sonin.mn
Дэлхийн улс орнуудаас аялан жуулчлахад таатай бөгөөд сонирхолтой 10 орны тоонд Канад, Колумб, Финлaнд, Доминика, Непал, Бермудын арлууд, Монгол, Оман, Мьянмар, Этиоп гэсэн 10 орныг нэрлэжээ.
 
"Lonely Planet" байгууллага 2017 онд аялан жуулчлахад хамгийн таатай тус орнуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг гаргахад аялал жуулчлалын салбарын шинжээчдийн санал дүгнэлт болон жуулчдыг гайхан бишрүүлэх үзэсгэлэнт газар нутаг, аялал жуулчлалын салбарыг хэр идэвхтэй дэмжиж байгаа зэрэг хүчин зүйлсийг харгалзсан байна.
 
Мөн манай улсад зохион байгуулсан АСЕМ тодорхой нөлөө үзүүлсэн бололтой. Харин аялал жуулчлалын шилдэг 10 хотыг Францын Бордо хот тэргүүлсэн бол хоёрт ӨАБНУ-ын Кейптаун хот орсон байна. Улмаар АНУ-ын Лос-Анжелес, Портленд, Мексикийн Мерида, Македоны Охрид, Италийн Пистоя, БНСУ-ын Сөүл гэсэн хотууд оржээ.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг