sonin.mn
БНСУ-ын хотуудаар дугуйгаар аялах аяллын багийнхан өчигдөр /2016.10.27/ дугуйн аялалаа амжилттай өндөрлүүлсэн байна.
 
“MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо /ОУУДАХ/-ны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцож тус улсын хотуудаар дугуйгаар аялахаар болсон юм. Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орсон дугуйн багийнхан нийт 633 км замыг туулсан байна.
 
“MB” ОУУДАХ-ны гишүүн 21 дугуйчнаас гадна БНСУ-д очсоны дараа тэнд сурдаг монгол оюутнууд болон Дэгү хотын дугуйчид нэгджээ. Аяллын үеэр MBC телевизээс сурвалжлага бэлтгэжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг