sonin.mn
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.
 
Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болох тов гарчээ. нийслэлийн өдөр энэ сарын 29-нд болох юм.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг