sonin.mn
Энэ сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна.
 
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж  13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж журамлажээ. 
 
Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, 7 дугаар хорооны баруун замд “Sonata”  маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Kia Bongo”  маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд “Sonata”  маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 3 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг