sonin.mn
КАРАКАС./TASS/. Венесуэльд болсон засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 20 гаруй хүн гэмтэж бэртэн, 39 хүн баривчлагдсан гэж тус улсын хүний эрхийг хамгаалах нэгэн байгууллага мэдэгдлээ.
 
Мөн эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь гурван удаа буун дуу гарсан гэсэн мэдээлэл байна.
Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг эсэргүүцсэн хэдэн зуун мянган хүн лхагва гарагт жагсаал зохион байгуулжээ. Парламентад төрийн эргэлт хийхээр оролдсон гэж Н.Мадуро хууль тогтоогчдыг буруутгасан нь ардчиллын зарчмыг зөрчиж байна гэж жагсагчид үзэж байгаа юм.
 
Н.Мадурог засгийн эрхнээс буулгах гэсэн оролдлого байж болох бүх нийтийн санал асуулга явуулах ажлыг зогсоосны дараа эсэргүүцлийн жагсаал болжээ. Түүнийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөх бичигт 200 мянга орчим хүн гарын үсэг зураад байна гэж сөрөг хүчнийхэн мэдэгдлээ.
 
Венесуэлийн Үндсэн хуульд “ерөнхийлөгчийн алба хаших хугацаа тал хувиасаа давсан тохиолдолд ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасан байдаг аж.
 
Н.Мадуро 2013 оны дөрөвдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг