sonin.mn
МЗХ-ноос ОХУ-ын Томск хотод ажиллаж амьдарч буй Залуучуудын зөвлөл өнөөдөр салбарынхаа тамга гэрчилгээг гардан авлаа.
 
Анх энэ оны 3 дугаар сарын 31-нд анхдугаар хурлаа зохион байгуулж байсан тус залуучуудын нэгдэл нь өдгөө илүү олон залуучуудад хүрч ажиллах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Зөвлөл болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь энэ юм.
 
Тус зөвлөл Залуучуудын холбооны бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Тодруулбал, Томск хот дахь оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нөхөрлөлийн аян”, “Спорт өдөрлөг”, “Соёлын довтолгоо”, “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг ондоо багтаан зохион байгуулах гэнэ. Түүнчлэн хоёр улсын залуучуудын уламжлалт, найрамдалт харилцааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
 
Одоогийн байдлаар, Канад, БНХАУ, Япон, Солонгос, Бельги, Швейцарь, Герман,  Тайвань зэрэг улсад Залуучуудын зөвлөл ажиллаж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг