sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы эзэн хааны авга ах бөгөөд хааны угсааны хамгийн өндөр настан болох хунтайж Микаса өнөөдөр 100 насандаа таалал төгслөө гэж Хааны ордны хэвлэлийн алба мэдэгдэв.
 
Хунтайж Микаса уушгины хатгаа туссанаар тавдугаар сард эмнэлэгт хэвтэж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр зургадугаар сард зүрхний мэс засалд орсон байна.
 
Микаса бол одоогийн эзэн хаан Акихитогийн эцэг болох Хирохитагийн хамгийн бага дүү юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ хааны гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг