sonin.mn
ЛОНДОН./ВВС/.Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ нүүрснээс гарган авсан эрчим хүчнийхээс даваад байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /IEA/ мэдэгдлээ.
 
Тус байгууллагаас саяхан гаргасан судалгааны тайланд дурдсанаар, өнгөрсөн онд шинээр бий болгосон цахилгаан эрчим хүчний хүчин чадлын талаас илүү хувийг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авчээ.
 
Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд өдөрт хагас сая нарны зайн хураагуур суурилуулж байв.
Хятад л гэхэд цаг тутамд хоёр салхин турбин суурилуулж байжээ.
 
Салхи, нар, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн нийтийн хүчин чармайлтад гол үүрэг гүйцэтгэж байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг