sonin.mn
БИШКЕК. /Sputnik/. Киргиз улсын парламент дахь олонхын эвсэл тарсантай холбогдуулан засгийн газрыг огцруулах тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ.
 
Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “парламентын эвсэл тарсантай холбоотойгоор засгийн газрыг огцруулах тухай зарлигт Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев гарын үсэг зурлаа”  гэжээ.
 
Уг мэдэгдэлд “Киргизийн Ардчилсан нам, Киргизийн нам, Өнүгүү-Дэвшил нам болон Ата-Мекений дээд зөвлөл гэсэн намуудын эвслийн хүрээнд байгуулагдсан засгийн газрыг огцрууллаа” гэж дурдсан байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг