sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп хэлэхдээ, өөрийнх нь өрсөлдөгч болох Хиллари Клинтоны явуулах гэж буй гадаад бодлого нь дэлхийн III дайнд хүргэнэ гэж анхааруулсан байна.
 
АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг түлхэн унагаахаас илүүтэйгээр “Лалын улс” бүлэглэлийг устгах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.
 
Хиллари Клинтон Сирид нислэггүй бүс тогтоох санал дэвшүүлж байсан билээ.
 
Бүгд Найрамдах намын гишүүд намайг дэмжихийн тулд хүчээ нэгтгэхгүй байна гэж Дональд Трамп буруушаасан байна.
Хэрвээ манай нам эв нэгдэлтэй байх аваас Хиллари Клинтонд ялагдахгүй гэж тэрбээр “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Мөн тэрбээр "хэрвээ бид Х.Клинтоны бодлогоор явбал дэлхийн III дайн эхэлнэ" гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг