sonin.mn
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил цаг үеийн асуудлаар өнөөдөр 13:00 цагт Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийхээр зар тараав.
 
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг  гаргаж олон нийтэд мэдээлэхэд сайд Ц.Мөнх-Оргил өр зээлээрээ тэргүүлсэн. Тэрбээр "МСS" группт нийт 18 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Түүний ХОМ-ийг харсан иргэд нэг хүнд энэ их хэмжээний мөнгө зээлүүлдэг “МСS” группийн шийдвэрийг гайхаж байна. Харин түүний жилийн орлого нь  299 сая 581 мянган төгрөг юм гэсэн мэдээлэл зарим сайтуудад нийтлэгдсэн.
 
Эл асуудалтай холбогдуулж тус хэвлэлийн бага хурлыг зарласан гэж эх сурвалж мэдээллээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг