sonin.mn
АСТАНА. /KAZINFORM/. Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг онгоцонд авч орохыг өнөөдрөөс эхлэн хориглож байгаагаа Казахстаны иргэний агаарын тээврийн “Air Astana” компани мэдэгдлээ.
 
Тус компанийн мэдэгдэлд дурдахдаа “зорчигчдын аюулгүй байдлыг хангах нь манай компанийн эн тэргүүний зорилт” гэжээ.
Шинэ журмын хүрээнд “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг ачаа тээш болон илгээмжинд хийх ч хориотой.
 
“Galaxy Note 7” шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй удаа гарсны дараа “Samsung” корпораци уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг бүрмөсөн зогсоосон билээ. Мөн олон улс орны  иргэний агаарын тээврийн компаниуд энэ төрлийн гар утсыг онгоцонд авч орохыг хориглоод байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг