sonin.mn
Азийн авто замын супжээний гуравдугаар авто зам (АН-3 коридор)-ын дагуу “Тяньжин боомт - Улаанбаатар хот - Улаан-Үд хот" хүртэлх БНХАУ, Монгол улс, ОХУ гурван улсын хооронд хийгдэх олон улсын авто замын ачаа тээврийг туршилтаар зохион байгуулах үйл ажилпагааг өнгөрөгч наймдугаар сарын 13-26-нд амжилттай зохион байгуулагдсан.
 
Энэ талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Автотээврийн Үндэсний Төвийн Улс хоорондын ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.НАРАНЦЭЦЭГТЭЙ ярипцпаа.
 
-Транзит тээврийн туршилтын арга хэмжээний талаар тодруулахгүй юу?
 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд Азийн авто замын сүлжээний АН-3 коридор буюу “Тяньжин боомт -Улаанбаатар хот-Улаан-Үд хот"-ын хооронд олон улсын ачаа тээвэрлэлтийг туршилтаар зохион байгуулах үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн захиргааны байгууллагууд болон"Монгол тээвэр нэгдэл" ХХК тэргүүтэй тээвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран 2016 оны наймдугаар сарын 13-26-нд амжилттай зохион байгуулсан.
 
Гурван улсын Тээврийн цувааны бүрэлдэхүүнд Монгол талаас 15 хүн, БНХАУ талаас 24 хүн, ОХУ талаас 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож туршилтын тээврийг гүйцэтгэсэн.
 
Энэхүү туршилтын тээврийн Нээлтийн арга хэмжээг талууд өөр өөрийн улсад зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны, Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга WANG SHUIPING, ОХУ-ын Тээврийн яамны Зорчигч тээврийн болон автотээврийн салбарын төрийн бодлогын газрын дарга Бакирэй Алексвй Сергеевич тэргүүтэй төлөвлөгчид оролцсон.
 
Талууд АН-3 коридорын дагуу хийгдэх тээвэрлэлт нь гурван улсын эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй Ази, Европыг холбосон томоохон гүүр болж эдийн засаг, бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх олон давуу тал, үр ашгийг үзүүлэх чухал ач холбогдолтой төдийгүй “Тяньжин боомт -Улаанбаатар хот-Улаан-Үд хот" чиглэлд зохион байгуулагдаж буй тус туршилтын тээврийн үйл ажиллагаа нь дээрх нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь төдийгүй олон улсад таниулах томоохон ажил болж чадсан талаар дурдаж байсан.
 
-Замын нөхцөл байдал болон авто зам ашигласны төлбөр хураамжийн тухайд ямар байдалтай байгаа вэ?
 
-Туршилтын тээвэрлэлтийн хугацаанд ОХУ-ын цувааг тосохоос эхлэн, БНХАУ-ын цувааг гаргаж өгөх хүртэлх хугацаанд сул явалтыг тооцолгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 4080 км, БНХАУ-ын нутаг дэвсгэрт 1800 км, ОХУ-ын нутаг дэвсгэрт 468 км буюу нийт 6348 км замыг туулсан бөгөөд мэдээж цаашид маршрут маань албан ёсоор нээгдсэн тохиолдолд иргэд, тээвэрлэгчдэд тээвэрлэлтийн явцад гарах зардал, төлбөр хураамж зэрэг нь яах аргагүй чухал асуудал болно.
 
-Нийт замыг туулахад хэдий хэмжээний төлбөр хураамж төлөх вэ?
 
-Монгол Улсын нутаг дэвсгэрт Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс хураах төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан хэмжээгээр тогтоосны дагуу төлнө. Ер нь Замын-Үүд боомтоос Алтанбулаг хилийн боомт хүртэл Хоолтын, Замын-Үүдийн, Рашаантын, Дарханы, Дулаанхааны төлбөр хураах цэгүүдийг ажиллуулж байгаа.
 
БНХАУ-ын ажлын хэсгийн тэргүүн хэлэхдээ АН-3 коридорын дагуу БНХАУ-ын нутаг дэвсгэрт авто зам ашигласны төлбөр хураамж нь  авто замын зэрэглэл, тээврийн хэрэгслийн жин тонноос хамаарч харилцан адилгүй бөгөөд ачааны автомашин ойролцоогоор 1500 орчим юань төлөхөөр байгаа гэж мэдээллэсэн бөгөөд ОХУ-ын хувьд одоогийн байдлаар зам дагуух төлбөр хураах цэг байхгүй.
 
Гэхдээ гурван улсын Тээврийн яамд хоорондын хэлэлцээр болон дараа дараагийн үе шаттай хийгдэх ажлуудаас хамаарч төлбөр хураамжийн асуудал маань илүү тодорхой болно.
 
-Транзит тээврийн тухайд хамгийн их анхаарал татаж буй нэг асуудал нь мэдээж манай улсын автозамын нөхцөл байдал. Та энэ талаар тодруулахгүй юу?
 
-Манай улсын хувьд, Замын-Үүд боомтоос Алтан-булаг хилийн боомт хүртэлх авто зам нь олон улсын чанартай АН-3 коридор дагуух зам боловч замын чанар, нөхцөл байдлын хувьд улсын чанартай авто замын гуравдугаар ангиллын зам бөгөөд тодорхой хэсгүүдэд авто замын эвдрэл ихтэй, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай томоохон асуудлын нэг.
 
БНХАУ-ын хувьд Тяньжин боомтоос Эрээн хот хүртэл чиглэлд Тяньжин S6, Бээжин-Тяньжин чиглэлийн S30, Бээжин-Төвд чилэлийн G6, Бээжин-Шиньжян чиглэлийн G7 хурдны зам болон G55, G208 чиглэлийн авто замаар тээвэрлэлт гүйцэтгэнэ. 
 
ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэх авто зам нь орон нутгийн хатуу хучилттай авто зам бөгөөд хилийн боомтоос Хиагтын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх замын нөхцөл байдал тааруу, Улаан-Үүд хүртэлх замын нөхцөл байдал мушгиралдсан / тахир/ зам ихтэй байгаа юм.
 
-Цаашид транзит тээврийн чиглэлд ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
 
Туршилтын тээврийн үөэр ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан уулзалтаар гурван талын удирдлагууд туршилтын тээвэр амжилттай явж өнгөрснийг тодотгон цаашид АН-3 коридорын дагуу олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцох нь зүйтэй гэж үзсэн.
 
Олон улсын жишээнээс харахад транзит тээврийн үед хамгийн хүндрэлтэй асуудлын нэг бол хил гаалиар нэвтрэх байдаг. Энэ тал дээр хил гаалийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй хэмээн талууд санал нэгдсэн.
 
Мөн гуравдагч орноор гарах зөвшөөрөл, жолоочийн виз, бичиг баримтын асуудал, тодорхой маршрут болон хяналтын постууд, тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн стандартыг тогтоох, жолоочид тавигдах шаардлага, авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, автозамын төлбөр хураамж, даатгалын асуудал зэрэг маш олон шийдвэрлэх асуудлыг даруй шийдвэрлэснээр эдийн засгийн эргэлтийн гол хүрд болсон транзит тээврийг эхлүүлэх томоохон ажил бидний өмнө байна.
 
Б.Туяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин