орчин үеийн өгөө аваа яасан бэ, нөхөд өө.
Намын төв аппаратаа харж ханддаггүй юмаа гэхэд, таныг өдий хүргэсэн, өнөөдөр авч яваа Сүхбаатар аймгийнхаа МАХН-ын байгууллагыг огтын анхаардаггүй байсан хэрнээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүн чанараа умартан байж, албан тушаалыг санагалзан байж МАН-д очихдоо Сүхбаатар аймгийн МАН-ын хороонд 100 сая төгрөг бэлнээр гардуулж өгөөд сонгуулийн ажилдаа орсон гэнэ билээ. Үүнийг сонсоод, “Гарын таван хуруу”-ны Шагдар, түүнд хаягдан үлдсэн өнчин таван хүүхдийн түүх өөрийн эрхгүй бодогдож билээ. Тэгэхээр Танд мөнгө бол байна, харин хүн чанар бол алгаа. Нэмээд хэнд долигонох, хэнийг дээрэлхэхээ бас мэдэж байна гээч.
Таны “Үндэсний шуудан”-д өгсөн ярилцлага чинь МАН-д ая тал зассан, танай намд хэрэгтэй нэгэн шүү гэдгээ ойлгуулах гэж хичээжээ. Энэ зөв. Айлд хонож байгаа хэн ч бодолтой л байх хэрэгтэй, бас хичээх ч хэрэгтэй. Харин хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг бол монголчууд үзэн яддаг юм шүү дээ. Таны хийж байгаа тооцоо, бодлыг Монгол түмэн ядах юмгүй ойлгож байна, ойлгогдож ч байна.
Сонин хэвлэлд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй дөрвөн сайдыг огцруулах тухай яриад эхэллээ гээд нийгэм шуугиж эхэлтэл Ч.Улаан гуай бас уухилж эхэлдэг байгаа. Ямар муу “юм үзээгүй Дэмбэрэл” биш, таны хэлдгээр зургаан Засгийн газарт ажиллаж байсан хүн одоо юунд нь тэгж улайрдаг юм. Харин ч, энэ Засгийн газрыг тогтвортой байлгах талаар тэмцэж байх ёстой хүний нэг юмсан. Юм үзсэн хүн шиг бай л даа.
Таныг ярилцлагыг хараад хүмүүс “нөгөө сиймхийгээр нь гүйж сурсан Ч.Улаан чинь одоо энэхэн сиймхийгээр бас гүйх нь, Сангийн сайдын албан тушаалд очих санаатай даг” хэмээн мөн шуугиж эхлээд байна. Ер нь бол, юу нь болохгүй билээ. Гэхдээ, энд бас нюанс байгаа юм. Та өөрөө харахгүй байгаа бол, би хэлээд өгье. Нэгдүгээрт, МАН гэдэг том саванд Сангийн сайд хийгээд, улсынхаа хөрөнгө мөнгөний алтан сан хөмрөгийг аваад явчих хүн энэ салбараас тэс хөндлөн Б.Чойжилсүрэн, салбартаа бурхнаас буг болтлоо байсан Ч.Улаан нараас өөр алга гэж үү дээ. Хоёрдугаарт, нөгөө миний дээр хэлдэг, Монголчууд хойноос ирээд хот минийх гэвэл одоо дүүрч, хотонд ирээд хонь минийх гэдгийг бол ёстой үзэхгүй шүү дээ. Монгол Ардын Нам /МАН/ бол уг нь монголчууд юм шүү дээ. Тиймээс, хийсэн гэмээ ухаараад, хүн шиг байх бол өөр шүү. Түүнээс биш, урагшаа ч харж, арагшаа ч эргэж боргоод байвал урд чинь хөндөлсөх МАН-ынхан ч, ард чинь хоцорсон МАХН-ыхан ч дуугүй хараад байх нь юу л бол.
Та ярилцлагадаа, “...нэг нам нь аяндаа задарч, сарниж байна/МАХН-ыг хэлж байгаа юм байна-Ц.Ш/. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг нам маань л томорч үлдэнэ” гэсэн байна. Хальтхан харвал гэмгүй юм шиг атлаа “хорлон”-той үг хэллэгийг хэлсэн байхаар чинь би энэ хэдэн үгийг Эрхэм гишүүн Ч.Улаан танд хүргэж байгаа юм шүү.
Ер нь сүүлийн үед МАН руу явсан зарим нөхөд энэ маягийн, тухайлбал, “2020 он гэхэд МАХН-ын бүх хүмүүсийг урвуулна, санаанд багтаж байна” гэх мэт яриа гаргаад явж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Та ч ярилцлагадаа, “...Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ” гэж хэлээд авахаа мартсангүй. Манжийн дарлалын үед уусаагүй Монголчууд, МАН+АН-гийн дарлалд уусна гэж үү. Үгүй л болов уу.
“Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэх үг бий, “Гэнэт олдсон хоол гэдсэнд хортой” гэх үг ч бас бий. Хорвоогийн жамыг хэмжих Таны цензур ийм юм гэж үү, орчин үеийн хэллэгээр бол аз жаргалын индексийг тодорхойлох арга чинь бол бүр ч хачин юм байна.
Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш.
МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам.
Та нар МАН руу очсоноо “голын нэг эргээс нөгөө эрэгт гарсан” гэж тайлбарлах гээд байна. Голын нэг эргээс нөгөө эрэг рүү гарснаасаа илүү гол дунд нь осолдсон хүн олон байдаг юм шүү. Яахав, та өөрийгөө “сайн сэлдэг” гэж үзээд байна, одоохондоо ч бас сэлж л байна л даа. Гэхдээ л, олон түмэн “сайн сэлдэг” гэж дандаа үнэлээд байх нь юу л бол. Тэгээд ч голын эрэг нь мэдэгдэхгүй болчихсон, нэг эргээс нөгөө рүү очигсод бий болсноос “МАН-АН” үүсч, олон түмнийг төөрөгдүүлсэн, дундын төл “олигархи бүлэглэл” нь үүссэн, тэд эргээд хоёр намаа идэж, намууддаа ч, Монголдоо хор аюул учруулж байгааг монголчууд харж байна.
“Нөгөө нам/МАН-ыг хэлж байна-Ц.Ш/ руугаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг том нам маань томорч үлдэнэ” гэсэн байна билээ. Ер нь бол аль нэг нам нь жинхэнэсээ томроод монголчууд нэг л том намтай байх нь дээр юм. Харин энэ удаагийн МАН-ын томрол бол таны мэдэх эдийн засгийн хэллэгээр “хөөс” байх вий дээ. Тэр “хөөс” гэгч чинь голчлон хямрал дагуулахаас гадна хагарч, шалчийх аюул дагуулдаг бус уу.
АН “жаргал даахгүйн зовлон” гэгч болсон бол МАН “итгэл даахгүйн зовлон” гэгч болохгүйн төлөө ажиллах хэрэгтэй байна. Манай улстөрчдийг Жигмэд, Тогмид хоёроор зүйлүүлж болохоор санагддаг юм. Идсээр байгаад өөрийнхөө гэдсийг дүүргэх биш, түүсээр байгаад түмнийхээ савыг л дүүргэх учиртай юм даа.
Та харин ярилцлагадаа нэг зүйлийг үнэнээр, тухайлбал, “Би зургаан Засгийн газарт ажиллаж, ...их л нүгэл хураасан хүн” гэж хэлжээ. Би энэ удаа та нарын ёс зүй, хүн чанарын чинь тухай яривал дуусахгүй ээ, олон л “нүгэл” дуулддаг юм! Тухайлбал, “Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн таван тэрбум гаруй төгрөгийн асуудал хуулийн байгуулагуудын хаа нэгтээ байгаа л байх. Цаг нь ирэхэд “нүгэл”-ээ шүүлгэх хүн өнөөдөр Монголд даанч олон байх юм даа! Аливаа юманд цаг хугацаа гэж бий.
За би муу Ч.Улаандаа өөрийнхөө бодож байгааг, өрөөлийн шуугиж байгааг дуулгалаа. Гэхдээ, Улаан гуай бол ийм үг хэлүүлэх “гай”, “гавьяа” хоёрын аль алиныг нь өөрөө гардан хийсэн хүн. Би ч, бид ч, МАХН ч Ч.Улааныгаа хайрлахын ихээр хайрлаж, итгэхийн ихээр итгэж байсан болоод ч тэрүү, өөрөөс чинь аяндаа гараад байгаа аашинд чинь ийнхүү тааруулж хэдэн үг хэлэв.
Явж болно оо, зүгээр л яв л даа. Заавал нэгэн цагт хамт зүтгэж явсан нөхдөө, бахархаж байсан намаа, шүтэж байсан даргаа, амьдарч байсан орчноо нулимж байхын хэрэг юу байна. Нэгэнт танигдсан нүүрээ халхлах гэж, уруудсан нэрээ өсгөх гэж ийм арга хэрэглэх нь бүр ч ядарсан хэрэг.
Хүндэтгэсэн, МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж
Сэтгэгдэл0
sharavdorj eruul uu? odoo nuguu sangiin saidiin tax aa hevleleer il tod nehdeg boltsiin bish biz?
улааныг яг зөв үнэн үйлдлээр нь бичжээ.ман руу буцсан нь энх баярын нөхдийнхөө үгийг тоодоггүй хаан зангаас их шалтгаалсан шүү дээ?
Улаан Тэрбишдагва нар нэг хорины хамгийн сайн Эх ороноо худалдсан урвагч болно доо. Ур хуухдууд удам садангууд нь хоорхийдоо.
Ер нь Ан МАН МАХН гэж талцаад яадгийм сайндаа манжид уусаагуй юм шиг юм бичээд ч хэрэггуй та нарын эрх мэдлийн хэруул унэндээ падлы алга ганцхан намтай хегжиж байгаа улч зендее л байна ш дээ
МАХН-Г ДЭМЖИГСЭДИЙН ИТГЭЛ АЛДРААГҮЙ БАЙГАА ЕР НЬ ЭНЭ ДҮҮРГҮҮДИЙН ҮҮРҮҮДИЙН НАМЫН ДАРГА НАРАА СОЛИОД ШИЖИГНЭСЭН САЙХАН ЗАЛУУСАА АЖИЛЛУУЛААЧ ЭЭ МӨН Ч ОЛОН ЗАЛУУС ДЭМЖИХ ЮМ ГЭТЭЛ ҮҮР ДҮҮРГИЙН ДАРГА НАР НЬ ЦАГ ТОВЛОСОН МУРЬЖ ЗУГАТСАН НЭГ ТИЙМ ТАГНУУЛ МАЯГИЙН Л ЮМНУУД БАЙХ ЮМ ҮҮРЭЭСЭЭ ДҮҮРГИЙН ДАРГА НАРААСАА САЛЖ ШИНЭ ХҮМҮҮСЭЭ ОРУУЛ АА БГД -Н ДАРГА ГЭЖ ЁСТОЙ НЭГ УЛААНЫ ӨРӨӨСӨН ХАА ОЧИЖ ТУЛГЫН ШТАБД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ШҮҮ ГЭХДЭЭ МАХН ТОМРОХ Л БОЛНО УРВАГЧИДЫГ ЯЛГАХ ХЭЦҮҮ ЮМ ДАА
Шаравдорж гуай та ч гэсэн дуугүй яваа ч хүнд заах гэж өөрөө өрөөсөн дугуй нь биз дээ адилхан биз дээ та 2 яг адилхан юм биш үү
urvagchid hereggui ee. maxn-d amjilt
kkkkk vnen shvv dee
Угаасаа л биднийг 25 жил удирдаж байна гэж төөрөгдүүлж байсан эдгээр хүмүүс бүгд яг ийм адилхан ёс суртахуунтай хүмүүс байсан, бүгд шүү, энд нам ер хамаа байхгүй, ийм жижигхэн хүмүүс шилэгдэж нэгдээд тус тусдаа нам болцгоогоод, идэж уух болохоороо найз нөхөд болцгоогоод, одоо сайхан зүгээр л чинийх долоо минийх долоохон гэж л атаа жөтөөндөө хэрэлдэж булайгаа дэлгэж байна, зүгээр л таарсан таар шуудаанууд, эдний дотор нэг л ёс суртахуунтай хүн байсан бол ...., даанч байхгүй, үзье гээд байхгүй
Жинхэнэ далдага бол Шаравдорж. Намыг 2 хуваахад том үүрэгтэй байж дээ. Цагийн сайханд өөрийгөө хэт дөвийлгөөд, сэрүүн зүүдэлчихсэн шааж явлаа. Мөнгө хөрөнгийн хувьд Улаанаасаа илүү, илүү. Одоо яах гээд байгаа юм бол
Шаравдоржийн авгай гэж нэг орон гаран юмны угнээс шаравдорж гардаггуй гэсэн биздээ
Шаравдорж их үнэнч юм байнаа.МАН-л таныг их хуралд хэдэнтээ дэвшүүлж бас их хурлын тамгын газрын даргын зөөлөн суудалд суулгасан байх Одоо бол та МАН-д хэрэггүй яагаад гэхээр өөрөө нулимаад явсан шүүдээ.Эргээд харах ч нүүр байхгүй шүүдээ
Улаан урваж шарваж МАХН-г ашиглачихаад явсан хүн. Одоо МАН -саа гайгүй албан тушаал горьдоод үгийн далимд МАХН -г доош хийгээд явж байгаа нь үнэн.
Sharavdorj Ulaaniig ooroos ni deegyyr yavna geheer booj uheh nee.iim zahia bichseneeree ooriigoo hen gedgig iluu helj ogloo doo. hunii ereen dotroo gej.. unen yum da
энэ үхэр чинь чад хийчихсэн байх гэсэн чинь амь орж байна,... нөхөд чинь горьдож, гундаж, бас гомдож байсан... бас юунд горьдож ийм захиа махиа бичиж байгаа юм бол оо? угын угшил муутай хулгайчууд бие биеээ барьж идсээр дуусах юм байна даа, та нарын үйл чинь л тэр юм чинь дээ
Улайдаггуй Ч. Улаан яаж улайх бэ дээ. Боломж олдвол 7 дахь удаагаа од шуурчих санаатай гэтэж яваа биз !! Ккк Бас залуу шинэ эхнэрийнхээ дуу нараа МАХН- д дагуулж очоод суржин мэдэгдэл хийлгэж гаргаад МАН - руу бас дагуулаад явсаан . О. Лхагвацэдэн нь Боловсролын яаманд хэлтсийн дарга, О. Даваасурэн Татварын дэд дарга хийж байгаа гэсэн биз дээ !! Ч. Улаан МАН 2- г дагавал ам тосдоноо гэж кккк
улааны цайрт минерал. хадгаламж банкны 5 тэрбумыг нь барьцаалаад ман- өөртөө элсүүлж дээ.
Хоорхии Улаан их ч нугэл хиисэн гэдгээ хулээн зовшоорсон нь саин Нуглээ наминчлахын тулд бусдыгаа уриалаад огцорвол ч ...
Үнэхээр Чүлтэмийн Улаан гэдэг хүн бол их нүгэл хийсэн хүн.Төрд ч, засагт ч, улс орны эдийн засагт,өөрийнхээ амьдралд ч их нүгэл хийсэн хүн.Улаан өөрөө банк, санхүүгийн ямар ч мэдлэггүй нэгэн.Зүээр л нэг төлөвлөгч байсан шүү дээ.Намын нэрээр Сангийн сайд болонгуутаа Сангийн яам гэж цэгцэрсэн өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчинтэй яам байсныг боловсон хүчнийг нь байтугай толон жил тогтсон байртай нь хамт устгаж, Санхүүгийн нарийн мэргэжилгүй, мэргэжил чадваргүй, өөрийгээ тойрсон хүмүүсээр сангийн яам болон түүнийг албадыг дүүргэсэн.Боддоо Сүхбаатар аймагт ажиллаж байсан эдийн засагч нэртэй, төрийн төв албанд ажиллаж үзээгүй хүмүүсээр яам болон бусад албадаа дүүргэж, төрийн төсөв,санхүү, татварын бодлогын жинхэнэ бантан болгосон нүгэлтэн.Үүнийхээ хүчинд Монголын толгой баячууд,алдарт уяа ч,төрийг гутган үймүүлэгчдийн нэр болж даналзсан.Өмнөх авгайх нь том охин нь гэхэд өмссөн хувцасаа тааруулж, өдөрт унадаг машинаа сонгодог гэж боддоо. Эд тамдаггүй баян.Шинэ авгайнх ах дүү нар гэж Энэ засгийн аль өөдтэй албаар дүүрэн.Хаялгатай, нууцхан эрхэмээ гэж.
Улааны хөрөнгийн эх үүсвэрийг МАХН та шалган тогтоож байгаарай.
ЗА ДАА ШАРАВДОРЖ, УЛААН 2 БОЛ ХЭН ХЭНИЙГЭЭ ХЭХЭЛТГҮЙ БАЛИАР, ОРЧИН ЦАГИЙН ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ, ХУЛГАЙ ХИЙЖ ХӨРӨНГӨЖСАЩӨН Л НЭГ ЛАЛАРУУД ШҮҮДЭЭ.
Энэ улиг домог болсон үеэ өнгөрөөсөн өвөгцүүл одоо тэтгэвэртээ гараасай.Ууж идэж болоогүй л юм байх даа..
odoo devjeen deer garaad mahan garaar vzeh heregtei.
Урваач Улааны тухай харин ч үнэнийг бичжээ.
Хошуугаа унжуулсан Улаан Хувьсгалт намаас урвасан Хуншгүй зан гаргадаг Хударгагүй эр гэдэг Албан тушаал өгсөнд нь Авилга заавал өгнө Авгай хүүхнийг сольж Арыг нь даагаад явуулчихна
Улаан гэж,2000 онд энхбаяр ялгуулсан ялалтаа байгуулаад засгаа авахдаа улаанд сангийн яам өгч байсан.Улаан тэгсэн чинь төрийн сангийн ерөнхий нягтлангаар сүхбаатар аймгаасаа нэг хүн авч ирээд тавьж байсан юм даа
Shavardorj ooroo ikh bulhaitai hun dee
prokuror boloh geed bilyy deed shuuhiin darga boloh geed bas ambitslaad iaj blaa ichmeer yumaa Gandirdaa tegeed saihan ubuuguu hiigeed baildaa career bhgui shdee odoo
Ц.Шаравдорж Ч.Улаан нарыг их но той гэдгийг хүмүүс гадарлана.Гандирас өргөө....уурхай гээд л их л дуулсан. Харин энэ хоёр маань яагаад хэмлэлцэх болов. Хадгаламж банк татан буугдахад улаан маань 5 тэрбумыг зоолсон болтой. Ша гийн Цаг нь ирэхэд “нүгэл”-ээ шүүлгэх хүн өнөөдөр Монголд даанч олон байх юм даа! Энэ их ноцтой доо.
Гүй мөн бөгс улайтал айхавтар хэлсэн байна шүү. Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр дон гэж буудаг гэдэг чинь энэ байх даа. кк.
Улаан сангийн сайд байхдаа ерөнхий нягтлан бас бус мэргэжилтнийг Сангийн яаман авч ирж шургуулсан нь би ч цэрэг нь байлаа,бид жиг жуг яриад өнгөрдөг л байлаа.Хүнд хар цагаан алин алин сүлэлдсэн байдаг орчлон хойно.МАХН-ын нөхдүүд бас ухаарах хэрэгтэй,би хувьдаа МАХН-ыг хулгайлагдсан нам,хувьчлагдсан нам гэж ойлгодог.Түүнийг Монгол даяараа мэдэхээс хойш цаг бараад юу хийхэв.Анхнаасаа л Энхбаярын их түрэмгийлийн,их шунал,тачаалын хар гайгаар л ингэж нэг нам маань хоёр болж хуваагдсан юм шүү дээ.Дэмийл байсан юм.Ер нь жаахан явцгүй болсон шүү,нэр хүндэн ч их унаж байгаа,гагцхүү хэт хуучинсаг хэд нь бууриа манаад үлдсэн,цагийн эрхээр үзэл бодол,суурь зарчмаа барьдаг зүүн төвийн нам юм бол нэгдэх л учиртайл даа.Хүчээ тарамдуулаад яахав,бас болоогүй хоорондоо толхилцоод Эбэ-ийн хэлдгээр маш муухай харагдуулж байгааш дээ.Олонхи нь МАН-аа дагасан,цаашид ч дагах л ёстой гэж хувьдаа мунхагладаг.
улайдгүй улаан гэж алдартай хүндээ баабар ах үнэхээр зөнч мэргэн хүн юмаа
Өвгөн байна уу, хүүхэд байна уу хамаагүй. Энэ удаад Шаравдоржийн зөв Улааны буруу. Урваад яваа нь Улаан нарын увайгүй авиртайг улс түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ханд нүүр тал засан мярааж байгаа нь зэвүү хүрмээр.
Шаравдорж, Улаан хоёр хоёулаа авгай нараа сольж, залуужуулсан. Тэгэхээр энэ хоёрын хувьд урвах шарвах гэдэг бол гарын алга урвуулахтай адил амархан зүйл.
Шаравдорж оо гэж нэг тийм Н.Энхбаярын хошного долоох дуртай,бас зүгээр ч үгүй боовыг нь хөхөх дуртай гэсэн шүү.
chi bol rlbrgiin hoshnogo doloogch baasig ni idegchvv
ШАРАВАА ЗӨВ БИЧЖЭЭ
хоёр хар хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав
Нам дагагсад,торд орж хувиа борлуулагчид,улс орноо тоногчидын ниитлэг торхииг сайн хэлжээ
sain baitsgaana uu? HEHEHE, nugel ni nudeeree garagsad ehneesee avahuulaad hemleltseed notsoltsood arhiraldaad, hutsaldatsgaagaad, uraltsatsgaagaad yag l nohoin aash aranshin ayagiig gargatsgaagaad. Ene buhniig haraad uzeed unshaad duulaad sonsood chagnaad yavj bui tsag nar iin hugatsaand dotor mini muuhairch booljis tsutgaj ogiudas hurgesen, yostoi neg shal durgui hurgesen, sejigledeg, tseerledeg zuil. HUMUUN, HUN GEDEG AALITAI, NAMBATAI BII BAIGAA BUI HOROMDOO OYUGAA CH TOROO CH ALDDAGGUI, HARIN CH ULAM BUR ERHEMLEN DEEDELJ MANDUULDAG.
Ulaan .Terbish dagva 2 bol hamgiin hugiin archaagui urvagch erchuud gej tuuhend bichigdeh bolno.
Хөгшин дөгцөгүүдээ шоронд орохоосоо өмнө амаа хамхиж явцагаа. Та нар одоо зүгээр л гэртээ чимээгүй сууцгаа. Та нар олон юм хуцах эрхгүй хүмүүс шүү. Муусайн тэтгэвэрийн өвгөцүүд хийсэн нүглээ наминчилж амьдар...
Чамд аягvй бол хегшин Аав, Ээж байгаа даа!!! Наад хэл амаа чи очихгvй байж магад бусад нь очнооо)))
Ч.Улаан өөшгөө минь дээ !
Шаравдорж гэдэг хүн өөрөө яг юу бүтээсэн хүн бэ Улаанд бол гай ч бий гавьяа ч бий хамгийн энгийн жишээ төсөвтэй холбоотой санаачилж хэрэгжүүлсэн ажлууд
Энэ хэдэн олигархи өвгөцүүлийн өмнөөс ичих юм ,нэг тэрэгний дугуйнууд .Залууст болон ойр орчиндоо муу үлгэр их үзүүлсэн дээ. Эхнэрээ залуужуулж,хагартлаа баяжиж,нам сольж,албан тушаал горьдож ,долигонож ,долдойлж яваа ийм л дүр зураг хүн бүрт бууж байгаа. Зөвхөн энэ 2 ч бус ардчилсан намын Д.Зоригт, Батхүү / эхнэрээ солиогүй ч хүүхдийг төрүүлсэн охин байж л байна/ ,Алтанхуяг гэх мэт хөвөрч өгнө. Шар сэмжилсэн ,ёс суртахуунгүй буруу үлгэр үзүүлсэн өвгөчүүл 26 жил төр,түмнээр минь тоглосон одоо ч өмхийгөө тавихгүй хоорондоо уралцаад байж л байх юм. Одоо та нар Монгол улсад дахин бүү гай бол ,улс төрөөс холд.
Ed nar medeleg baihgui ee, 25 jil hulgai hiigeed tarhinii atiraanuud ni archigdsan. AN MAN MAHN aas oligtoi yu ch garahgui ni todorhoi. Ers shinchlegdej chadahgui bolov uu. Mongolchuud bid ch uheruud unenees unen, ene hedhen 20-30 ailiin erh ashig hamgaalsan nuhduudiin dor 25 jil yavj bdg.
Дараа нь нам хоёр хуваагдсан үед бас л намын ачаар МАХН-д хуваарилагдсан албан тушаалын өрмийг нь танд барьж билээ. Гэтэл Та намдаа хусмыг нь ч өгөөгүй юмдаг. Ийнхүү, Таныг хайрлаж, танд итгэсэн журмын нөхөд чинь горьдож, гундаж, бас гомдож байсан юм. Үгүй ядахад Та нар төр барилцан даналзаж байхдаа, намын дарга чинь эзгүй, хүнд хэцүү үед муу намдаа нэг удаа гар сунгаж байсан уу. Монгол эр хүний ёс жудаг байдаггүй юмаа гэхэд орчин үеийн өгөө аваа яасан бэ, нөхөд өө. ОРЧИН УЕИЙН ОГОО АВАА ГЭЖ ЮУ ВЭ
Наад зөнөг өвгөн чинь бүр цагаандаа гарчээ.Одоо бүр ил тодоор,айж ичихгүйгээр албан тушаалын наймааныхаа төлбөрийг нэхэж байна.
МАН-ын ялалтанд МАХН нөлөөлсөн. Маргааш сонгууль болно гэж байхад МАХН-ын сайдууд Эрдэнэтийн булхай луйврыг илчилсэн.Тэгээд хүмүүс АН-аас салахын тулд саналаа МАН намд тасархай өгсөн.Харамсалтай нь энэ чухал асуудлыг гаргаж тавьсан МАХН ялагдсан. МАХН-ыг дэмжээгүй дээ биш,санал хуваагдаж дундуур нь АН гарчих байх гэснээс тэд МАН -д санал өгсөн. МАН-хан буруугаар ойлгож манай нам томорч ,МАХН жижгэрч байна. МАХН -ыг уусгаж авна гэх мэтээр бодож,ярьж яваа бол том эндүүрэл.АН Эрдэнэтийг яг сонгуулийн урд өдөр хувь хүнд маш нууцаар өгөөгүй байсан бол намуудын харьцаа өөр байх байсан.Энэ хрёр намын булхай луйврыг илчлэхэд гуравдагч хүчин МАХН нам байх нь ямар чухал болохыг харуулсан үйл явдал болсон.2 том намуудын бүлэглэл Эрдэнэт болон бусад уул уурхайг сэм хуйвалдан авч нам нуун далдалдаг.
Ulaaniig yag heljee. Harvaas ih muu hun gedgiig ard olon mednee
Ulaan yum chin' yaaj ulaih yum be, kkk
Saihan urvagch yumaa iim ulsaas l Mongolyn tur doroitoj baisnyg dahin sana!!!
Shavravdorj gej yostoi balai amitan baina shdee.Terbishdegva Ulaan hoyort uurlaad coniak urdaa taviad uuj baigaad sogtuu bichsen biz. Ulaaniig Sangiin Said baihdaa eroosoo harj uzeegui gene ee. Harj uzdeg alban tushaal um uu? Sharavdorj iim baigaa um chini Ulaan bol buur adgiin har shaar ni oilgomjtoi. Tegehdee humuusee uls eh oron taivan amgalan baigaa tsagt huviin erh ahig shoo. Harin ta nar uls eh orond zanalhiilel uchirval uls eh ornii erh shgiin tald baigaarai zugeer
Bi anduuraagui bol ard tumniig huulch humuujuulne gej ug
Монголын ард түмний хувьд энэ хоёр яг адилхан паразитүүд.
Энэ намууд цаашид байх л байх гэхдээ залуучууд хэт арчаагуй байна энэ хогшин бурхинуудыг зоригтой зайлуулаад тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй
намар болоос, намууд тараасай!
MAN ii hugshin zaluugui bugd M Enkh boldiin hoshnogo dolooj alban tushaal avilga goridson hulgauchuid .AN iin hiisen boditoi ajliudiig odoo neriig ni uurchluud yavuulahaas uur argagui bolson tul hulgaich muur hovch huuhen shig yum hiigeed ch naadah archaagui uil ajillgaag chini Mongol tumen bugd oilgoj bna ichig ichig ichig Sharavdprjiin bichsen unen shdee
Хоер урвагч
Улаан дахин болбол 2-р эхнэрийнхээ дүүг заавал дагуулж явдаг зуршилаа давтана даа.