sonin.mn
Монголын мэс засалчдын 11 дэх удаагийн чуулга уулзалтыг 10 дугаар сарын 28-нд Чингис зочид буудалд болно.
 
Халдварт өвчин судлалын үндсэний төв \ХӨСҮТ\ нь хоёр жил тутамд явуулдаг манай орны мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн уулзалтанд гадаад дотоодын 300 гаруй мэс заслын эмч төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
 
ХӨСҮТ-өөс гадна Монголын мэс засалчдын холбоо /ММЗХ/ уг чуулганыг зохион байгуулж, чиглүүлэхэд хамтран ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтанд бүх төрлийн мэс заслын эмч нар оролцдог гэдгээрээ онцлогтой. Улсын том эмнэлэгүүдээс гадна орон нутгийн болон хувийн эмнэлгийн мэс заслын эмч нар хоорондоо туршлага судлах, алдаа оноогоо дүгнэдэг. Мөн дэвшилтэт шинэ технологи, арга барилаа хуваалцаж, мэдээлэл солилцдог чухал уулзалт, нээлттэй индэр юм.
 
Энэ үеэр мэргэжлийн хэд хэдэн төрлөөр шилдгүүдээ тодруулахаас гадна эмч нарын шилдэг эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүдээс сонсч, харилцан туршлага солилцдог байна.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг