sonin.mn
ТОКИО. /Kyodo/. 1920 оноос хүн амын тооллого явуулж эхэлснээс хойш Японы хүн амын тоо анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ.
 
2015 онд явуулсан хүн амын тооллогын дүнг үзвэл, тус улсын хүн амын тоо өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 127.9 сая байжээ. Энэ нь 2010 оныхоос 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Хүн амын тооллогод Японд гурван сараас дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэдийг ч мөн хамруулжээ.
Тус улсын хүн амын 61.8 сая нь эрэгтэйчүүд, 65.2 сая нь эмэгтэйчүүд аж.
65 ба түүнээс дээш насны хүмүүс нийт хүн амын 26.6 хувийг эзэлж байна.
 
Өөрөөр хэлбэл, дөрвөн япон хүн тутмын нэг нь энэ насны бүлэгт хамрагдаж байгаа юм.
Тус улсын 47 мужийн 39-д нь хүн амын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг