sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. Цайгаар үйлчлэх, зочдыг угтан хүлээж авах нь хэний ч мөрөөдлийн ажил биш нь мэдээж. Гэсэн хэдий ч Хятад улсад угтагчийн ажлын байрны /ресепшн/ анкетыг бараг 10 мянга орчим хүн бөглөжээ.
 
Хятадын төрийн албаны шалгалтын дүн энэ долоо хоногт гарах аж. Энэ шалгалтанд тэнцэх нь өрсөлдөөн ихтэй төрийн албанд ажилд орох замыг нээх эхний алхам болдог юм.
 
“Хятадын Ардчилсан лигийн олон нийтийг угтах ажилтан” гэсэн ажлын байрны зар түгээхэд хамгийн олон хүн буюу 9837 хүн анкет бөглөжээ. Дэлхийн өөр аль ч улсад нэг ажлын байрны төлөө ийм олон хүн анкет бөглөж байсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.
 
Ардчилсан лиг гэдэг нь Хятадын үндэстний цөөнхийн маш хязгаарлагдмал эрх мэдэл бүхий, бараг л нэр төдий улс төрийн хэдэн намын нэг юм.
Гэтэл энэ ажилд орохыг хүссэн хүн яагаад ийм олон байна вэ?
 
Хятадад энэ онд 1.4 сая орчим хүн төрийн албаны шалгалт өгчээ. Нийтдээ нэг ажлын байрны төлөө дунджаар 49.5 хүн өрсөлдсөн байна.
Гэхдээ тус улсад бараг жил бүр ийм ширүүн өрсөлдөөн болдог аж. Өнгөрсөн онд л гэхэд ажилд орохыг хүсэгчид болон ажлын байрны харьцаа 46:1 байжээ.
2013 онд Чунцин хотын Наньчуань дүүргийн Үндэсний статистикийн хэлтсийн хянан шалгах ажилтны ажлын байрны төлөө 9400 гаруй хүн өрсөлдөж байсан тохиолдол бий.
 
Одоо Хятадад ажилгүйдлийн түвшин 4 хувьтай байна. Энэ нь 1.4 тэрбум хүн амтай энэ улсад ажил хайж байгаа хүн асар олон байна гэсэн үг.
Хүн ам олонтой, ажилгүйдлийн түвшин өндөр Энэтхэг улсад дээрхтэй адил төстэй явдал тохиолдож байсан юм. Тодруулбал, өнгөрсөн онд Энэтхэгийн Уттар-Прадеш мужид төрийн доод шатны байгууллагад ажиллах 300 ажлын байрны зар түгээхэд хоёр сая гаруй хүн анкет бөглөж байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг