sonin.mn
ВАШИНГТОН./VOA/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Америкийн иргэн Вадди Блэквэл эхнэр Глендагаасаа “Powerball” сугалааны хоёр тасалбар худалдаж авах мөнгө өгөөч гэж гуйжээ.
 
Дэмий юманд мөнгө зарлагадлаа гэж нөхөртөө уурласан 57 настай эмэгтэй сугалаанаас хэзээ ч мөнгө хождоггүй гэдгийг нотлохын тулд 10 доллароор өөртөө тасалбар худалдан авсан гэнэ.
 
Гэхдээ нөхөртөө "сургаал айлдах" гэсэн нь "бүтэлгүйтэж" энэ эмэгтэй нэг сая доллар хожжээ.
 
“Би хэлсэн үгээ буцааж байна. Сугалаанаас мөнгө хожсондоо үнэхээрийн их баяртай байна” гэж тэрбээр яриад “гэхдээ бид дахиж хонжворт сугалааны тасалбар худалдаж авахгүй” гэлээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг