sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр цаг сунган хуралдсан бөгөөд Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцон гишүүдийн асуултад хариулсан юм. Хуралдааны төгсгөлд "Эрдэнэт"-ийн асуудлыг судалж, шалгах байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар болсон. 
 
Харин өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд асан Б.Болор оролцож, гишүүдийн асуултад хариулахаар төлөвлөжээ. Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах үед тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байсан юм. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг